Бидний тухай
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Дэд ерөнхийлөгчийн мэндчилгээ
МАОЭНХ-ны ажлын төлөвлөгөө
Байгууллагын түүх
Холбооны стратеги
Үндсэн чиглэл
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүтэц
Шийдвэр бодлого хэрэгжүүлэх бүтэц
Ажил мэргэжлийн стандартын төв
Танилцуулга
Монгол улсад мөрдөгдөж байгаа Ажил мэргэжлийн стандарт-ын жагсаалт
АМДШ-ны эксперт болон Дакумчид
Сургалт
Орон нутгийн салбар холбоод
Холбооны үүсгэн байгуулсан байгууллагууд
Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл
Залуу ажил олгогч эздийн нийгэмлэг
Ажил олгогч эздийн академи
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2022/02/09

Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл төрийн бус байгууллага нь:

  • Салбаруудын техник, технологийг хөгжүүлэх, технологи дамжуулах асуудлаар мэргэшсэн дүгнэлт, үнэлэлт гаргаж, төр засгийн бодлогод зөвлөмж өгч нөлөөлөх,
  • Салбарын техник, технологийн хөгжлийн болон салбарын хөгжлийн хэтийн төлвийн асуудлыг төлөвлөх,
  • Салбарын хөгжлийн хөтөлбөр боловсруулж Засгийн Газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх,
  • Салбарын техник, технологи, техникийн нөхцөл, стандартын болон чанарын бодлогыг тодорхойлох, боловсруулж батлуулах, мөрдүүлэх,
  • Салбарын хэмжээнд мөрдөх техникийн норм, үнэлгээ, нормативыг гаргаж батлуулах,
  • Салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны лиценз олгоход саналаа өгөх, төр, засгаас зөвшөөрсөн тохиолдолд лицензийг олгох,
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад мэргэжлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргах,
  • Үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологийн түвшинг тогтоох, үнэлэх,
  • Техникийн хяналт, техник технологийн дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх,
  • ААНБ-уудад зохион байгуулах мэргэшлийн сургалтын хөтөлбөр боловсруулж батлан мөрдүүлэх,
  • Мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрэлт хэрэгцээг тодорхойлох,
  • Ажилтны мэргэжлийн ур чадварыг тодорхойлох,
  • Салбарын гишүүн байгууллагуудын эрх ашгийг илэрхийлэх,
  • Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх
  • Салбарын бизнес эрхлэгчдийг төлөөлөн төр, засагтай ажиллах гүүр нь болох үүрэгтэй.

Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийг мэргэжлийн холбоодыг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор зах зээл хөгжсөн орнуудад үйл ажиллагаа явуулдаг жишгээр төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд уг Холбоог 1998 онд тухайн үеийн Худалдаа үйлдвэрийн сайд Сү. Батболдын санаачлагаар байгуулсан. Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл нь улс төрждөггүй, аливаа улс төрийн хүчнийг дэмждэггүй, төр, засгийн бодлогыг явуулахад мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, техник, технологийн бодлогын чиглэлээр зөвлөгөө өгөх зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

            Уг мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл нь одоогоор 54 мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй 13 жил доорхи чиглэлээр голлох үйл ажиллагааг явуулж ирлээ. Үүнд:

  1. Мэргэжлийн холбоод нь тухайн бизнесийн салбарын өмнө тулгамдсан техник, технологийн асуудлаар холбогдох төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, салбарын хөгжилтэй холбоотой үндэсний бодлого, хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах.
  2. Дурьдсан салбаруудтай холбоотой болон улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар тавьсан зорилтуудын хэрэгжилтийг салбартаа зохион байгуулах, сурталчлах, гишүүд, дэмжигчдийнхээ байр суурийг дээрхи арга хэмжээнд тусгах.
  3. Боловсруулалтын шатанд явж байгаа төрийн бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, төрийн бус байгууллагуудын саналыг тусгах талаар зөвлөмж гаргах.
  4. Хууль тогтоомжийн төсөлтэй танилцаж, салбаруудын хөгжилд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцож, дүгнэлт, санал гаргах.
  5. Хууль тогтоомж, бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийн төслийг боловсруулан, баталгаажуулах үйл явцад лобби хийх, батлагдан гарсны нь дараа сурталчлах, хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх.
  6. Салбаруудын хөгжлийн тулгамдсан асуудлуудаар зөвлөлгөөн, чуулга уулзалт, үзэсгэлэн, сургалт зохион байгуулах, хамтран ажиллах.
  7. Аж ахуйн нэгжийн удирдлага, бизнес эрхлэгчдийн мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах, мэдээлэл солилцох зэрэг хамтын ажиллагааг зохион байгуулах.
  8. Гадаад улс орны Засгийн газраас үйлдвэрлэл, уурхай, худалдаа, үйлчилгээний салбаруудыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний бодитой, үр дүнтэй туршлагыг судлан мэдэж, өөрийн оронд нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллах,
  9. Төрийн байгууллагаас хариуцуулсны дагуу зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх.

Мэргэжлийн холбоодын дэлгэрэнгүй жагсаалт харах