Бидний тухай
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Дэд ерөнхийлөгчийн мэндчилгээ
МАОЭНХ-ны ажлын төлөвлөгөө
Байгууллагын түүх
Холбооны стратеги
Үндсэн чиглэл
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүтэц
Шийдвэр бодлого хэрэгжүүлэх бүтэц
Ажил мэргэжлийн стандартын төв
Танилцуулга
Монгол улсад мөрдөгдөж байгаа Ажил мэргэжлийн стандарт-ын жагсаалт
АМДШ-ны эксперт болон Дакумчид
Сургалт
Орон нутгийн салбар холбоод
Холбооны үүсгэн байгуулсан байгууллагууд
Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл
Залуу ажил олгогч эздийн нийгэмлэг
Ажил олгогч эздийн академи
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Үндсэн чиглэл

Үндсэн чиглэл

2019/03/30

YНДСЭН ЧИГЛЭЛ

  • Нийгмийн түншлэлийг хөгжжүлэх улс орон, нийгмийн тайван байдлыг хангах
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Бизнесийн хууль эрхзүйн орчинг ээлтэй, оновчтой болгох
  • Бизнесийн хөгжлийг хурдасгах
  • Хувийн хэвшил дэх хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлэх
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх
  • Гишүүд, дэмжигчдээ чадавхижуулах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлж, oлон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх
  • Ажил олгогч эздийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг  хамгаалах, зөрчигдсөн эрх ашгийг сэргээх
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  • Гишүүд, дэмжигчдийн эрэлтэд суурилсан төрөлжсөн үйлчилгээг ажил олгогч эздэд хүргэх

 

YЙЛ АЖИЛЛАГАА

      МАОЭНХ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн Газар, яам, агентлагуудтай ажил олгогч эздийг  төлөөлөн харилцаж, үндэсний хэмжээнд бодлого, хууль, дүрэм, журам боловсруулах үе шатанд ажил олгогч эздийн байр, суурь, санал хүсэлт, ашиг сонирхлыг тусгаж, гадаад орнуудад хийх Монгол Улсын ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бизнесийн төлөөлөгчдийг зохион байгуулах, гадаад орнуудад болдог үзэсгэлэн яармаг, сургалт, зөвлөгөөн, хурал семинар, сургалтад ажил олгогч эздийг оролцуулах, төр, Үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн болон бусад ашиг сонирхлын бүлгүүдийн өмнө гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн ажиллаж байна.                                

Төрийн дээд байгууллага болон орон нутгийн засаг захиргаанаас гаргаж буй шийдвэрт хувийн хэвшлийн санал, байр суурийг илэрхийлэн тусгах үүргийг салбар холбоодоор дамжуулан гүйцэтгэж байна.

МАОЭНХ нь Засгийн Газар болон Үйлдвэрчний эвлэлийн оролцоотой 3 талт түншлэлийг хөгжүүлэх, хэлэлцээр байгуулах замаар улс оронд нийгмийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй бөгөөд эдийн засаг, нийгэм, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гишүүдээ төлөөлөн оролцохын зэрэгцээ төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг үйлдэн үйл ажиллагаа, хүрээгээ өргөжүүлсээр байна.

Иймээс ч бид гишүүн ажил олгогч эзэд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, түншлэх, зөвшилцөх, арга барилыг эрхэм болгодог.