Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
2022 ОНЫ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО.

2022 ОНЫ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО.

2023/06/12
2022 ОНЫ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО.
 
Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2022” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, шагналыг гардууллаа.
 
Уул, уурхай олборлолтын салбарын ангилалд:
✅МАК-ийн нарийн сухайт уурхай /100-с дээш ажилтантай/
✅Цайртминерал ХХК
Эрчим хүчний салбарын ангилалд:
✅Дулааны 3-р цахилгаан станц /100-с дээш ажилтантай/
✅Хөвсгөл аймаг Дулааны станц ТӨХК/ 100 хүртэл ажилтантай/
Зам тээврийн салбарын ангилалд:
✅Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо /100-с дээш ажилтантай/
Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын ангилалд:
✅Милко ХХК /100-с дээш ажилтантай/
Төрийн болон үйлчилгээний салбарын ангилалд:
✅Гэмтэл, согог судлалын Үндэсний төв /100-с дээш ажилтантай/
✅БГДүүргийн 38-р сургууль /100-с дээш ажилтантай/
✅БГДүүргийн 198-р цэцэрлэг /100 хүртэл ажилтантай/
✅Дундговь аймгийн “Өлзийт мандал” өрхийн ЭМТөв /100 хүртэл ажилтантай/ тус тус шалгарлаа.
 
Шалгаруулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/64 тоот тушаалын дагуу 2 үе шаттай уралдааныг явуулж, 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн 2 ангилалд шилдэг байгууллагуудыг тодруулсан байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 12 дахь жилдээ “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг амжилттай зохион байгуулж шалгарууллаа.