Бидний тухай
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Дэд ерөнхийлөгчийн мэндчилгээ
МАОЭНХ-ны ажлын төлөвлөгөө
Байгууллагын түүх
Холбооны стратеги
Үндсэн чиглэл
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүтэц
Шийдвэр бодлого хэрэгжүүлэх бүтэц
Ажил мэргэжлийн стандартын төв
Танилцуулга
Монгол улсад мөрдөгдөж байгаа Ажил мэргэжлийн стандарт-ын жагсаалт
АМДШ-ны эксперт болон Дакумчид
Сургалт
Орон нутгийн салбар холбоод
Холбооны үүсгэн байгуулсан байгууллагууд
Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл
Залуу ажил олгогч эздийн нийгэмлэг
Ажил олгогч эздийн академи
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Монголын Ажил Олгогч, ЭЗДИЙН АКАДЕМИ

Монголын Ажил Олгогч, ЭЗДИЙН АКАДЕМИ

2019/07/23

БИДНИЙ ТУХАЙ

            Монголын Ажил Олгогч, ЭЗДИЙН АКАДЕМИ нь Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Засгийн Газар хооронд 2009 оны 3 дугаар сарын 26-нд байгуулсан санамж бичгийн дагуу хувийн хэвшлийг дэмжих, үндэсний аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтан, менежерүү-дийг Германд сургаж байгаа хөтөлбөрийг Монголд үргэлжлүүлэх  хүрээнд 2011 оны 12 дугаар сард БСШУЯ-ны сайдын тушаалаар үүсгэн байгуулагдсан.

            Тус Академи нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн жинхэнэ эзэд, ажил олгогч, удирдагчдийг сурган бэлтгэх, аж ахуйн нэгж байгууллага эрхлэх ур чадвар олгох чадамжид суурилсан сургалт зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэн улс орны хөгжилд хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг дээшлүү-лэхэд тус дэм үзүүлэх үндсэн зорилготой.

 Тус академид бакалвараас дээш боловсролтой, аж ахуйн нэгж байгууллагад удирдах ажил албанд доод тал нь 3-аас доошгүй жил ажилласан, тухайн байгууллагын эзэн буюу ажил олгогч нь сургалтад хамруулхаар санал болгож тодорхойлсон, ирээдүйд эзэн, ажил олгогч болох эрмэлзлэлтэй хүмүүсийг элсүүлэн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгох сургалтыг төлбөртөй зохион байгуулна.  

Суралцагсдад ХБНГУ-ын менежер сургалтын хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулхаас гадна бизнесийн салбарын эрдэмтэд, судлаачид, гадаад, дотоодын нэртэй ажил олгогч эзэд, тэргүүлэх бизнесменүүд болон Монгол улсын зөвлөх инженерүүд хичээл зааж өөрсдийн ур чадвар, арга барил, чадамжийг эзэмшүүлхээс гадна Монгол, Герман, БНСУ-ын аж ахуй нэгж байгууллагууд дээр дадлага хийх боломж олгож Монгол-Германы хамтарсан диплом олгоно.

 

Зорилго:

ОУ-ын түвшинд өрсөлдөх чад-вартай үндэсний ажил олгогч, эзэд болон аж ахуйн удирдагчид менежерүүдийг эх орондоо  бэлтгэх.

Зорилт:

Аж аухйн нэгж байгууллагын эзэд, ажил олгогч болон Хүний нөөц, Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Байгаль орчин, Нийгмийн асуудал хариуцсан магистрийн зэрэгтэй мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх,

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Сургалт
  • Судалгаа
  • Зөвлөх үйлчилгээ /консалтинг/

Элсэлт авах чиглэлүүд

  1. БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР

Мэргэшүүлэх чиглэлүүд

1.ААНБ-ын удирдлага,
2.ХАБЭА-ны удирдлага,
3.Хүний  нөөцийн удирдлага,
4.ААНБ-ын түвшний байгаль орчны нөхөн сэргээлтийн удирдлага,

5.Нийгмийн хариуцлагын удирдлага

Суралцах хэлбэр

  1. Өдрийн анги
  2. Оройн анги
  3. Гаригийн анги
  4. Эчнээ анги
  5. Экстернат

Хугацаа

  • Өдрийн анги - 1,5 жил
  • Гаригийн анги - 2 жил
  • Эчнээ анги - 2,5 жил
  • Экстернат - 2,5 жил

Хэн суралцах вэ

  1. Дээд боловсролтой
  2. Бизнес эрхлэж байсан
  3. Бизнесийн салбарт 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  4. ААНБ-н удирдах албан тушаалтан, менежерүүд

Бүрдүүлэх материал

  1. Иргэний үнэмлэх
  2. Цээж зураг 2 хувь
  3. Дээд боловсролын диплом
  4. Эзэн болон ажил олгогчийн тодорхойлолт, албан бичиг
  5. Аж ахуйн нэгж байгуулагтай- гаа хийсэн гэрээ,
  6. Элсэлтийн хураамж төлсөн баримт
  7. Экстернатаар суралцах бол Ажилласан байдал, бүтээл-ийн жагсаалт, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээний хуулбар (эхийг үзнэ)

 

Монголын Ажил Олгогч Эздийн Академи