Үйлчилгээ
Гишүүд, дэмжигчдэд үзүүлэх үйлчилгээ
Сургалт
Дотоод сургалт
Гадаад сургалт
GIZ-ийн менежер давтан сургах хөтөлбөр
AOTS-ийн хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сургалт
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
Нидерландын Ажил Олгогч Эздийн холбооны шугамаар зохион байгуулдаг сургалтын мэдээлэл
Олон Улсын Ажил Олгогч Эздийн Байгууллагын шцгамаар зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
Сургалтын модиулууд
Сургалтын жилийн төлөвлөгөөнүүд
Хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөлөл
Зөвлөх үйлчилгээ
Стандарт нэвтрүүлэх
Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015 , MNS ISO 9001:2016/
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007
Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26001:2010 /MNS ISO 26001:2010/
Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2009 /MNS ISO 14001:2011/
Судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судлагаа
Бусад хийгдсэн судалгаа
Төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
Тайлан төлөвлөгөө
Тайлан
Төлөвлөгөө
Авилга
Авилгын тухай хууль
Холбогдох дүрэм журам
Зохион байгуулсан арга хэмжээ
ААНБ-ын түвшний авлигаас урдьчилан сэргийлэх менежментийн (удирдлагын) тогтолцооны загвар
Ажлын байранд Авлигаас урьдчилан сэргийлэх талаар баримтлах бодлогын загвар (ААНБ-ын түвшинд)
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Нийгмийн хариуцлагын удирдамж /MNS/ ISO 26000:2012 стандарт

Нийгмийн хариуцлагын удирдамж /MNS/ ISO 26000:2012 стандарт

2019/08/12

Энэхүү Олон улсын стандартын хүрээнд бизнесийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж юу болох, түүний үндсэн зарчим, үндсэн зүйлс, үүнд хамааралтай сонирхогч оролцогч тал, байгууллагад нийгмийн хариуцлагын зан үйлийг хэвшүүлэх аргын талаар (хүснэгт 2) мөн (зураг 1-ийг хар) нийгмийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, түүний үр нөлөө, сайжруулалт зэргийг тусгасан болно.

  • Уг стандартыг улс орны хөгжлийн түвшин, хэмжээ зэргийг үл харгалзан хувийн, олон нийтийн болон ашгийн бус зэрэг бүх төрлийн байгууллагад ашиглаж болно.
  • Хэдийгээр бүх байгууллага энэхүү стандартын бүх хэсгийг дагаж мөрдөх шаардлагагүй ч үндсэн гол зүйлс нь байгууллага бүрт хамаатай. Энэ нь хэлэлцэх, яриа хийх замаар заавал анхаарч авч үзвэл зохих зүйлс болоод байгууллага тус бүрийн анхаарах ёстой зүйлсийг хэлж байгаа юм.
  • Энэхүү Олон улсын стандартыг хэрэглэснээр байгууллагын Нийгмийн хариуцлага улам дээшлэн сайжрахад томоохон түлхэц болно.
  • Байгууллага бүрийг олон шатны нийгмийн хариуцлагын талаар ойлголттой болгож, хариуцлагатай байлгах зорилготой энэхүү стандарт нь нийгмийн хариуцлагын асуудлыг дөнгөж эхлүүлж байгаа анхлан хэрэглэгчээс аваад өмнө нь нийгмийн хариуцлага хэрэгжүүлж байсан туршлагатай байгууллагад ч мөн адил зориулагдсан болно.
  • Стандартыг анхлан хэрэглэгч нийгмийн хариуцлагын анхдагч цагаан толгой мэтээр хүлээн авч, харин туршлагатай хэрэглэгч нь одоогийн туршлагаа дээшлүүлэн сайжруулах, цаашлаад байгууллага даяараа нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх үүднээс уг стандартыг ашиглах болвуу.

Байгууллага нийгмийн хариуцлагын асуудалд хэрхэн яаж хандаж, ямар байр суурьтай байх, юуг бий болгох боломж бүрдүүлэх вэ? 

  • Өрсөлдөөний давуу талаа хадгалах;
  • Нэр хүндээ өсгөх;
  • Ажилчид буюу гишүүд, хэрэглэгч, үйлчлүүлэгчээ тогтоон барих, татах чадвартай байх;
  • Оролцогч талууд, хэрэглэгчид, ажиллагчын сэтгэл санаа, үүргээ биелүүлэлт, бүтээмжид дэмжлэг үзүүлэх;
  • Хөрөнгө оруулагч, эзэд, хандивлагч, ивээн тэтэгч болон санхүүжүүлэгчийг нэгдсэн байр( суурь, үзэл бодол төлөвшүүлэх;
  • Үйл ажиллагаа явуулахад зайлшгүй холбоотой болдог харилцагч компани, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, бэлтгэн нийлүүлэгч, өрсөлдөгч, хэрэглэгч болон бусад сонирхогчтай харилцах харилцаа холбоонд тодорхой нөлөө үзүүлдэг.

Энэхүү  Олон Улсын Стандартыг тухайн байгуулагын байршил, хэмжээ зэргээс үл хамаарч бүх төрлийн байгууллага дараах чиглэлийн зөвлөмж болгон ашиглаж болно. Эдгээрт:

  • Нийгмийн хариуцлагатай холбоотой ойлголт, нэр томъёо, тодорхойлолт
  • Нийгмийн хариуцлагын үүсэл гарал, чиг хандлага, онцлог
  • Нийгмийн харуцлагатай хамаатай зарчим, бодит үйл ажиллагаа
  • Нийгмийн хариуцлагын хүрээний үндсэн зүйлс, гол асуудал
  • Байгууллага нийгмийн хариуцлагыг тодорхой нөлөөллийн хүрээнд; өөрийн бодлого, үйл ажиллагаатай нэгтгэн хослуулах, хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой зан төлөв суулгах арга замуудаа зөв сонгох
  • Сонирхогч, оролцогчдыг танин мэдэх, зөв тогтоох, тэднийг татан оролцуулах, тэдэнтэй хамтаран ажиллах 
  • Нийгмийн хариуцлагатай холбоотой үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж, гүйцэтгэж байгаа талаарх мэдээ мэдээлэл

Нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Нийгмийн хариуцлагын асуудлаарх үндэсний хороог ЗГ-ын дэргэд олон талын оролцойтоогоор байгуулах.
  • Нийгмийн өмнө хүлээх хариуцлагын асуудлаар бизнес эрхлэгчдийн ойлголт, чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авах.
  • Нийгмийн хариуцлагын талаарх олон улсын стандарт ISO 26000-г үндэсний стандарт болгох.
  • Нийгмийн хариуцлагын үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах.
  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үндэсний стратегийг гаргах.
  • Нийгмийн хариуцлагын талаарх олон улсын туршлагыг судлах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зөв сурталчилан таниулах.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон үндэсдэн дамнасан компани, корпорациудын нөлөөллийг сайжруулах.
  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх асуудлаар донор орон, хандивдагчдаас төсөл, хөтөлбөр, туслалцаа авах.

Компаний нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг хэрэгжүүлсэнээр бий болох давуу талууд

  • Бизнесийн нэр хүнд өснө.
  • Компани тогтвортой орлого, ажлын байртай болно.
  • Олон улс болон үндэсний түвшинд өрсөлдөх чадвар нэмэгдэж нэр хүнд өснө.
  • Нийгмийн зүгээс үзүүлэх аливаа дарамт, шахалт, маргаанд өртөхгүй байх боломж бүрдэнэ.
  • Компани тогтвортой ажиллагсадтай болж нэмүү өртөгтэй үйлдвэрлэлийг удаан хугацаанд эрхлэх боломж олдоно.
  • Ажиллагсадын болон орчин тойрны оршин суугчдын амьдрах аятай таатай орчныг бүрдүүлнэ.
  • Байгаль орчин болон хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулна.
  • Тогтвортой ажиллах бололцоо, нөхцөлийг өөрсдөө бий болгож авч чадна.