Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо
Хууль, эрх зүй
Хуулиуд
Хөдөлмөрийн тухай хууль
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль
Ажиллах хүч, гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль
Татварын багц хуулиуд
Нийгмийн даатгалын багц хуулиуд
Эрүүл мэндийн даатгалын багц хуулиуд
Компанийн тухай хууль
Засгийн газрын тогтоол шийдвэр
Яам, агентлагуудаас гарсан тогтоол, шийдвэр
Холбооноос гарч буй тогтоол, шийдвэр
Санал авч буй хуулийн төслүүд
Хуулийн төсөлд өгсөн гишүүдийн байр суурь, санал
Ажил олгогч эздийн баримтлах ёс зүй
Эдийн засгийн хүрээнд
Нийгмийн даатгалын хүрээнд
Хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх хүрээнд
Хүний эрхийг хүндэтгэх хүрээнд
Шударга өрсөлдөөнийг дэмжих хүрээнд
Авилга, хээл хахуулийн эсрэг
Байгаль орчныг хамгаалах хүрээнд
Нийгмийн түншлэлийн хүрээнд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын хүрээнд
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрүүд
2019 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2018 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2017 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/12
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

2016 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2015 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2014 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2013 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2012 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2011 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2010 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2009 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2008 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/12
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2007-2008 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ           

МҮЭХ-ны мэдэгдэл,  шаардлагын дагуу 2008 оны   10 дугаар сарын 1, 9-ны өдрүүдэд болсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээгээр улсын хэлэлцээрийн Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөлөгчид Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны улсын хэлэлцээрт дараах нэмэлт өөрчлөлт оруулав. Үүнд:

  1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ялгавартай тогтоох асуудлыг салбарын хамтын хэлэлцээр, тарифын хэлэлцээрээр зохицуулж байх талаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий гурван талт ажлын хэсэг байгуулж ажиллуулах
  2. Ажилчдыг ажиллаж байгаа үед нь үнэгүй хоолоор хангах, унааны хөлсийг нь тухайн үйлдвэр байгууллага бүрэн хариуцах хяналтын ба урамшууллын механизм бий болгох асуудлаар санал боловсруулах гурван талт ажлын хэсэг байгуулж ажиллуулах
  3. Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүр төсвийн багц дотроо багтаан зохих эх үүсвэрийг бий болгосны үндсэн дээр боловсрол, эрүүл мэндийн салбарын болон төрийн бусад албан хаагчдын цалин хөлсийг 2008 оны 10 сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар салбарын ҮЭ-ийн холбоодтой хамтран хэлэлцэж нэмэгдүүлэх. Үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллах
  4. Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хувийн хэвшилд нэн ялангуяа жижиг дунд үйлдвэрт ажиллагчдын орлого цалин хөлсийг өсгөх, бизнесийн орчин нөхцөл бүрдүүлэх эдийн засаг, санхүүгийн арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх

ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:

 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ                                        

Т.ГАНДИ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА                                                                 

Ш.СОЛОНГО 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ДЭД САЙД   

С.ЧИНЗОРИГ

САНГИЙН ДЭД САЙД

Н.БАТЦЭРЭГ 

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД   

С.ТӨМӨР-ОЧИР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД                                                  

Ж. ЦОЛМОН 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ  ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА 

Г.БАЯСГАЛАН

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Д.ХҮРЭЛБААТАР   

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,  ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ  ГАЗРЫН ДАРГА

Ц.НАЦАГДОЛГОР

ХӨДӨЛМӨР,  ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА

Д.БАЯРСАЙХАН     

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ:

 

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ  ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ      

С.ГАНБААТАР

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА

Х. АМГАЛАНБААТАР

МҮЭ-ИЙН  ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

М. ГАНАА

МААХҮЭХ-НЫ ДАРГА

М. АЛТАНЦЭЦЭГ

МҮҮЭХ-НЫ ДАРГА  

Б. БАТЧУЛУУН

МХХҮЭХ-НЫ ДАРГА 

Г. ДҮГЭРЭЭ

МТХГТҮЭХ-НЫ ДАРГА 

С. ЭРДЭНЭБАТ

МЭХГУУҮЭХ-НЫ ДАРГА

С. ГАНБОЛД

МЭМАҮЭХ-НЫ ДАРГА

П. ГАНТӨМӨР

НДАҮЭ-ИЙН ХОРООНЫ ДАРГА

Б. ЭРДЭНЭЦЭЦЭГ

 АЖИЛ ОЛГОГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ:

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ  

Л.НЯМСАМБУУ

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 

Х. ГАНБААТАР

МАОЭНХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ”АЛТАН ТАРИА” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

П. ЦЭНГҮҮН

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА 

Д.ЖАНЦАН

МАОЭНХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ”ӨЛЗИЙТ ТӨВ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ

Н. ДАШ-ӨЛЗИЙ

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ДАРГА

Д.НАРМАНДАХ

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОРШООЛЛЫН ТӨВ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ 

Ч. АЛТАНГААЯА

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

Д. ГАНБОЛД

ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН

Ж. ЮРА

МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Г. ОЮУН

2008 оны 10 дугаар  сарын 01-ны өдөр

 

2007 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/12
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ

2007-2008 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР

            Монгол Улсын Засгийн газар, Ажил олгогч эздийн болон Үйлдвэрчний эвлэлийн улсын хэмжээний  байгууллагуудын бүрэн эрхт төлөөлөгчид Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн арван ес дэх хэсгийг үндэслэн улсын хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны улсын хэлэлцээрийг байгуулав.  

 Нэгдүгээр бүлэг. Хөдөлмөрийн харилцааны бодлогын асуудлууд 

  1. Албан татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, нэмэлт албан татвар, төлбөр бий болгохгүй байх бодлого баримтална.
  2. Эдийн засаг, нийгмийн асуудлыг хөндөж буй дараах хуулиудыг боловсруулж гаргахад нийгмийн түншүүдийн саналыг авч тусгана:

- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга;

- Гаалийн тухай;

- Гаалийн тарифын тухай;

- Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай;

- Жижиг, дунд үйлдвэрийн тухай;

 -Хоршооны тухай;

- Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай;

- Ашигт малтмал үйлдвэрлэлийн бус аргаар олборлох тухай;

- Мэргэжлийн боловсролын тухай хууль;

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай;

- Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай;

- Хөдөлмөрийн тухай.

  1. Улсын хэмжээнд шинээр бий болсон ажил, мэргэжил, албан тушаал болон олон улсын ангиллуудыг үндэслэн мэргэжил, албан тушаалын ангиллыг шинэчлэн гаргана.
  2. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгож шинэчлэн, гурван талын хяналтын тогтолцоог бий болгоно.
  3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааран хувьсан өөрчлөгдөж буй ажлын байрны төлбөр, торгууль, бусад төлбөрийг тогтмол хэмжээгээр тогтоох талаар асуудал боловсруулна.
  4. Засгийн газрын “Арьс шир” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хоёрдугаар үе шатны төлөвлөгөөний дагуу “Арьс ширний салбарын тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 2008 онд боловсруулж хэрэгжүүлнэ.
  5. “40000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах талаар мэргэжил, үйлдвэрлэлийн болон аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодтой хамтран ажиллана. Энэ талаар нийгмийн зөвшлийн талуудын бие даасан Хяналтын зөвлөл байгуулж ажиллуулна.
  6. Орон сууцны зээлийн хүүг нэмэгдүүлэхгүйгээр иргэд урт хугацаанд зээлээ эргэн төлдөг байх нөхцөлийг бүрдүүлсэн урт хугацааны орон сууцны зээлийн тогтолцоо бий болгоно.
  7. Компаниуд ажиллагчиддаа өөрийн хувьцааныхаа тодорхой хэсгийг эзэмшүүлэх төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, ийм хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагуудын туршлагыг сурталчлан, сургалт явуулна.
  8. Компанийн засаглалыг хөгжүүлэх талаар Үндэсний хөтөлбөрийг боловсруулан гаргана.

Хоёрдугаар бүлэг. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй

ажиллагаа эрүүл ахуйн асуудлууд

  1. “Их бүтээн байгуулалт-Ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын шинэ байр бий болгох, ажлын байрыг бий болгохдоо “Зохист хөдөлмөр”-ийн шаардлага хангах зарчим баримтлахад гурван тал анхаарна.
  1. Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд, төслүүдийг ашиглахтай холбогдон нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Үндэсний гурван талт хороогоор хэлэлцүүлж зөвшилцсөний үндсэн дээр гэрээнд саналаа боловсруулан оруулах, холбогдох гэрээнд монгол ажилтнуудыг шаардлагын хэмжээнд сургаж бэлтгэн зохих түвшинд ажиллуулах, ажилтнуудын сарын цалинг олон улсын түвшинд тогтоох зэрэг асуудлыг тусгана. Батлагдсан гэрээний хэрэгжилтэнд гурван талт бүтцээр хяналт тавина.
  1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан зөвлөмж, чиглэлийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн шинэ системийг аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлнэ.
  2. Гадаадад ажиллаж байгаа залуучууд эх орондоо эргэж ирээд үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломж, эрэлт хэрэгцээг судлан төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх арга механизмыг боловсруулж х‎эрэглэнэ.
  1. Гадаадад ажиллах хүч гаргах төрийн бодлогод өөрчлөлт оруулж, үндэсний мэргэжилтэн, ажиллах хүч бэлтгэх ажлыг өргөжүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үндсэн дээр гадаадад ажиллах хүч гаргахыг бууруулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ.
  1. Гадаадаас ажиллах хүч оруулах бодлогыг талууд хамтран боловсруулна.
  1. “ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь ажлын байрны асуудал мөн” Үндэсний тунхагийг талууд хамтран гаргана.
  1. Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг үйлдвэрлэл дээрх сургалттай хосолсон тогтолцоо болгон хөгжүүлнэ. Мэргэжлийн боловсрол сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна.
  1. Мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн боловсронгуй болгох, Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харъяалуулан чиг үүргийг тодорхой болгох талаар гурван талт хамтран санал боловсруулж шийдвэрлүүлнэ.
  1. Ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, магадлан итгэмжлэх, мэргэжлийн зэрэг олгох асуудлыг гурван талаас хамтран шийдвэрлэнэ.
  1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлж, тус төвийг түшиглэн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн лаборатори байгуулж тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг талууд хамтран шийдвэрлэнэ.

Гуравдугаар бүлэг. Цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлууд 

  1. Төрийн албан хаагчдын цалинг 2008 оны 1-р сарын 1-нээс 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
  2. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлттэй уялдуулан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон төрийн өмчийн компаниуд, улсын үйлдвэрийн газрууд ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх асуудлыг хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил тутам шинэчлэн тогтоож байна. 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны саналыг авч тогтооно.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хэрэгжилтэнд гурван тал хамтран хяналт тавина.

  1. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, ангиллыг дэд салбар бүрээр шинэчлэн тогтоох санал боловсруулж мөрдүүлнэ.
  2. Алслагдсан болон хязгаар нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авна.
  3. Цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх гурван талт салбар хорооноос Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэмжлэг авах замаар дор дурьдсан сэдвээр түүвэр судалгаа хийнэ.

- Ажиллах хүчний зардал;

- Нэмэгдсэн өртгөөр тооцоолсон хөдөлмөрийн бүт‎э‎‎эмж, дундаж

  цалингийн өсөлтийн харьцаа;

- Жижиг үйлдвэрүүд‎ийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ.

- Хувийн хэвшлийн цалин хөлс.

  1. Нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэн тогтооно.
  2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг амьжиргааны өртөг, хэрэглээний үнийн өсөлтийг харгалзан жил бүр нэмэгдүүлнэ.
  3. Нийгмийн даатгалын суурийг өргөжүүлж, нийгмийн даатгалын шимтг‎э‎лийн хувь хэ‎мжээг бууруулахын тулд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг хүн амын бүлгийг бие даасан, заавал даатгалын шинэ тогтолцоонд хамруулж, түүнчлэн Иргэний хуулийн дагуу гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд бүрэ‎н хамруулна.
  4. Нийгмийн даатгалын суурийг өргөжүүлэх арга хэмжээ авах үндсэн дээр даатгуулагчийн төлөх хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, ажил олгогчдын төлөх хувь хэмжээг 5-аас доошгүй пунктээр бууруулна.
  5. Оёдлын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, энэ салбар дахь ажлын байрыг хадгалах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, бусад хөнгөлөлт үзүүлэх талаар судалж холбогдох байгууллагуудад асуудлыг тавина.
  6. Төрийн нэгдсэн сангаас нийгмийн даатгалын санг салгаж, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах зорилгоор холимог өмчийн сангийн үзэл баримтлалын дагуу улсын төсвийн тухай, төрийн сангийн тухай, нийгмийн даатгалын тухай багц хуулиудад өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалыг гурван талт удирдлагад шилжүүлэх, тэтгэврийн нэрийн дансанд хөрөнгө хуримтлуулах, түүнийг арвижуулах, нэрийн данс болон өндөр насны нэмэлт даатгалын асуудал эрхэлсэн бүтэц бий болгох, Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэрэг цогц арга хэмжээг талууд хамтран дэс дараатай хэрэгжүүлнэ.

Дөрөвдүгээр бүлэг. Хөдөлмөрийн удирдлага, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал

  1. Монгол Улсын Засгийн газар аймаг нийслэлийн засаг захиргаанаас иргэдийн хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, төсвийг зарцуулах, гүйцэтгэлийг хэлэлцэхэд хяналт тавихад ажилтаны болон ажил олгогчдын байгууллагын оролцоог хангаж зөвлөлдөнө.
  2. Улсын болон орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг хэлэлцэхэд ажил олгогч болон ажилчдын эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагын оролцоог хангаж, зөвлөлдөнө.
  3. Улсын болон орон нутгийн дараа оны төсвийн төслийг боловсруулахаас өмнө тухайн түвшний хамтын хэлэлцээрийг байгуулж байна.
  4. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж зөрчлийг арилгуулах үүрэг бүхий хоёр ба гурван талт хамтарсан бүтцийг нутаг дэвсгэрийн түвшинд байгуулж үр дүнтэй ажиллуулна.
  5. ”Гадаадын хөрөнгө оруулагчид ба нийгмийн түншлэл” сэдэвт үндэсний уулзалт-ярилцлагыг зохион байгуулна.
  6. а)Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах гэрээ, конвенциудад нэгдэж орох асуудлыг судална:

- ”Нийгмийн Хамгаалал”- ын 102 дугаар  конвенци

- ”Цалин хөлсийг хамгаалах тухай” 95 дугаар конвенци

    б) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах гэрээ, конвенциудад нэгдэн орох асуудлыг шийдвэрлүүлнэ:

- ”Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай” 161 дүгээр конвенци,

- ”Аж үйлдвэр худалдаан дахь хөдөлмөрийн байцаан шалгах газрын тухай” 81 дүгээр конвенци,

- Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны тухай” 151 дүгээр конвенци,

- ”Эхчүүдийн эрхийг хамгаалах тухай ”183 дугаар конвенци

 Тавдугаар бүлэг.Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал

  1. Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна
  1. Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө.
  1. Хэлэлцээрийн биелэлтэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо болон хэлэлцээрт оролцогч талууд хамтран хяналт тавьж ажиллана. Хэлэлцээрийн биелэлтийг хэлэлцээрт оролцсон талуудын төлөөлөгчид дүгнэж нийтэд мэдээлнэ.
  1. Засгийн газар, Ажил олгогч эзэд болон Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын удирдлага, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, мөн шинэчлэн зохион байгуулагдах нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
  1. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмын дагуу шийдвэрлэнэ.           
  1. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй Ажил олгогчдын бусад Үйлдвэрчний эвлэлүүдийн үндэсний хэмжээний холбоод болон бусад төвүүд гурван талт хэлэлцээрт түүний хүчин төгөлдөр байх бүхий л хугацааны туршид нэгдэж орох эрхтэй.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ

Д.ДЭМБЭРЭЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА  

Ж.СҮХБААТАР

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ДЭД САЙД  

С.ЧИНЗОРИГ

САНГИЙН ДЭД САЙД

Ч.ГАНЗОРИГ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД

С.ТӨМӨР-ОЧИР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД

А.ОТГОНБОЛД

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ  ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Г.БАЯСГАЛАН

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА 

Б.НЯМСҮРЭН  

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,  ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ  ГАЗРЫН ДАРГА

Ц.НАЦАГДОЛГОР

ХӨДӨЛМӨР,  ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА

Д.БАЯРСАЙХАН     

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ:

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ 

С.ГАНБААТАР

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА 

М.ГАНАА

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА

Х.АМГАЛАНБААТАР

МОНГОЛЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА 

М.АЛТАНЦЭЦЭГ

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА  

Б.БАТЧУЛУУН    

МОНГОЛЫН ТЭЭВЭР ХОЛБОО, ГАЗРЫН ТОСНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА

С.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА

Г.ДҮГЭРЭЭ

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА 

П.ГАНТӨМӨР

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН АЖИЛЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА 

С.ГАНБОЛД

НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЖИЛТНУУДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА 

Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ  

 АЖИЛ ОЛГОГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ:

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ

 Л.НЯМСАМБУУ

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 

Х. ГАНБААТАР

МАОЭНХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ”АЛТАН ТАРИА” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

П. ЦЭНГҮҮН

МАОЭНХ-НЫ  ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ”ОДКОН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ

Л. МӨНХБАТ

МАОЭНХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ”ӨЛЗИЙТ ТӨВ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ 

Н. ДАШ-ӨЛЗИЙ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

Б. ТҮМЭНБАЯР

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОРШООЛЛЫН ТӨВ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Ч. АЛТАНГААЯА

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

Д. ГАНБОЛД

ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН

Ж. ЮРА

МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Г. ОЮУН

2007 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр

2006 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2005 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ

2005-2006 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР

 

          Монгол Улсын Засгийн газар, Эзэд хоршоологчдын болон Үйлдвэрчний эвлэлүүдийн улсын хэмжээний  байгууллагуудын бүрэн эрхт төлөөлөгчид Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэг, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн тавдугаар зүйлийг үндэслэн хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засгийн бодлогын дараахь асуудлаар энэхүү хэлэлцээрийг байгуулав.

Нэгдүгээр бүлэг. Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон эдийн засгийн асуудлууд

  1. Татварын багц хуулинд өөрчлөлт оруулах замаар нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулж 10 хувьд  хүргэнэ.    
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын эхний шатлалын татвар оногдуулах орлогын хэмжээг нэмэгдүүлж,  хувь хэмжээг хэвээр хадгалах,  хоёр дахь шатлалын хувийг бууруулах замаар татварын ачаалыг багасгах арга хэмжээ авна.
  3. Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн доод хэмжээг нэмэгдүүлж 2005 онд 60.000 төгрөгт хүргэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.
  4. Бизнесийг дэмжих чиглэлээр банкны зээлийн хүүг бууруулахад чиглэгдсэн саналыг нийгмийн түншүүд хамтран боловсруулна.
  5. Бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбогдуулан “Лизингийн тухай хууль”- ийг УИХ-д өргөн  барьж шийдвэрлүүлнэ.
  6. ”Дөчин мянган орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны зээлийн тогтолцоо бий болгон хөгжүүлэх, одоо хэрэгжиж буй төслүүдийг үргэлжлүүлэх, барилгажсан газрын нягтрал ашиглалтыг сайжруулан чөлөөт талбайг ашиглах, шинээр орон сууцны, гэр хорооллын дэд бүтцийг байгуулах замаар жил бүр 10.000-аас доошгүй айлын орон сууц ашиглалтанд оруулах нөхцлийг бүрдүүлэн хэрэгжүүлнэ.
  7. “Хөрөнгө оруулалтын”, “Хөгжлийн” банк болон “Экспортын даатгал”, “Гадаад худалдааны баталгаа”-ны сан байгуулах асуудлыг судалж үзнэ.

                Хоёрдугаар бүлэг. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлууд

 

  1. ОУХБ-аас дэвшүүлсэн “Зохистой хөдөлмөрийн төлөө үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г Засгийн газар, ажил олгогчид болон хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллагууд  2005 онд боловсруулж,  батлуулан хэрэгжүүлнэ.
  2. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үр ашигтай хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх замаар ажил эрхлэлтийн түвшинг 70 хувьд хүргэх зорилтийн хүрээнд жил бүр 40.000-аас доошгүй ажлын байр бий болгоно. 
  3. Зорилтот бүлгүүдэд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний хэлбэрийг тодорхойлж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, ”Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.
  4. ОУХБ-ын дэмжлэгтэйгээр “Хөдөлмөр хамгааллын үндэсний мастер төлөвлөгөө”-г боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авна.
  5. Аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн систем нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ажил олгогчид болон ажиллагчдын идэвхтэй оролцоотойгоор хэрэгжүүлж “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хууль”-ийн төслийг түншлэгч талуууд хамтран боловсруулан УИХ-д өргөн барина.
  6. Ажилчид зуучлал, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн үйлчилгээ явуулж буй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж мэдээллийн нэгдсэн системд холбох боломжийг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  7. “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй тэмцэх үндэсний дэд хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж, нийгмийн түншүүдийн идэвхитэй оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
  8. ОУХБ-ын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтын модулийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж, аж ахуй эрхлэх ур чадварын сургалтанд нэвтрүүлнэ.
  9. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 237 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг түргэвчилж, оёмол сүлжмэл эдлэлийн бүтээгдэхүүнийг экспортлох онцгой эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан энэ бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх Монгол улсын байр суурийг хадгалах, шинээр худалдааны таатай нөхцөлийг ашиглах, улмаар ажиллагчдын хөдөлмөр, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг авна.
  10. Нийгмийн түншүүд хамтран Шинжлэх ухаан, технологийн сангийн шугамаар эрдэм шинжилгээний захиалгат ажлыг “Хөдөлмөрийн үнэлэмж, нөхцөл, хөдөлмөрийн харилцааны төлөвшилт, ажиллах хүчний чанарт хийх судалгаа” сэдвээр хийлгэх
  11. “Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчдын оролцоотойгоор шийдвэрлэх журам”, “Хөдөлмөрийн арбитрын дүрэм”-ийг сайжруулах асуудлаар гурван тал хамтран онол практикийн бага хурал зохион байгуулна.

 

                                          Гуравдугаар бүлэг.  Цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлууд

     

  1. Амьжиргааны доод түвшнээс бага орлоготой өрхийн тоог 2004 оны эхнийхээс жил бүр 5-аас доошгүй хувиар бууруулна.

20 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээний дундаж цалингийн 50 хувиас дээш байлгах бодлого баримталж, өмнөх оны инфляцийн түвшинг харгалзан шинэчлэн тогтооно.

  1. Төрийн албан хаагчид болон төсөвт байгууллагад ажиллагсадын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2005 онд  7.5-аас доошгүй хувиар, 2006 онд 15-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
  2. 1995 оноос өмнө ба хойно тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг арилгах арга хэмжээг үе шаттайгаар авна.
  3. Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдлыг хангах зорилгын хүрээнд төрийн сан нь нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийн чөлөөт үлдэгдэлд арилжааны банкны дундаж хүүгээс доошгүй хүү төлөх арга хэмжээ авах
  4. Нийгмийн даатгалын шинэтгэлийн бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хэмжээг бууруулна. 
  5. Нийгмийн даатгалын хувийн хэвшлийн тогтолцоог бий болгох асуудлыг судалж, эрх зүйн орчинг бүрдүүлэх санал боловсруулана.

                             

                          Дөрөвдүгээр бүлэг. Хөдөлмөрийн удидлага, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал

 

  1. “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг түншлэгч талууд хамтран боловсруулна. Энэ хүрээнд орон нутагт болон салбарын түвшинд хамтын хэлэлцээр байгуулах, аймаг нийслэлийн түвшинд нийгмийн түншлэлийн гурван талт салбар хороодын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг  үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  2. Нийгмийн түншлэлийн харилцааны чадавхи, удирдлага хөдөлмөрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн “Монгол дахь нийгмийн түншлэлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг ОУХБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.
  3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдааныг албан ба зөвлөлдөх хэлбэрээр жилд 2-оос  доошгүй удаа хуралдуулна. Хэлэлцэх болон зөвлөлдөх асуудлын талаар талууд тусгайлан тохиролцож байна.
  4. “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд гурван талт механизм сайн хөгжсөн Япон, БНСУ зэрэг орнуудын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагууд, хөдөлмөрийн сангуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
  5. Төрийн зарим ажил үүргийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэрээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.
  6. Төрийн албан хаагчдыг болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын мэргэшсэн удирдлага, ажилтнуудыг намын харъяаллаар ялгаварлах хууль тогтоомжийг зөрчин хоморголон ажлаас халдаг явдал гаргахгүй байх хууль эрх зүйн хэрэгжилтэнд хяналт тавина.
  7. Албадлагын хөдөлмөрийг устгах тухай ОУХБ-ын 29, 105 дугаар конвенцид нэгдэн орж хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авна.

ОУХБ-ын “Эхчүүдийн эрхийг хамгаалах тухай” 183 дугаар конвенцид нэгдэх бэлтгэл ажлыг хийнэ.   

ОУХБ-ын “Хөдөлмөрийн статистикийн тухай”  160 дугаар конвенцид орох асуудлыг судалж, нэгдэн орох  бэлтгэл ажлыг хангана.

ОУХБ-ын 95, 131, 153, 151 дүгээр конвенцуудыг судална.

 

 

                                         Тавдугаар бүлэг.Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал

 

  1. Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
  2. Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө.
  3. Хэлэлцээрийн биелэлтэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо болон хэлэлцээрт оролцогч талууд хамтран хяналт тавьж ажиллана. Хэлэлцээрийн биелэлтийг хэлэлцээрт оролцсон талуудын төлөөлөгчид жилээр дүгнэж нийтэд мэдээлнэ.
  4. Засгийн газар, Ажил олгогч эзэд болон Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын удирдлага, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, мөн шинэчлэн зохион байгуулагдах нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
  5. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмын дагуу шийдвэрлэнэ.
  6. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй Ажил олгогчдын бусад Үйлдвэрчний эвлэлүүдийн үндэсний хэмжээний холбоод болон бусад төвүүд гурван талт хэлэлцээрт түүний хүчин төгөлдөр байх бүхий л хугацааны туршид нэгдэж орох эрхтэй.

 

 

 

 ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:

 

 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙНСАЙД,

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ                      Ц.БАЯРСАЙХАН

 

 

 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН

ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ:

 

МҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ                                              Н.СОДНОМДОРЖ

 

МҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ                                                         М.ЧИМЭДДОРЖ

 

МОНГОЛЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН

 ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ДАРГА                                      М.АЛТАНЦЭЦЭГ

 

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ,

УУЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЭ-ҮҮДИЙН

ХОЛБООНЫ ДАРГА                                                           Ч.БАЛЖИННЯМ

 

МОНГОЛЫН ТЭЭВЭР, ХОЛБОО, ГАЗРЫН

ТОСНЫ АЖИЛТНЫ ҮЭ-ҮҮДИЙН

ХОЛБООНЫ ДАРГА                                                           Г.БЯМБАА

 

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ

ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ДАРГА                                       П.ГАНТӨМӨР

 

  

АЖИЛ ОЛГОГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ:

 

 

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН

НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ                                              Л.НЯМСАМБУУ

 

 

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН

НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ

ЗАХИРАЛ                                                                           Х.ГАНБААТАР

 

 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОРШООЛЛЫН

ТӨВ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ                                     Ч.БУРИАД

 

 

МОНГОЛЫН ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                     Н.ДАШ-ӨЛЗИЙ

 

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ

ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙ

МЕНЕЖЕР                                                                              Б.ТҮМЭНБАЯР

 

 

 

“БЕНЕДАКТ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                      Д.ТУНГАЛАГ

 

                                                  2005 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 

2004 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2003 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2002 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ
2002-2003 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР

                Монгол Услын Засгийн газар, эзэд, хоршоологчдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн улсын хэмжээний байгууллагуудын бүрэн эрхт төлөөлөгчид, Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн хоёрдугаар бүлэг, ҮЭ-үүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийн тавдугаар бүлгийн дөрөв дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засгийн бодлогын дараахь асуудлаар энэхүү хэлэлцээрийг байгуулав.

Нэгдүгээр бүлэг. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой эдийн засгийн асуудал

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дээд босгыг 5 пунктээр бууруулж, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийг 2002 онд 48,0 мянган төгрөг байгааг 2003 онд 54,0 мянган төгрөг болгож, хөрөнгө оруулалтыг татварын тогтолцоогоор урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлж, татварын ачааллыг бууруулах хүрээнд, нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хүртэл хувиар бууруулах асуудлыг судалж, дүгнэлт гарган талуудад мэдээлнэ.
  2. Улсын үйлдвэр, байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх, нийгмийн салбарын шинэчлэл явуулах үед Засгийн газар холбогдох ҮЭ-үүдийн санал, дүгнэлтийг харгалзан төрийн албан хаагчдын ажил эрхлэлт, давтан сургалт, нийгмийн хамгааллын бусад асуудлаар хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ.
  3. Ус, дулааны болон дангаар ноёрхох шинжтэй салбаруудын үнэ, тарифын үндэслэлд төр, олон нийтийн зүгээс тавих хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоно.
  4. Ардын банк, Монгол даатгал банк татан буугдах үед харилцагчдад эргэж олгогдоогүй хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа байдлыг судалж олон нийтэд мэдээлнэ.
  5. Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл үйлдвэрлэх буюу импортоор оруулах үед хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж 2003 онд шийдвэрлүүлнэ.
  6. Бизнесийн орчин /татварын болон нийгмийн даатгалын ачаалал аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж буй гэх мэт/-д дүгнэлт, үнэлгээ өгөх ажлыг гурван тал хамтран 2002 онд зохион байгуулна.
  7. Засгийн газрын бондыг банкуудад борлуулах хэмжээг бууруулна.
  8. Үнэт цаасны хороонд хувийн хэвшлийн төлөөлөл оруулах асуудлыг судалж 2003 онд шийдвэрлүүлнэ.
  9. Бизнесийн орчны тэгш байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад төсвөөс зээл олгодог явдлыг зогсоох талаар 2002 онд арга хэмжээ авна.
  10. Дангаар ноёрхлыг арилгах зорилгоор газар эзэмшлийн болон дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны зөвшөөрөл олгох, гэрээ байгуулахад хэрэглэгчдийн болон олон нийтийн хяналт бий болгох механизмыг бүрдүүлнэ.
  11. Цахилгаан, усны хэмжүүрийг баталгаажуулах ажлыг борлуулагч байгууллага биш, хэмжил зүйн албанаас хийх зарчимд 2003 оноос шилжинэ.
  12. Төрийн болон орон нутгийн өмчийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хувьчлах асуудлыг 2002 онд судалж, холбогдох хуульд тусгуулах арга хэмжээ авна.

Хоёрдугаар бүлэг. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй  ажиллагаа, эрүүл ахуйн асуудал

  1. Хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого хэрэгжүүлж, ажилгүйдлийн түвшинг жил бүр эдийн засгийн идэвхтэй хүн амын 5 хувиас хэтрүүлэхгүй байлгана.
  2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний болон аймаг, нийслэл, салбарын хөтөлбөрүүдийг 2002 онд багтаан талууд хамтран гаргаж хэрэгжүүлнэ.
  3. Иргэдэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжлийн боловсрол олгох зорилгоор ЕБС-д суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, эдийн засаг, нийгмийн зохистой орчин бүрдүүлж чадахуйц мэргэжлийн боловсрол, сургалтын хуулийг батлуулан мөрдөхийн хамт боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
  4. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сүлжээг 2003 онд бий болгоно.
  5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн явуулах мэргэжил олгох болон давтан сургалтыг тендерээр шалгаруулж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үйлдвэрчний эвлэлүүд, төрийн бус байгууллагуудыг тэгш оролцуулах боломж бүрдүүлнэ.
  6. Мэргэжлийн сургалтын байгууллагуудын сургалтын чанарыг дээшлүүлж, 2002 оноос эрхийн бичгийн систем нэвтрүүлнэ.
  7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны аттестатчиллыг 2002 онд эхлүүлнэ.
  8. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлд ажил олгогч, ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулна.
  9. Төсвөөс санхүүжиж байгаа мэргэжлийн сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй шинэ мэргэжил олгох ажлыг 2002 оноос зохион байгуулна.
  10. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аюулгүй шинэ техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулах болон сурталчилгааны зардлыг үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлнэ.
  11. Хөдөлмөрийн болон эрүүл ахуйн стандартыг сурталчлах, нийтэд хэвлэн түгээх, мөрдүүлэх ажлыг 2002 онд зохион байгуулна.
  12. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрт 2002 оны 3 дугаар улиралд багтаан нэмэлт оруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
  13. 2003 оныг хоршооллын жил болгох бэлтгэл хангаж холбогдох шийдвэрийг 2002 онд багтаан гаргана.
  14. Ажил олгогчид үйлдвэр, байгууллагынхаа ажлыг горимыг өөрчлөх үед ажлын байрны боломжит хэмжээг хадгалах арга хэмжээ авна.

Гуравдугаар бүлэг. Цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал

  1. Төрийн нийт албан хаагчдын цалинг 2002 онд 2 үе шаттайгаар 25 хувиар, 2003 онд 2 үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлнэ.
  2. Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг 2002 онд 2 үе шаттайгаар 25 хувиар, 2003 онд 2 үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлнэ.
  3. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ нь амьжиргааны түвшингийн доод хэмжээний /бүсийн дунджаар тооцсоноор/ 48 хувийг хангаж байгааг 2002 онд 60 хувь, 2003 онд 70 хувьд хүргэнэ.
  4. Нөхөн олговрын доод хэмжээ тэтгэврийн доод хэмжээнээс багагүй байх зарчим баримтална.
  5. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй, ажил эрхлэх боломжтой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлийн хандив, тусламж, төслийн арга хэмжээнд тэднийг хамруулах арга хэмжээ авна.
  6. Ажил олгогч болон төрөөс хариуцан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн ялгаатай хувь хэмжээг ойртуулах боломжийг судална.
  7. Алслагдсан аймаг болон говийн бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл тогтоож 2003 оноос олгоно.
  8. Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг 2003 онд авна.
  9. Азийн хөгжлийн банктай хамтран нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийг 2002 оноос хэрэгжүүлж эхэлнэ.
  10. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа хагас буюу бүтэн алдсан, улсын үйлдвэрийн газар, байгууллагад ажиллаж байгаад өөрсдийн буруу биш шалтгаанаар харъяалах байгууллагагүй болон иргэдэд Засгийн газар болон зохих ажил олгогчид 2003 онд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
  11. “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулах, залуу гэр бүл, төрийн албан хаагчдад орон сууц барихад нь урт хугацааны зээл олгох арга хэмжээ авч “Орон сууц” үндэсний хөтөлбөртэй уялдуулна.
  12. Хотын тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зорчигчдын тухай асуудлыг судалж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хороогоор хэлэлцүүлэн нэгдсэн дүгнэлт гаргаж, зохих шийдвэр гаргуулна.
  13. Дотоодын их дээд сургуулийн оюутнуудад нийслэл болон бусад хотод нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбарын үнийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ.
  14. Эрүүл мэндийг дэмжигч хамт олон болох аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжинэ.
  15. Хувийн хэвшлийн ажиллагчдын цалингийн тухай статистикийн дэлгэрэнгүй мэдээ гаргаж хэвшүүлэх талаар Үндэсний статистикийн газартай хамтран ажиллаж, улсын болон хувийн хэвшил дэх цалин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй зэрэг хөдөлмөрийн үзүүлэлтүүдээр зэрэгцүүлсэн судалгаа 2002 онд гаргана.
  16. Байгаль орчныг хамгаалах асуудлаар хүлээх хариуцлагыг дээшлүүлэх талаар ажил олгогчид 2002 оноос санаачлага гаргаж ажиллана.
  17. Байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн үед хэрэглэх удирдлага, зохицуулалын олон улсын болон үндэсний арга хэрэгслийг боловсронгуй болгох асуудлыг 2002 онд боловсруулна.

Дөрөвдүгээр бүлэг. Хөдөлмөрийн удирдлага, хяналт нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал

  1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо, зөвлөлүүдийн ажиллах нөхцлийг сайжруулж, үр дүн нөлөөг дээшлүүлнэ.
  2. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, гарсан асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авна.
  3. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд “Төрийн албаны зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөллийг оруулж ажиллуулах асуудлыг 2003 онд шийдвэрлэнэ.
  4. Улсын төсөв, үндсэн чиглэл болон ажил олгогчид, хөдөлмөрчдийн эрх ашиг, сонирхолтой шууд холбоотой Үндэсний хөтөлбөр, хуулиудын төсөл боловсруулж батлахад ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүдийн саналыг албан ёсоор авна.
  5. Гадаадын зээл тусламж авах, зээл, тусламжийн хөрөнгийг хуваарилж, ашиглахад үйлдвэрчний эвлэлүүдийн оролцоог бий болгоно.
  6. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ОУХБ/-ын дараахь конвенцид нэгдэх орох асуудлыг шийдвэрлүүлнэ.
  7. Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц
  8. Албадан хөдөлмөрийг арилгах тухай 105 дугаар конвенц
  9. Ажилд авах насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц
  10. Эхчүүдийг хамгаалах тухай 183 дугаар конвенц
  11. “Боломжит хөдөлмөр”-ийн үзэл баримтлалыг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор ОУХБ-ын дэмжлэгтэйгээр “Боломжит хөдөлмөр ба хүний аюулгүй байдал” сэдэвт олон улсын бага хурлыг 2002 онд зохион байгуулна.
  12. Бүтээмж, чанарын өсөлтийг хангах, гурван талын харилцааг хөгжүүлэх чиглэлээр нийгмийн зөвшлийн улсын хэмжээний байгууллагын ажилтны сургалт, зөвлөлгөөнийг зохион байгуулна.
  13. Монгол улс, ОУХБ-ын хоорондын хамтын ажиллагааны зорилтот хөтөлбөрийг шинэчилнэ.
  14. Хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого хэрэгжүүлэх асуудлаар хоёр ба гурван талт сургалт, семинарыг орон нутагт жил бүр зохион байгуулна.

Тавдугаар бүлэг. Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал

  1. Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
  2. Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө.
  3. Хэлэлцээрийн биелэлтэнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо болон хэлэлцээрт оролцогч талууд хамтран хяналт тавьж ажиллана. Хэлэлцээрийн биелэлтийн явцыг гурван талаас ажлын хэсэг гарган хагас, бүтэн жилээр дүгнэж нийтэд мэдээлж байна.
  4. Засгийн газар, ажил олгогч эзэд, хоршоологчдын болон ҮЭ-үүдийн холбоодын удирдлага, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, мөн шинэчлэн зохион байгуулагдах нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
  5. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмын дагуу шийдвэрлэнэ.
  6. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй Ажил олгогчдын үндэсний хэмжээний бусад холбоод болон Үйлдвэрчний эвлэлүүдийн бусад төвүүд гурван талт хэлэлцээрт түүний хүчин төгөлдөр байх бүхий л хугацааны туршид нэгдэж орох эрхтэй.

Зургадугаар бүлэг. Өмнөх хэлэлцээрийн зарим заалтын хүчинтэй байх хугацааг сунгах асуудал

  1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2000-2001 оны улсын хэлэлцээрийн хагас биелэлттэй 2, 19, 24, 44; тасарсан 33, 38; түүнд оруулсан нэмэлтийн хагас биелэлттэй 1-ийн 9; 2-ын 7; 5-ын 1; хугацаа болоогүй 3-ын 1 дэх заалтуудын хүчин төгөлдөр байх хугацааг 2002 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгаж хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:

 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ Ши. БАТБАЯР                 

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭД САЙД   Л. ЭНХТАЙВАН

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ДЭД САЙД   С. ЧИНЗОРИГ

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ТӨСВИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Э. САНДАГДОРЖ

ЕРӨНХИЙ САЙДЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ  Ж. ХАТАНБААТАР

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА  Ч. ДАГВАДОРЖ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗРЫН ДАРГА    Д. ЖАНЦАН

АЖИЛ ОЛГОГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ:

МАОЭНХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ  Л. НЯМСАМБУУ

МАОЭНХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х. ГАНБААТАР

ОДКОН ХХК-НЫ ЗАХИРАЛ  Л. МӨНХБАТ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОРШООЛЛЫН ТӨВ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ  Ч. БУРИАД

МОНГОЛЫН ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Б. ЭЛДЭВ-ОЧИР

“ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ” ХХК-НЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ  Ж. БАТХҮҮ

 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ:

МҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ  Д. НАРМАНДАХ

МҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨР, ОЛОН НИЙТ, СОЁЛ УРЛАГ, ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА  М. АЛТАНЦЭЦЭГ

МҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА Ч. БАЛЖИННЯМ

МҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, МОНГОЛЫН “ГЭГЭЭРЭЛ” ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА  М. ЧИМЭДДОРЖ

МҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА П. ГАНТӨМӨР

 

2002 оны 5 дугаар сарын 27-ны өдөр.
Улаанбаатар хот

2001 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
2000 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
1999 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭЗЭД, ХОРШООЛОГЧДЫН
УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД, ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ
ХООРОНД БАЙГУУЛСАН 1999 ОНЫ НИЙГМИЙН ЗӨВШЛИЙГ
ХАНГАХ ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР

                Монгол улсын Засгийн газар, эзэд, хоршоологчдын улсын хэмжээний байгууллагууд, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны бүрэн эрхт төлөөлөгчид Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлаар үндсэн зарчмуудыг тохиролцож энэхүү хэлэлцээрийг байгуулав.

 

Нэг. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн талаар:

  1. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, ажилгүйдлийн түвшинг улсын хэмжээгээр 6 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтож, аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд ажилгүйдлийн байгаа түвшинг бууруулах зорилтыг төсөв төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлнэ.
  2. Гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан үйлдвэрүүдийн ажилчид гадаад орнуудын хэрэгжүүлж буй төсөлд ажиллагсдын дийлэнх нь Монгол улсын иргэн байх асуудлыг холбогдох гэрээ хэлэлцээрт тусгана.
  3. Өмч хувьчлал, бүтцийн өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн асуудлаар төрөөс зохион байгуулалттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын байр бий болгох, сургалт зохион байгуулах, ажиллагчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар салбарын ҮЭ-үүдийн санал авч, холбогдох мэдээллийг талуудад хүргүүлж байна.
  4. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэгдсэн жишгийг салбарын онцлогт нийцүүлэн мөрдүүлэх асуудлыг холбогдох салбарын ҮЭ-ийн холбоодтой зөвшилцөж байна.
  5. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөх жилүүдийн үнийн өсөлттэй уялдуулан улсын төсвийн төсөл зохиохоос өмнө шинэчлэн тогтооно.
  6. Монгол улсын төрөөс цалин, хөдөлмөрийн хөлсний талаар баримтлах үзэл баримтлалыг талууд хамтран боловсруулна.
  7. Төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ.

Хоёр. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой эдийн засгийн бодлогын талаар:

  1. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хөндөж байгаа эдийн засгийн бодлоготой холбогдсон “Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”, “Зарим төрлийн бараанд гаалийн татвар ноогдуулах тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд оруулах өөрчлөлт”, “Хоршоодын нөөцийн санг орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль” зэрэг эрх зүйн актын асуудлаар талууд санал солилцож төсөл боловсруулан УИХ-д оруулна.
  2. Цахилгаан, дулаан, бензин шатахуун, нийтийн тээвэр, холбоо зэрэг улсын хэмжээнд үйлчилгээ явуулдаг ноёрхох байдалтай аж ахуйн нэгжийн үйлчилгээний үнэ тарифыг өөрчлөхөд гурван талын саналыг авч шийдвэрлүүлнэ.
  3. Үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй төрөл бүрийн төлбөр хураамж, зөвшөөрөл үр дүнгүй олон хяналт шалгалтыг цөөрүүлж, бүртгэл хяналтын шинэ тогтолцоо бий болгоно.
  4. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг “Хөрөнгө оруулалтын хууль” болгон өөрчилж хөрөнгө оруулагчдад адил нөхцөл бий болгоно.
  5. Экспорт, импортын барааг оруулж гаргах цаг алдахгүй байх зорилгоор гаалийн хяналт, төмөр зам, баталгаат агуулахуудыг 7 хоногийн тасралтгүй ажиллагаатай болгох, бичиг баримтыг нь үндэслэн бараа ирэхээс өмнө гаалийн бүрдүүлэлт хийдэг журам шилжүүлэх арга хэмжээ авна.

Гурав. Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон нийгмийн асуудлын талаар

  1. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны түвшний өөрчлөлттэй уялдуулж нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
  2. Хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр нь зогсоогдсон нөхөн олговроос өөр орлогогүй иргэдийн нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
  3. Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын доорхи болон зарим онцлог нөхцлийг харгалзан тэтгэвэр тогтоох асуудлыг бусад улс оронд хэрхэн шийдвэрлэснийг судлах, холбогдох талуудыг хамруулсан сургалт явуулах ажлыг зохион байгуулах. Мэргэжлийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлалыг гаргах, санал авна.
  4. Орон сууцны фондыг нэмэгдүүлэх талаар гарч байгаа санал санаачилгыг талууд дэмжинэ.
  5. Нийслэл хот болон аймгийн төвд нийтийн тээврийн хэрэгслээр оюутнуудад хөнгөлөлттэй зорчдог журмыг шинэчлэн мөрдүүлнэ.
  6. Эмнэлгийн төлбөрт үйлчилгээний үнэ, тарифыг хямдруулах, өндөр настан, тахир дутуу хүмүүст үнэ, төлбөргүй үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөнө.
  7. Төрийн өмчийн их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн дунд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн жишгийг сонирхлын бүлгүүдтэй зөвшилцөн тогтооно.
  8. Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтыг шинэчлэн батална.

Дөрөв. Хөдөлмөрийн удирдлага, зохицуулалт, нийгмийн зөвшил, түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх талаар

  1. Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог байгуулах, уг хорооны нарийн бичгийн даргыг орон тоогоор ЭМНХЯ-ны бүтцэд ажиллуулна.
  2. Нийгмийн түншүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах хүрээг өргөтгөх, ажил олгогч эзэд, ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагын хамтын ажиллагааг эрх зүйн баталгаагаар хангана.
  3. ОУХБ-ын дэмжлэгээр хөдөлмөрийн асуудлаархи үндэсний бага хурлыг гурван тал хамтран зохион байгуулна.
  4. Хөдөлмөр, нийгмийн асуудлаар аймаг, нийслэлд гурван талт семинар, сургалтыг хамтран зохион байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.
  5. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах, сургалт явуулна.
  6. ОУХБ-ын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг 3 тал хамтран зохион байгуулах.
  7. ОУХБ-ын “Албадан хөдөлмөрийн тухай” 29, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105, “Хөдөлмөр эрхлүүлэхэд авах насны доод хэмжээний тухай” 138, “Хөдөлмөр эрхлэлтийн албыг байгуулах тухай” 88 дугаар конвенциудад нэгдэх орох асуудлыг судалж, боловсруулан шийдвэрлүүлэх.

Нийгмийн зөвшлийг хангах 1999 оны гурван талт
хэлэлцээрт оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүн:

 

  1. Засгийн газрын төлөөлөгчид

  2. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,  төлөөлөгчдийн ахлагч     С. Сонин
  3. Дэд бүтцийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга           Ц. Дамиран
  4. Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх                          Л. Дугаржав
  5. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын стратегийн  удирдлага, төлөвлөлтийн газрын дарга       Д. Бямбаа
  6. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын төрийн захиргааны удирдлагын газрын дарга         Д. Баярсайхан
  7. Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга                  Л. Дашдорж
  8. Сангийн яамны макро эдийн засгийн хэлтсийн дарга          Ж. Жаргалсайхан
  9. Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлтийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газрын дарга   Ц. Хүрэлбаатар
  10. Хөдөлмөр зохицуулалтын газрын дарга                                  Ц. Чинбат
  11. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын албаны дарга        Ц. Энхтайван
  12. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар                             Ц. Сүхбаатар
  13. Гадаад харилцааны яамны төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга     С. Гэлэгжамц
  14. Гадаад харилцааны яамны ахлах мэргэжилтэн                    Б. Жамбалдорж
  15. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны албаны дарга                Б. Чимэдцэрэн
  16. Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх                                  Д. Байлыхүү
  17. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн          Ц. Батнасан

    2.МҮЭ Холбооны төлөөлөгчид:
  18. МҮЭХолбооны дэд ерөнхийлөгч, төлөөлөгчдийн ахлагч    Д. Нармандах
  19. Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-ийн холбооны дарга    Ч. Балжинням
  20. Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-ийн холбооны дарга              Б. Батчулуун
  21. Барилгын ажилчдын ҮЭ-ийн холбооны дарга                        Д. Гомбо
  22. ХААХҮ-ийн ажилчдын холбооны дарга                                    Ч. Гомбосүрэн
  23. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга                П. Гантөмөр
  24. Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга           Ч. Чимэддорж
  25. Төр олон нийт, соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга       М. Алтанцэцэг
  26. Хувийн хэвшлийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга            Ж. Рэгзэн
  27. Худалдаа үйлчилгээний бие даасан ҮЭ-ийн холбооны дарга      Ц. Цэен-Ойдов
  28. Авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга                                    О. Батхүү
  29. Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга                                 Л. Дамдин
  30. Тээвэр, холбоо, нефтийн ажилчдын бие даасан ҮЭ-ийн холбооны дарга       П. Цэен
  31. Оюутны ҮЭ-ийн холбооны дарга                                                Д. Болормаа
  32. Нийслэлийн ҮЭ-ийн холбооны дарга                                        Д. Жадамба

III. МАОЭНХолбооны төлөөлөгчид:

  1. МАОЭНХолбооны дэд ерөнхийлөгч, төлөөлөгчдийн ахлагч        Д. Жанцан
  2. МАОЭНХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Өлзийт төв” ХХК-ны захирал   Н. Даш-Өлзий
  3. МАОЭНХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Монос фарм” ХХК-ны захирал     Л. Хүрэлбаатар
  4. МАОЭНХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Мон алт” ХХК-ны захирал   Б. Нямтайшир
  5. МАОЭНХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Цахиур” ХХК-ны захирал    Д. Бат-Эрдэнэ
  6. “Цагаан далай” ХХК-ны захирал                                                И. Чинбат
  7. “Дэлгэрхангай” ХХК-ны захирал                                                 Б. Юндэн
  8. МАОЭНХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Алтан тариа” ХХК-ны захирал    П. Цэнгүүн
  9. Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч     Ч. Буриад
  10. Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч     Ё. Цоомоо
  11. “Соёмбо – тулга” хоршооны дарга                                            Ч. Төрмөнх
  12. ХАА-н хоршоологчдын холбооны мэргэжилтэн                     Ч. Гочоодорж

 

 

1998 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

                          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч
ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба
хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх
хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж

2.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан
хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний
заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг;
3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг;
3.1.3.“хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон
хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд
хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан
хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог;
3.1.4.“хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй

1997 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭЗЭД, ХОРШООЛОГЧДЫН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООНЫ ХООРОНД БАЙГУУЛСАН 1997 ОНЫ НИЙГМИЙН ЗӨВШЛИЙГ ХАНГАХ ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР

            Монгол улсын Засгийн газар, эзэд, хоршоологчдын улсын хэмжээний байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны бүрэн эрхт төлөөлөгчид Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн, хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбогдсон нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар үндсэн зарчмуудыг тохиролцож энэхүү Хэлэлцээрийг байгуулав.

Нэг. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн талаар

  1. Улсын төсвийн төлөвлөлтөд 1997 оноос эхлэн “Ажилгүйдлийн байж болох хэмжээ” гэсэн үзүүлэлтийг хэрэглэнэ.
  2. Хүн амын хөдөлмөр, ажил эрхлэлтийг дэмжих сан байгуулж ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  3. Ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар анги төгсөгчдийг мэргэжлийн баримжаа олгох чиглэлээр сургах ажлыг төр, эздийн байгууллага хамтран зохион байгуулна.
  4. Нийгмийн эмзэг хэсэгт багтах өрхийн хөдөлмөрийн чадвартай хүмүүс, түүнчлэн тахир дутуу иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөдөлмөр эрхлээгүй залуучуудад зориулж ажлын байр бий болгох явдлыг урамшуулах арга хэмжээ авна.
  5. Ажлын байр бий болгох хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын зээл, тусламж төслийн хүрээнд шинээр бий болох ажлын байрны бүртгэлийг хөдөлмөр зохицуулалтын албад бүртгэлд авч, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дүгнэлт өгөх журам тогтоож 1997 оны I улирлаас мөрдүүлнэ.
  6. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалтын шинэчлэлт болон үйлдвэрлэлийн онцлогтой холбогдсон бусад шалтгаанаар ажилгүй болж байгаа хүмүүсийг мэргэжил олгох, давтан сургах сургалтад хамруулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нь зээл олгох, ажлын байраар хангах асуудлаар аймаг, нийслэлийн хэмжээнд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  7. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хуулийн төсөл боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар нийгмийн зөвшлийг хангах гурван талт Үндэсний хороо байгуулна.
  8. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч оруулах асуудлыг зохицуулах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
  9. Төсөвт байгууллагын ажилтны ажлын өдрийг 5 өдөрт шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  10. Хөдөлмөрийн харилцааны хууль зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн хууль”-ийг шинэчлэн боловсруулах, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай”, “Хамтын гэрээ хэлэлцээрийн тухай” хуулийн төслүүдийг боловсруулах арга хэмжээ авч Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  11. Сум, суурин газрын ажилгүй иргэдийг малжуулах, түүнчлэн зам хасах, малын тэжээл бэлтгэх, үр тариа хүнсний ногоо тариалах, ургац хураах зэрэг хөдөлмөр зарцуулалт ихтэй, олон нийтийг хамарсан ажилд татан оролцуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, аж амьдралыг нь тэтгэх арга хэмжээ авна.
  12. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Шинээр ажлын байр бий болгохдоо хоршооны зохион байгуулалтын бүтцийг өргөнөөр ашиглаж, хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг 1997 онд багтаан боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.
  13. “Амьжиргааны баталгаажих доод түвшин”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” хуулиудыг Засгийн газраас санаачлан Улсын Их Хуралд өргөн барина.
  14. Улс орны эдийн засгийн байдалтай уялдуулан төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
  15. 1997 оноос эхлэн амьжиргааны баталгаажих доод түвшинг алслагдсан аймаг, орон нутгаар ялгавартай тогтооно.
  16. Амьжиргааны баталгаажих доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулан төсвийн төлөвлөгөө зохиохоос өмнө шинэчлэн тогтооно /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн улсын дунджаас 30-аас доошгүй хувиар илүү байх зарчим баримтална/.
  17. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэгдсэн сүлжээ, нэмэгдлийг ажил мэргэжлийн ялгаа, онцлогийг тусгаж боловсронгуй болгоно.
  18. Хувийн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизм бий болгоно.
  19. Хувийн өмчийн хэвшлийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үзэл баримтлалыг 1997 онд багтаан боловсруулж батлуулна.

Хоёр. Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон эдийн засгийн бодлогын талаар

  1. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд ногдож буй албан татварын ачааллыг 1997 оноос эхлэн үе шаттайгаар бууруулах, орон нутагт байгуулсан аж ахуйн нэгжээс бага татвар авах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэд бүтэц болон боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дамжуулан дэмжих саналыг боловсруулж 1997 оны эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  2. Хуулийн этгээд байгуулахгүйгээр иргэд аж ахуй эрхлэх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
  3. Улсын төсвийн зарлагын бүтцийг оновчтой болгох, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, даатгалын шимтгэл зэрэг нийгмийн зардлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх зарчмыг тууштай хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, улсын төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, ашиглалтад хөндлөнгийн хяналт тавих механизм бий болгоно.
  4. Өмч хувьчлал, эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар нөлөө үзүүлж байгааг судалж, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, хувь нийлүүлсэн өмчийн эзэн байх явдлыг дэмжин, тэдний мэдэлд байгаа өмчийн хувийн жинг нэмэгдүүлнэ.
  5. Төрийн өмчийн байрыг түрээсэлж байгаа байгууллагуудад өмчийн ялгааг харгалзахгүйгээр түрээсийн төлбөрийн жишгийг тогтооно.

Гурав. Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон нийгмийн асуудлаар

  1. Нэн ядуу, орон сууцгүй айл өрхийг орон байраар хангах тусгай хөтөлбөрийг Засгийн газар, эздийн байгууллага хамтран боловсруулж гаргана.
  2. Эмнэлгийн заалтаар нарийн мэргэжлийн зайлшгүй тусламж авахаар хөдөө орон нутгаас нийслэлд ирж эмчлүүлж байгаа өвчтөний унааны зардлыг хөнгөлөх асуудлыг судалж, журам гаргана.
  3. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зориулсан зардлын өсөлттэй холбогдуулан төрөөс хариуцаж байгаа эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  4. Гэр бүлд туслалцаа үзүүлэх тухай хуулийг Засгийн газраас санаачилж Улсын Их Хуралд өргөн барина.
  5. Үйлдвэрийн эзэд, ажил олгогчдын хүч хөрөнгөөр ажиллагсдын хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх чиглэлийн үйлчилгээ явуулахыг дэмжинэ.
  6. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих журмыг гаргаж хэрэгжүүлнэ.
  7. Залуучуудыг дэмжих тухай хууль гаргуулах, тэдний нийгмийн байдлыг сайжруулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг гаргаж, сонирхогч байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлнэ.
  8. Баруун таван аймгаас мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж буй оюутнуудад үзүүлдэг ирэх очих унааны зардлын хөнгөлөлт, оюутнуудад нийтийн тээврээр зорчиход үзүүлдэг хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэн эдлүүлнэ.
  9. Хөдөлмөрийн статистикт хүйсээр харьцуулсан судалгааны үзүүлэлтүүдийг оруулна.
  10. Тахир дутуу иргэдийн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, тахир дутуу иргэдийн талаарх асуудал эрхэлсэн Үндэсний хороо ажиллуулна.
  11. Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон бүртгэл мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн сүлжээнд хамааруулах арга хэмжээ авна.
  12. Тахир дутуу хүүхдийн цэцэрлэг, тахир дутуу иргэдийн үйлдвэрлэл, сургалтын төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн болон мэргэжлийн нөхөн сэргээлтийн төвүүдэд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэнд ажиллаж байгаа багш, эмч нарыг давтан сургах, мэргэжсэн багш, эмч нарыг бэлтгэж эхлэх.

Дөрөв. Хөдөлмөр хамгааллын талаар

  1. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдалд 1997 онд улсын үзлэг явуулж дүгнэлт гаргасны үндсэн дээр Засгийн газраас хөдөлмөр хамгааллыг 1997-2000 онд сайжруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  2. Багануурын уурхайд илэрсэн ураны хүн, байгальд үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээг авна.
  3. Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ.

Тав. Хөдөлмөрийн удирдлага зохицуулалт, нийгмийн зөвшил, түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх талаар

  1. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, жишгийг үндэслэн хөдөлмөрийн удирдлага, зохицуулалтын үндэсний тогтолцоог ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүдтэй хамтран бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авна.

а/ хөдөлмөрийн харилцаа болон түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засгийн асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах арга хэлбэрийг боловсронгуй болгож, салбарын болон орон нутгийн түвшинд нийгмийн зөвшлийн хоёр ба гурван талт хэлэлцээр байгуулж хэрэгжүүлнэ,

б/ хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, орон нутгийн байгууллагын удирдлагад гурван талт зөвлөлдөөний механизмыг хэрэгжүүлнэ,

в/ ажлын байран дахь удирдлага – хөдөлмөрчдийн хамтын зөвлөлдөөн, хамтын ажиллагаа, бүтээмжийн хөдөлгөөн зэргийг талууд дэмжиж дэлгэрүүлнэ,

г/ хөдөлмөрийн харилцаа болон түүнтэй шууд холбогдсон нийгэм, эдийн засгийн асуудлаар хууль, эрхийн акт, баримт бичгийн төслийг боловсруулахад санал авах, зөвлөлдөх зэрэг хэлбэрээр гурван талын оролцоог хангана.

  1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Гурван талт зөвлөлдөөний тухай” 144, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай” 155, “Тахир дутуу хүмүүсийн хөдөлмөрийн чадварын нөхөн сэргээлт ба ажил эрхлэлтийн тухай” 159 дүгээр зэрэг конвенцид нэгдэж орох санал боловсруулж, бэлтгэл хангана.
  2. Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр, түүний хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газрын төв хэвлэл болон үйлдвэрчний эвлэлүүдийн хэвлэлд нийтэлж мэдээлэх арга хэмжээ авна.

Зургаа. Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх талаар

  1. Энэхүү Хэлэлцээр нь оролцогч талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. Хэлэлцээрийн биелэлтэд хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн Үндэсний гурван талт орон тооны бус комисс хяналт тавих бөгөөд жил бүрийн 7, 1 дүгээр сард Талуудын төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ.
  3. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай аль нэг талаас тавьсан саналыг уг санал албан ёсоор тавигдсан өдрөөс хойш нэг сарын дотор Хэлэлцээр байгуулах журмын дагуу шийдвэрлэнэ.
  4. Засгийн газар огцрох, эзэд, хоршоологчдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоодын удирдлага, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх, мөн шинэчлэгдэн зохион байгуулагдах нь энэхүү Хэлэлцээр дуусгавар болох үндэс болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид уг Хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөх үүрэг хүлээнэ.
  5. Энэхүү Хэлэлцээрээр тохиролцсон асуудлуудаар гарах маргааныг зохицуулах бүхий л арга хэмжээг Талууд авна.

 

Нийгмийн зөвшлийг хангах 1997 оны гурван талт хэлэлцээрт оролцсон төлөөлөгчид

   Засгийн газрыг төлөөлж:

  1. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Төлөөлөгчдийн ахлагч                                                                  Л. Зориг

  2. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн газрын дарга, төлөөлөгчдийн орлогч                       Д. Бямбаа

  3. Сангийн яамны төсвийн бодлогын газрын  дарга                                                                                          Л. Дашдорж

  4. Мөн яамны Макро эдийн засгийн хэлтсийн дарга                                                                                          С. Ганболд

  5. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, нийгмийн хамгааллын газрын дарга                                  Б. Баясгалан

  6. Мөн яамны эдийн засаг, зохицуулалтын газрын дарга                                                                                   Д. Баярсайхан

  7. Мөн яамны Хөдөлмөрийн газрын мэргэжилтэн                                                                                               Ц. Батнасан

  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын албаны дарга                                                                              Ц. Энхтайван

  9. Хөдөлмөр зохицуулалтын газрын дарга                                                                                                         Ц. Чинбат

  10. Гадаад харилцааны яамны ажилтан                                                                                                              Б. Жамбалдорж


    МҮЭ-үүдийг төлөөлж:

  11. МҮЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч, төлөөлөгчдийн ахлагч                                                                   Д. Нармандах

  12. Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын  ҮЭ-ийн холбооны дарга, төлөөлөгчдийн орлогч                        Ч. Балжинням

  13. Монголын барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга                                                                                           Д. Гомбо

  14. ХАА, хүнсний ажилчдын ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга                                                                 М. Нармандах

  15. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга                                                                                          П. Гантөмөр

  16. Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-үүдийн  чөлөөт холбооны дарга                                                                    М. Чимэддорж

  17. Төр, олон нийт соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн  холбооны ахлах зохион байгуулагч                                      Ш. Жанчив

  18. Хувийн хэвшлийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга                                                                                      Ж. Рэгзэн

  19. Худалдаа үйлчилгээний бие даасан ҮЭ-үүдийн  холбооны дарга                                                                    Д. Цэен-Ойдов

  20. Авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга                                                                                                          Ж. Шуумаржав

  21. Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга                                                                                                        Л. Дамдин

  22. Тээвэр, холбоо, нефтийн ажилтны бие даасан ҮЭ-ийн холбооны дарга                                                          П. Цэен

  23. Ховд аймгийн ҮЭ-ийн холбооны дарга                                                                                                          Ч. Батчулуун

  24. Нийслэлийн ҮЭ-ийн холбооны дарга                                                                                                             Д. Жадамбаа

    Монголын хувийн үйлдвэрийн эзэд, хоршоологчдын холбоог төлөөлж:

  25. Монголын хувийн үйлдвэрийн эздийн холбооны дэд ерөнхийлөгч, төлөөлөгчдийн ахлагч                              Д. Жанцан

  26. Мөн холбооны гүйцэтгэх захирал, төлөөлөгчдийн орлогч                                                                              Б. Сэмбээжав

  27. “Монгол бизнес” дээд сургуулийн захирал                                                                                                    Б. Эрдэнэсүрэн

  28. “Очир” компаний захирал                                                            Ч. Буд

  29. “Өлзий төв”-ийн захирал                                                              Н. Даш-Өлзий

  30. “Дэлгэрхангай” компанийн захирал                                             Д. Юндэн

  31. “Мянхай” компанийн захирал                                                     Б. Энхбаяр

  32. “Кактус” компанийн захирал                                                       Д. Даваасүрэн

  33. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын  Үндэсний холбооны ерөнхийлөгч                                              Н. Надмид

  34. Монголын үйлдвэрлэлийн хоршоологчдын  холбооны төв зөвлөлийн дарга                                                  Ч. Буриад

  35. Монголын эд хэрэглэгчдийн хоршооллын  төв холбооны хариуцлагатай нарийн бичгийн дарга                     Т. Дашдэлэг

 

1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

1996 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭЗДИЙН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД /ЭЗЭД, ХОРШООЛОГЧДЫН ХОЛБООД/, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВҮҮДИЙН ХООРОНД 1996 ОНД БАЙГУУЛСАН НИЙГМИЙН ЗӨВШЛИЙГ ХАНГАХ ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР

                Монгол улсын Засгийн газар, Эздийн улсын хэмжээний байгууллагууд /эзэд, хоршоологчдын холбоод/, Үйлдвэрчний эвлэлүүдийн үндэсний төвүүд “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль”-ийн 5 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийг үндэслэн иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа асуудлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод болон эздийн улсын хэмжээний байгууллагуудаас оруулсан саналыг хэлэлцэж энэхүү гурван талт хэлэлцээрийг байгуулав.

Нэг. Эдийн засгийн бодлого, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх талаар

  1. Албан татварын тухай хуулийг боловсронгуй болгохтой холбогдуулж доор дурьдсан ажлыг зохион байгуулах:
  • Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын шатлалыг боловсронгуй болгох асуудлыг судалж санал боловсруулах,
  • Гааль, худалдааны татварыг боловсронгуй болгох, хөнгөлөлт, чөлөөлөлтийг хянан үзэх, ажлын шинэ байр бий болгохыг урамшуулах чиглэлээр албан татварын шударга зарчмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах,
  • Хоршооны үйл ажиллагаанаас олсон цэвэр орлогоос татвар авах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх,

  1. Бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, бүтээмжийн сургалт явуулах арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлэх.

  2. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс хугацаанд нь олгох, түүний хэрэгжилтэнд төр, олон нийтийн байгууллагаас хамтарсан шалгалт хийж энэ талаар гарсан хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах.

  3. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээхэд зориулан найдвартай аж ахуйн нэгжид урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох замаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх.

  4. Үнийн өсөлт, инфляцийг тогтворжуулахад чиглэсэн салбар хоорондын үнийн зөвшлийн хэлэлцээ хийхэд Засгийн газраас тухай бүр дэмжлэг үзүүлж байх.

  5. Рашаан сувиллын газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах, тэнд сувилуулагч өндөр настан, тахир дутуу зэрэг нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүст дэмжлэг үзүүлэх, рашаан сувиллын үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлэх.

Хоёр. Хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэх ба ажил эрхлэлтийг дэмжих талаар

  1. Ажил эрхлэлтийн талаар баримтлах төрийн бодлогын үндсийг Үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тусгах Улсын Их Хурлаар батлуулах.
  2. Ажил эрхлэлтийн талаар 1996 онд зохион байгуулах арга хэмжээг эзэд, хөдөлмөрчдийн байгууллагын оролцоотойгоор боловсруулж хэрэгжүүлэх.
  3. “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” 26, 99, 131 дүгээр конвенц, “Хөдөлмөрийн хөлсийг хамгаалах тухай” 95 дугаар конвенц, “Эзэн төлбөрийн чадваргүй болсон үед хөдөлмөрчдийн гомдлыг барагдуулах тухай” 173 дугаар конвенц, “Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааны тухай” 151 дүгээр конвенц, “Ажил эрхлэлтэд туслах, ажилгүйдлээс хамгаалах тухай” 168 дугаар конвенц, “Нийгмийн бодлогын үндсэн зорилго, хэм хэмжээний тухай” 117 дугаар конвенц, “Тахир дутуу хүмүүсийн хөдөлмөрийн чадварын нөхөн сэргээлт ба ажил эрхлэлтийн тухай” 159 дүгээр конвенц, “Ачааны дээд хэмжээний тухай” 127 дугаар конвенц, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 155 дугаар конвенцид нэгдэн орох асуудлыг 1996 оны эхний хагаст судалж үзэх.
  4. Хөдөлмөр зохицуулалтын хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хөдөлмөрийн биржүүдийг хангах арга хэмжээг үргэлжлүүлэн авах, ажилгүйдлийн даатгалыг хөдөлмөрийн биржүүдээр эрхлүүлэх асуудлыг судалж боловсруулах.
  5. Монгол улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн I дэх хэсэгт “. . . . эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн шүүх байгуулах асуудлыг судалж үзэх, санал боловсруулах, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг боловсруулж 1996 оны I улиралд батлан гаргах.
  6. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч оруулах асуудлаар Засгийн газар, эздийн улсын хэмжээний байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоодын хооронд зөвлөлдөх механизм бүрдүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах санал боловсруулах.
  7. Хувьчлалд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага дампуурах, өөрчлөн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх явцад болон төрийн өмчийн үйлдвэрлэлийн байр, талбайг дуудлагаар худалдах үед ажилчдыг ажлын байраар хангах арга хэмжээ авч байх, энэ талаар эзэд, хоршооллын байгууллага, үйлдвэрчний эвлэлүүдтэй зөвлөлдөж байх зэрэг асуудлыг холбогдох салбар, орон нутгийн хамтын хэлэлцээрт тусгах шийдвэрлүүлж байх.
  8. Үйлдвэр, үйлчилгээний зарим газруудад хөдөлмөрийн хууль тогтоомжийн мөрдөлтийн байдлыг гурван тал хамтран шалган танилцаж, холбогдох арга хэмжээ авах.

Гурав. Хүн амын амьжиргааны түвшин, орлого, нийгмийн хамгааллын талаар

  1. 1995 оны 12 дугаар сарын 31-нийхтэй харьцуулахад бараа үйлчилгээний үнэ тарифын өсөлтийн хувь тутамд амьжиргааны баталгаажих доод түвшинг I:I, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг I:0.8 харьцаатайгаар 1996 оны 7, 1997 оны 1 дүгээр сард индексжүүлэх.
  2. Амьжиргааны баталгаажих доод түвшинг бүс нутгаар ялгавартай тогтоохтой холбогдсон асуудлыг Эдийн засгийн бүсчлэлийн үзэл баримтлалтай хамтатган авч үзэж, шийдвэрлэх арга хэмжээ авах.
  3. Дор дурьдсан хуулиудыг санаачилж Улсын Их Хуралд өргөн барих:

а/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн тухай, Хүн амын орлогыг индексжүүлэх тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудыг нийгмийн халамжийн хуулиудтай уялдуулан багц байдлаар,

б/ хөдөлмөрийн хууль /долоо хоногийн ажлын цагийг багасгах, цалин хөлсийг индексжүүлэх, хугацаанд нь олгоогүй үед алданги төлүүлэх, хамтын гэрээг бүртгэх, хөдөлмөрийн маргаан таслах зэрэг асуудлыг тусгасан шинэчилсэн төсөл/,

в/ хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн тухай хууль

  1. 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн 1997 онд хүрсэн байвал зохих хэмжээний зөрүүний 55-иас доошгүй хувийг 1996 онд нэмж олгох арга хэмжээ авах.
  2. Мэргэжлээс шалтгаалах өвчний болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөр олгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх.
  3. Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцоог өргөжүүлж төслийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах.
  4. Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ядуу иргэд мэргэжил, сонирхлоороо нэгдэж хоршоо, нөхөрлөл, жижиг үйлдвэр байгуулах замаар үндэсний хөтөлбөрт хамруулах асуудлыг аймаг, сум, орон нутгийн төрийн байгууллага зохион байгуулах.
  5. Ажлын байр нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхэд эзэд, хоршооллын болон олон нийтийн сонирхогч байгууллагуудыг нэмж хамруулах арга хэмжээ авах.
  6. Орон сууц хувьчлахтай холбогдсон хууль, дүрэм зааврыг багц байдлаар нь боловсруулан батлуулж бэлтгэл ажлыг хангасны дараа орон сууцыг хувьчлах.
  7. Хот байгуулалтын бодлогын хүрээнд орон сууцны үндэсний хөтөлбөрийг хүн амын эмзэг хэсгийг орон сууцаар хангах, орон сууцны фондыг нэмэгдүүлэх, орон сууц барих, худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусган боловсруулах.

Дөрөв. Хөдөлмөр хамгаалал, экологийн аюулгүй байдлыг хангах талаар

  1. 1996 оныг “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулах жил” болгон зарлаж, тухайн жилд зохиох ажлын удирдамж, чиглэлийг гурван тал хамтран баталж хэрэгжүүлэх.
  2. “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм”-ийг шинэчлэн баталж мөрдүүлэх, томоохон ослын тухай мэдээллийг салбар болон аймгуудад хүргүүлдэг журам тогтоох.
  3. Техникийн аюулгүй ажиллагааны үүднээс үйлдвэрлэлийн процесст магадлагаа хийх, үнэлэлт өгөх асуудлыг судлах.
  4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн сан байгуулж харилцан мэдээлэл солилцох.
  5. Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, чанар, стандартчилал, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй болон экологийн асуудлаар олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран төсөл хэрэгжүүлэхэд Засгийн газраас тусламж дэмжлэг үзүүлэх.
  6. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй байдлыг уул уурхай, тээвэр, хүнс, нийтийн хоол, хөдөө аж ахуй зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад хангуулахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалтыг хүчтэй болгох арга хэмжээ авах.

 

Тав. Бусад асуудал

  1. Энэхүү хэлэлцээр нь оролцогч талуудын ахлагч нар гарын үсэг зурсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. Хэлэлцээрийн биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж 1996 оны 7 дугаар сар, 1997 оны 1 дүгээр сард тус тус нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ.
  3. Шинэ Засгийн газар байгуулагдах үед энэхүү хэлэлцээрийн асуудлаар Засгийн газар, эзэд, хөдөлмөрчдийн холбогдох төлөөлөгчид зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.
  4. Аль нэг талын санаачилгаар энэхүү хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тухайн тал саналаа албан ёсоор тавьснаас хойш нэг сарын дотор талууд хэлэлцээр байгуулах журмын дагуу шийдвэрлэнэ.

1995 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Засгийн газрын төлөөлөгч-          Эздийн улсын хэмжээний            Үйлдвэрчний эвлэ –

дийн ахлагч, Хүн амын                 байгууллагуудын төлөө-               лүүдийн нэгдсэн

бодлого, хөдөлмөрийн дэд          лөгчдийн ахлагч, МҮХХ-ны          төлөөлөгчдийн

сайд                                                   төв зөвлөлийн дарга                     ахлагч, МҮЭ-ийн

                                                                                                                        холбооны дэд ерөн-

                                                                                                                        хийлөгч

                        П. Бямбацэрэн                                Ч. Буриад                             Д. Нармандах

 

1995 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭЗДИЙН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД /ЭЗЭД, ХОРШООЛОГЧДЫН ХОЛБООД/, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ХООРОНД 1995 ОНД БАЙГУУЛСАН НИЙГМИЙН ЗӨВШЛИЙГ ХАНГАХ ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР

                Монгол улсын Засгийн газар, Эздийн улсын хэмжээний байгууллагууд, Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоод “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль”-ийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа асуудлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод болон эздийн улсын хэмжээний байгууллагуудаас оруулсан саналыг хэлэлцэн энэхүү гурван талт хэлэлцээрийг байгуулав.

Нэг. Үйлдвэрлэлийг сэргээх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар

  1. Улсын төвлөрсөн төсвийн татаасын хэмжээнд багтаан орон нутгийн эрчим хүчний үйлдвэрүүдийг алдагдалгүй жигд ажиллуулах болон орон нутгийн хүч, хөрөнгийг ашиглан бэлтгэл хангагдсан зарим сум, суурин газрыг цахилгаан дамжуулах төвлөрсөн эх үүсвэрт холбох.

Засгийн газар, жилдээ

  1. Газар тариалангийн үйлдвэрлэлийн удирдлага, дотоод зохион байгуулалтыг сайжруулахын зэрэгцээ гурилаар өөрийн хэрэгцээг хангах зорилгоор түүхий эд, сэлбэг, шатахуун, техник худалдан авахад зориулсан Засгийн газрын санг 1995 оны I улиралд багтаан бий болгох.

Засгийн газар

  1. Хөдөлмөр зохицуулалтын хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хөдөлмөрийн биржүүдийг хангах.

Засгийн газар, II-IV улиралд

  1. Хөдөлмөр эрхлээгүй хүн ам, ажилгүйчүүдийн талаар төв, орон нутагт үзлэг явуулж, ажилгүйчүүдийн шалтгааныг судлан тогтоох, ядуурлын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, түүний дагуу ядуурлын түвшинг тогтоож, үндэсний болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийг оновчтой ашиглах, санал, дүгнэлт боловсруулах арга хэмжээг талууд хамтран III улиралд авах.

Засгийн газар
Эздийн улсын хэмжээний байгууллагууд
ҮЭ-үүдийн нэгдсэн холбоод

 

  1. Гадаадын улс орон, олон улсын байгууллагуудаас Монгол улсад олгож байгаа зээл, тусламжийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, ашиглахад эзэд ба хоршоологчдын улсын хэмжээний байгууллагын оролцоо, үүрэг ролийг дээшлүүлэх арга хэмжээ авах.

Засгийн газар, жилдээ

  1. Үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлдэг иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах, тэдний мөнгөн орлогыг өсгөх зорилгоор төрийн өмчийн оролцоо бүхий аж ахуйн нэгжид нийлүүлсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тухай бүрт нь найдвартай төлж байх эдийн засгийн оновчтой механизмыг бүрдүүлэх замаар төрийн өмчийн төлөөллийн үүргийг өндөржүүлэх арга хэмжээг I улирлаас авах.

Засгийн газар

Хоёр. Хүн амын нийгмийн баталгааг хангах талаар

  1. Хэрэглээний үнэ, тарифын өсөлтийн хувь тутамд амьжиргааны баталгаажих доод түвшинг I:I, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг I:0.8 гэсэн харьцаатайгаар индексжүүлэх арга хэмжээг хагас жил тутамд Засгийн газраас авч байх, мөнгөн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай арга хэмжээг Эзэд болон Засгийн газраас тухай бүр хэрэгжүүлэх.

Засгийн газар, жилдээ

  1. Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж туйлын ядуурлыг бууруулах, ажил эрхлэх боломжтой ядуучуудын 20 орчим хувьд нь хөдөлмөр эрхлэх боломжийг Засгийн газраас бүрдүүлэх.

Засгийн газар, жилдээ

  1. Жирэмсэн эхчүүдийг эмнэлгийн хяналтанд авах, жирэмсэн эмэгтэйчүүд, эхчүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах арга хэмжээг оны эхнээс авах.

Засгийн газар, жилдээ

  1. Нярай хүүхдээ асарч байгаа болон жирэмсэн, амаржсан эхчүүдэд тэтгэмж олгох асуудлыг нийгмийн халамжийн тухай хуулинд тусгаж хэрэгжүүлэх.

Засгийн газар, жилдээ

  1. Налайх хотод амьдарч ажиллагсдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээг оны эхнээс авах.

Засгийн газар, I улиралд

  1. Баруун таван аймгаас мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж байгаа оюутнуудад жилд 1 удаа амралтаараа нутагтаа очиж ирэх замын зардлын 50 хувийг олгох, оюутнуудад нийтийн тээврээр зорчиход зохих хөнгөлөлт үзүүлэх талаар авч байгаа арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.

Засгийн газар, жилдээ

  1. Цалин хөлс, нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгож байх талаар төрийн захиргааны байгууллага, ажил олгогчдын хүлээх хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг оны эхнээс авах.

Засгийн газар, I улирлаас

  1. Нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээ /цахилгаан, дулаан, нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, хотын доторх зорчигч тээвэр, холбоо/-ний үнийн үндэслэлд хяналт тавих “Үнийн зөвшлийн комисс”-ыг үйлдвэрлэгч, хэрэглэгч, ҮЭ-ийн төлөөлөгчдийг оролцуулан Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд I сард байгуулан ажиллуулах.

Засгийн газар

Гурав. Судлан зохион байгуулах, шалган танилцах ажлын талаар

  1. Аж ахуйн нэгж, байгууллагад байгуулсан хамтын гэрээг бүртгэх ажлыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, эзэд, ҮЭ-ийн холбоодоос нэгдүгээр улиралд хамтран гүйцэтгэх.

Засгийн газар

Эздийн улсын хэмжээний байгууллагууд

ҮЭ-үүдийн нэгдсэн холбоод

  1. Хөдөлмөрийн хууль болон хамтын гэрээний хэрэгжилтийн явцыг нийслэл хот, зарим аймагт талууд хамтран III улиралд шалгах.

Засгийн газар

Эздийн улсын хэмжээний байгууллагууд

ҮЭ-үүдийн нэгдсэн холбоод

  1. Нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлах, даатгалд хамрагдах хүрээг өргөтгөх, хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг талууд хамтран зохион байгуулах.

Засгийн газар

Эздийн улсын хэмжээний байгууллагууд

ҮЭ-үүдийн нэгдсэн холбоод, оны эхнээс жилийн турш

  1. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэхэд олгож байгаа зөвшөөрөл, татвар, хураамжийн шаардлага үндэслэлийг хамтран шалгаж хөнгөн шуурхай болгох арга хэмжээ авах.

Засгийн газар

Эздийн улсын хэмжээний байгууллагууд

ҮЭ-үүдийн нэгдсэн холбоод, жилдээ

 

Засгийн газрын төлөөлөгч-          Эздийн улсын хэмжээний            Үйлдвэрчний эвлэ –

дийн ахлагч, Хүн амын                 байгууллагуудын төлөө-               лүүдийн нэгдсэн

бодлого, хөдөлмөрийн сайд        лөгчдийн ахлагч, МХҮЭХ-ны           төлөөлөгчдийн

                                                            ерөнхийлөгч                                    ахлагч, МҮЭ-ийн

                                                                                                                        холбооны дэд ерөн-

                                                                                                                        хийлөгч

                        Э. Гомбожав                                    Л. Нямсамбуу                      Д. Нармандах

 

                                                                                                            Төлөөлөгчдийн ахлагчийн

                                                                                                            орлогч, МЧҮЭ-ийн нэгдсэн

                                                                                                            холбооны зохицуулагч

                                                                                                                                          Д. Эрдэнэ

 

1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

1994 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
1993 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
1992 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭЗДИЙН БОЛОН ХӨДӨЛМӨРЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД 1992 ОНД БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦЭЭР

                Монгол улсын Засгийн газар, Монголын хувийн үйлдвэрийн эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлж байгаа нарийн түвэгтэй энэ үед хөдөлмөрчдийн нийтлэг ашиг сонирхлыг эрхэмлэн 1992 онд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцов.

  1. Улс орны эдийн засгийг тогтворжуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх зорилгод нийцүүлэн:

а/ хөдөлмөрийн бүтээмжийн үндэсний төвийг талууд дэмжиж, бүтээмжийн түвшин буурахад хүргэж байгаа хүчин зүйлийн нөлөөллийг арилгах, бүтээл дээшлүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг идэвхжүүлэх, нэн ялангуяа хувийн секторт болон хөдөлмөрт хандах хандлагыг өөрчлөх, хариуцлага, сахилгыг бэхжүүлэх талаар хамтран ажиллах,

б/ чөлөөт шударга өрсөлдөөнийг дэмжих, дангаараа ноёрхох явдлыг хязгаарлах арга хэмжээ авах,

в/ улсын эдийн засгийг тогтворжуулахад онцгой хувь нэмэр оруулсан иргэд, хөдөлмөрчдийг шалгаруулж алдаршуулах,

Засгийн газар, Эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – жилдээ

  1. Чөлөөт үнийн хүрээг өргөтгөсний улмаас иргэдэд учрах хохирлыг зөвхөн хөнгөлөлт, нөхвөрөөр бүрэн хааж чадахгүй учир үнэ, амьжиргааны баталгаажих доод түвшин болон хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээний өсөлтийн харьцаа I:0.6-гаас I:0.8-ын хэлбэлзэлтэй байх зарчим баримталж тэдгээрийг индексжүүлэх асуудлыг улирал бүр гурван талт хэлэлцээрээр тохирч байх.

Засгийн газар, Эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – улирал бүр

  1. Индексжүүлэлтийг өргөн хэрэглэх хүртэл хугацаанд хот, суурин газрын нийтийн хүн тээврийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхгүй байна.

Засгийн газар – 1992 онд

  1. Чөлөөт үнийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан төрийн өмчид хамаарах ерөнхий боловсролын сургуулийн дотор байр, цэцэрлэг, эмнэлэг, яслид энэ оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн уг байгууллагуудын орны ашиглалт, хүнсний нөөцийн байдал, үйл ажиллагааны онцлогт тохируулан нэмж шаардагдах төсвийг тооцон олгох арга хэмжээ авах.

Засгийн газар – 1992 онд

  1. Хүнсний болон өргөн хэрэглээний зарим бараа, үйлчилгээг хүн амд жигд түгээхэд карт, талон зэрэг хуваарилалтын аргыг өргөн хэрэглэнэ. Бензин, дизелийн түлш, гурил, үндсэн нэрийн талх, ахуйн хэрэглээний нүүрс, түлээний мод, эмийн үнэ, телефон ярианы тариф, орон сууц, цэвэр, бохир ус, цахилгаан халаалтын хөлс, хот, суурин газрын доторхи нийтийн хүн тээврийн тарифыг улсаас тогтооно.

Засгийн газар – 1992 онд

  1. Амьжиргааны баталгаажих доод түвшинг нутаг дэвсгэрийн ялгаатайгаар тогтоох, эдийн засгийн үндэслэлийг гаргах.

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – 1992 оны эхний хагас жилд

  1. Батлагдсан хэмжээнээс доогуур орлоготой иргэдэд туслах сан бий болгох арга хэмжээ авах.

 

Засгийн газар, Эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – 1992 оны 4 дүгээр сараас

  1. Орон сууц хувьчлах талаар боловсруулсан журмын төслийг үйлдвэрчний эвлэлүүдтэй хамтран авч үзэх үндсэн дээр орон сууц хувьчлах эсэх, хувьчлах тохиолдолд ямар арга хэлбэрийг хэрэглэх талаар нэгдсэн шийдвэр гаргах.

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – 1992 оны II улиралд

  1. Сүү, цагаан идээ, гурил, талхны үйлдвэрлэлийн өсөлтийг урамшуулах, өргөн хэрэглээний барааны импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны үндсэн дээр хэрэглээний үнийн түвшинг тогтворжуулах.

Засгийн газар, Эздийн холбоо – жилдээ

  1. Дор дурьдсан хуулийн төслийг Засгийн газраас Үйлдвэрчний эвлэлүүд, Эздийн холбооны саналыг үндэслэн боловсруулж 1992 онд хууль тогтоох дээд байгууллагад оруулна:

        а/ амьжиргааны доод түвшингийн тухай,

        б/ ажил эрхлэлтийн даатгалын тухай,

        в/ хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулах тухай,

        г/ шударга өрсөлдөөнийг хангах, ноёрхлыг хязгаарлах тухай,

        д/ соёлын тухай,

        е/ орон сууцны тухай,

        ж/ хүнсний хууль,

        з/ зам тээврийн тухай,

        и/ албан татварын болон гаалийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах /эм тариа, хүнсний барааны үйлдвэрлэлийг урамшуулахад чиглүүлэх/.

  1. Хувьчлагдсан үйлдвэр, аж ахуйн байгууллагаас чөлөөлөгдсөн ажиллагчдыг хувьчлалын сангийн хөрөнгөөр давтан сургах, зээл санхүүжилтийн бололцоотой бүх үүсвэрийг ашиглах эхний ээлжинд жижиг үйлдвэр эрхлэх боломжоор хангах.

Засгийн газар, Эздийн холбоо – 1992 онд тухай бүр

  1. Ажилгүйдлийг багасгах, амьжиргааны түвшинг баталгаажуулах зорилтын хүрээнд үйлдвэрчний эвлэлүүд банк, сан байгуулах, хувьцаа худалдаж авах, ивээлдээ аж ахуйн нэгжтэй байх, гишүүддээ төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхэд хууль, эдийн засгийн нөхцөл бололцоог хангаж өгөх талаар хамтарч ажиллах.

Засгийн газар, Эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүд – 1992 оны II улирлаас

  1. Хөдөлмөр, хамгааллын талаар хойшлуулшгүй авах арга хэмжээ /хөдөлмөр хамгааллын бага хөтөлбөр/-ний биелэлтийн явц, үр дүнг мэдээлнэ.

Засгийн газар – 1992 оны эхний хагас жилд

  1. Тойрон аялал, жуулчлал, амралт сувиллын цэг, салбарууд байгуулж ажиллуулах, тэдгээрийн материаллаг баазыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах.

Засгийн газар – 1992 оны эхний хагас жилд

  1. Эдийн засгийн чөлөөт бүс, хамтарсан үйлдвэр байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж хөдөлмөрчдийн эрх ашгийг болон байгаль орчныг хамгаалах асуудлаар шаардлагатай мэдээлэл авч байх.

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – тухай бүр

  1. Хөгжиж байгаа орнуудын өр төлбөр, эдийн засгийн хөгжил, ядуу буурай байдал, ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх талаар дэлхийн бусад орон, ялангуяа Ази, Номхон далайн орнуудын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох хамтран ажиллах.

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – 1992 онд

  1. Статистикийн мэдээг гарсан тухай бүрт нь талууд харилцан үнэ төлбөргүйгээр солилцож байна.

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод – 1992 оны 4 дүгээр сараас

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ                          ЭЗДИЙН БАЙГУУЛЛАГЫГ
ТӨЛӨӨЛЖ:                                                             ТӨЛӨӨЛЖ:

Монгол улсын Засгийн газрын шадар                          Монголын хувийн үйлдвэрийн
сайд                            Д. Дорлигжав                           эздийн холбооны ерөнхийлөгч Л. Нямсамбуу

ХӨДӨЛМӨРЧДИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:

Монголын үйлдвэрчний эвлэлийн                                 Монголын чөлөөт үйлдвэрчний
холбооны төв зөвлөлийн дарга                                     эвлэлүүдийн нэгдсэн холбооны  
                                                                                         ерөнхий зохион байгуулагч

                             Ш. Батбаяр                                                             В. Сандагдорж

1991 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт
1990 он Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 2019/08/02
Хэлэлцээр
Хэлэлцээрийн төлөвлөгөө
Хэлэлцээрийн биелэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭЗДИЙН БОЛОН ХӨДӨЛМӨРЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД 1990 ОНД БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦЭЭР

                БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөлийн төлөөлөгчид 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын ордонд хэлэлцээр хийв.

            Хэлэлцээрт БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ГЭЗУХ-ны дарга Д. Бямбасүрэн, ҮЭ-ийн төлөөлөгчдийг МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Б. Лувсанцэрэн нар тэргүүлэн оролцов.

            Хэлэлцээр дээр МҮЭ-ийн Y /1990 он/ бүгд хурлаас Сайд нарын зөвлөлд өгсөн мэдэгдлийн хариуны тухай өөрчлөлт шинэчлэлийн нөхцөлд хөдөлмөрийн хамт олны эрх ашгийг хамгаалахад ҮЭ-ийн байгууллагын гүйцэтгэх үүргийн тухай асуудал хэлэлцэв.

            Хоёр тал дээрх асуудлаар санал солилцон ярилцаад дараах асуудлыг тохиролцов. Үүнд:

  1. Хөдөлмөрчдийн амьжиргааны доод түвшинг тодорхойлох асуудлыг 1990 онд багтаан Засгийн газар судлан шийдвэрлэх үндсэн дээр цалингийн доод хэмжээг тогтоох, улмаар цалин хөлс, үнэ, тэтгэвэр, тэтгэмжийн системийг боловсронгуй болгох үндэс бий болгох,
  2. Цалингийн доод хэмжээг тогтоох асуудлыг БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн төсөл шинэчлэн боловсруулах явцад Засгийн Газар, МҮЭ-ийн Төв Зөвлөлтэй хамтран авч үзэх тохиролцох,
  3. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газраас МҮЭ-ийн Төв зөвлөлтэй тохиролцох үндсэн дээр БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн шинэчилсэн төсөлд тусгах,
  4. Хөдөлмөр хамгааллын талаар явуулах улсын нэгдсэн бодлого, төрийн хяналтын асуудлыг ҮЭ-ийн байгууллагын үүргийг шинэчлэхтэй холбогдуулан Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв Зөвлөлтэй хамтран авч үзэхээр тохиролцов.

Мөн хэлэлцээний хоёр дахь асуудалтай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн зүгээс МҮЭ-ийн Төв Зөвлөлд дараах зүйлийг хүсэлт болгов.

  1. Хөдөлмөрчин, ажилчин хүн бүр хөдөлмөрийн сахилга, дэг журмыг эрхэмлэн сахиж, төлөвлөгөө, норм, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байхад ҮЭ-ийн байгууллагуудын зүгээс бодитой нөлөөлөл үзүүлж байх,
  2. ҮЭ-ийн байгууллагууд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу хөдөлмөрийн хамт олон, ажилчин, албан хаагчдын зүгээс тавьсан бодит үндэслэлтэй шаардлага, маргаантай асуудлуудыг хөдөлмөрийн хамт олны зөвлөл үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагын захиргаатай хамтран шуурхай авч үзэх, яриа хэлэлцээ хийх замаар холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч байх, үнэхээр үйлдвэр байгууллагын хэмжээнд шийдвэрлэж чадахгүй болсон тохиолдолд холбогдох дээд шатны байгууллагад хүсэлт шаардлага тавьж байх талаар анхаарч ажиллах.

Засгийн газрын энэхүү хүсэлтийг МҮЭ-ийн Төв Зөвлөл зүйтэй гэж үзэж хүлээж авав.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭЗДИЙН БОЛОН ХӨДӨЛМӨРЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД 1992 ОНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

            БНМАУ-ын хөдөлмөрийн болон тэтгэврийн хуулийн шинэчилсэн төсөл, хөдөлмөр хамгаалал, ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэл, хангамж, үнийн бодлоготой холбогдсон зарим асуудлаар БНМАУ-ын засгийн газар, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн хэлэлцээр энэ тавдугаар сарын 8-нд засгийн газрын ордонд боллоо.

            Хэлэлцээрт БНМАУ-ын засгийн газраас БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга К. Зардыхан, сайд нарын зөвлөлийн хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга Ч. Батбаатар, тасгийн дарга Ц. Цолмон, мэргэжилтэн Н.Ринчиндорж, сайд нарын зөвлөлийн референт Ш. Гончиг, МҮЭ-ийн Төв Зөвлөлөөс МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Ш. Батбаяр, нарийн бичгийн дарга З.Баярбат, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн хөдөлмөр хамгааллын улсын ерөнхий байцаагч Ш. Цэндбаяр, АҮБА-ын ҮЭ-ийн төв хорооны нарийн бичгийн дарга Ч.Балжинням, Өвөрхангай аймгийн ҮЭ-ийн зөвлөлийн дарга Д. Төмөрсүх, УБТЗ-ын зам засварын машинт станцын ҮЭ-ийн хорооны дарга С.Чулуунбаатар, нийслэлийн тусгай үйлчилгээний авто комбинатын чөлөөт ҮЭ-ийн хорооны зохион байгуулагч Н. Нагаанбуу нар оролцов.

            Хэлэлцсэн асуудлаар хоёр талын төлөөлөгч саналаа илэн далангүй ярилцаж, МҮЭ-ийн Төв Зөвлөлөөс тавьсан саналыг үндэслэн хөдөлмөрийн хуулийн төслийг энэ оны тавдугаар сард, тэтгэврийн хуулийн төслийг зургадугаар сард тус тус ард түмнээр хэлэлцүүлэх, 1990 онд ажилчин, албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоож, зарлахын хамт амьжиргааны наад захын шаардлага, түүнийг хангах өрхийн орлогын баталгаат доод хэмжээг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл судалж үзэж, тогтоохоор тохиролцов.

            Үнийн өөрчлөлт хийхдээ хүн амын ялангуяа орлого багатай хүмүүсийн амьжиргааны төвшинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчим баримтлах, хөдөлмөрчдийн өдөр тутмын хүнс, өргөн хэрэглээ, соёл ахуйн зориулалттай гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийн мэдээллийг энэ оноос бий болгох, зах зээлийн эдийн засагт шилжихийн хэрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үнийн индексийн өөрчлөлттэй уялдуулан тогтоож байх чиглэл баримтлах зэрэг зарчмын чухал асуудлаар МҮЭ-ийн Төв Зөвлөлөөс оруулсан саналыг сайшаан тохиролцлоо.

            БНМАУ-ын засгийн газар уул техник, эрчим хүч, барилга зэрэг асуудлаар хяналт тавих улсын албаны харъяаллыг зохистой шийдвэрлэх, хөдөлмөр хамгааллын ажлыг эрхлэх зохих албыг бэхжүүлэх, Зуунмод хот дахь ажлын тусгай хувцасны үйлдвэрийг зориулалтаар нь ашиглах, цаашдаа ажлын тусгай хувцасны үйлдвэр цехийг бүс нутгийн хэрэгцээ хангах чиглэлээр оновчтой байрлуулах ирэх таван жилд үйлдвэрлэлийн хортой, хүнд нөхцөлд ажиллагсдын бие хамгаалах зарим хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх асуудлыг судалж үзэх, гадаад худалдааны шугамаар зайлшгүй шаардлагатай зарим хамгаалах хэрэгслийн олдоц, хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

            Эдгээр асуудалтай холбогдуулан шинийг санаачлагчид, зохион бүтээгчид, инженер, техникийн ажилтан, ажилчдын идэвх санаачлагад түшиглэх, нөөц бололцоо ашиглах замаар гадаадаас захиалан авч байгаа ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх хоршоолол, улсын болон хувийн жижиг үйлдвэр, цех тасаг зохион байгуулах зэргээр МҮЭ-ийн Төв Зөвлөл зохих туслалцаа үзүүлж ажиллахыг БНМАУ-ын засгийн газар санал болгов. МҮЭ-ийн Төв Зөвлөл энэ саналыг хүлээж авлаа.

            Хэлэлцээрийн төгсгөлд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга К.Зардыхан товч үг хэлэв. Төр, Засгийн газар, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн энэ хэлэлцээр нь эцсийн эцэст манай ард түмний нийгмийн тулгамдсан асуудлыг хамтын оюун ухаан, хүчин чармайлтаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Өөрчлөн байгуулалтын явцад шинээр тодорхойлогдож байгаа ҮЭ-ийн үүргийн дагуу сайтар боловсруулан тавьж байгаа ийм саналыг засгийн газар сайшааж байна.

            Цаашид ийм хэлэлцээр хийж байх нь зүйтэй гэлээ. К. Зардыхан улс орны хэмжээгээр сахилга, дэг журам нэлээд суларч, эдийн засгийн үр ашигт муу нөлөөлж байгааг дурдаад ийм байдал хөдөлмөрчин олныхоо язгуур эрх ашгийн төлөө бидний хамтын ажиллагааны үр ашигт бэрхшээл учруулж байгаад дүгнэлт хийж, сахилга, дэг журмыг бэхжүүлж, иргэд, хамт олон бүрийн өөрчлөн байгуулалтад оруулах бүтээлч хувь нэмэр, хөдөлмөрийн үр өгөөжийг дээшлүүлэхэд хаана, хаанаа анхаарах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.