Үйлчилгээ
Гишүүд, дэмжигчдэд үзүүлэх үйлчилгээ
Сургалт
Дотоод сургалт
Гадаад сургалт
GIZ-ийн менежер давтан сургах хөтөлбөр
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
AOTS-ийн хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сургалт
Нидерландын Ажил Олгогч Эздийн холбооны шугамаар зохион байгуулдаг сургалтын мэдээлэл
Олон Улсын Ажил Олгогч Эздийн Байгууллагын шцгамаар зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
Сургалтын модиулууд
Сургалтын жилийн төлөвлөгөө
Зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөрийн харилцаа
Хүний нөөцийн менежмент
Цалин, хөлс урамшууллын тогтолцоо
Ажлын байрны эрсдэлийн менежмент
Хөдөлмөрийн маргааныг зохицуулах, эвлэрүүлэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх
Ажлын байрны ачаалал тооцох аргачлал
Санхүү татварын тайлан гаргах, санхүүгийн дотоод хяналт хийх
Бизнесийн төсөл, хөтөлбөр боловсруулах
Ажил мэргэжлийн стандарт боловсруулах
Хууль эрх зүйн зөвлөгөө
Стандарт нэвтрүүлэх
Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015 , MNS ISO 9001:2016/
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо /OHSAS 18001:2007/
Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26001:2010 /MNS ISO 26001:2010/
Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2009 /MNS ISO 14001:2011/
Бизнесийн тасралтгүй байдал /ISO 22301/
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал /ISO 22000/
Хөдөлмөрийн эрүүл мэндийн хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдал /BS OHSAS 18001/
Чанарын менежмент /ISO 9001/
Эрсдлийн менежмент /ISO 31000/
Нийгмийн хариуцлага /SA8000/
Судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судлагаа
Цалин урамшууллын систем
Хөдөлмөрийн харилцааны төлөв байдал
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгаа
Ажил мэргэжлийн ангилал
Төрийн хөрөнгө санхүүгийн зарцуулалтын үр ашиг
Хувийн хэвшил дэх хүний нөөцийн удирдлага
Албан бус уурхайн талаар судалгаа
Авлига, хүнд суртал
Хууль тогтоомжийн давхардал, хийдэл
Шинэ тутам үүсэн бий болох харилцаа
Төрийн болон хувийн хэвшлийн захиалгат судалгаа
Уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн ангилал
ТХХТ-ын бэлэн байдлын үнэлгээ
Бусад хийгдсэн судалгаа
Төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
Малчин та ажил олгогч
Стратеги төлөвлөгөө
Судалгааны ажлын тайлан
Сургалтын гарын авлага
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо ГИШҮҮД, ДЭМЖИГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

ГИШҮҮД, ДЭМЖИГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

2019/07/24

Гишүүд, дэмжигчдэд хүргэх үйлчилгээг зах зээлийн эдийн засгийн хөгжил, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар, эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөн хүргэж байна. 

СУРГАЛТ: 

Холбооны сургалт, мэдээллийн газар нь гишүүд, дэмжигчдэд болон менежерүүдийн чадавхийг урт болон богино хугацааны сургалтаар дээшлүүлж байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Зохион байгуулалт: 

  • Танхимд 
  • Ажлын байранд 
  • Гадаад улс оронд

Зорилтот бүлэг: 

  • Ажил олгогч эздийн 
  • Аж ахуйн нэгжийн 
  • Шинэ ажилтны 
  • Давтан
  • Шат ахисан 
  • Мэргэжил дээшлүүлэх

Сургалтын хэрэгцээг тодорхойлох: 

  • Ажил олгогч эздээс эрэлтийн судалгааг шууд авах
  • Гишүүдийн хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан менежерүүдээр дамжуулан эрэлтийн судалгааг авах
  • Гишүүн ажил олгогч эздийн хүсэлт

Сургалтын төрөл: 

  • Төр - хувийн хэвшлийн түншлэл
  • Төр - хувийн хэвшлийн хамтын ажиллагаа 
  • Компанийн засаглал
  • Хүний нөөцийн менежмент
  • Компанийн удирдлагын менежментийн сургалт
  • Үйлдвэрлэлийн хөгжил ба бүтээмж 
  • Ниймгийн хамгаалал
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Ажлын байрны эрсдэлийн менежмент
  • Компанийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага
  • Хөдөлмөрийн харилцааны багц асуудал
  • Нийгмийн түншлэл
  • Стандартын хэрэглээ
  • Нягтлан бодох бүртгэл, санхүү - татварын харилцаа, нийгмийн даатгал
  • Эрчим хүч, цахилгаан дулааны эдийн засгийн үр ашиг 
  • Аж ахуйн эрхлэлтийн сургалт
  • Хууль эрх зүйн хэрэглээ
  • Архив албан хэрэг хөтлөлт
  • Маркетинг, борлуулалт, менежмент
  • Мэргэжлийн англи хэл
  1. МАОЭНХ-ны болон салбаруудын ажилтнуудад зориулсан сургалт 
  2. Гадаад сургалт 

СУДАЛГАА: 

Бизнесийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд зах зээл, ажиллах хүч, цалин урамшуулал, улс төрийн хүчин зүйл, хууль эрх зүйн тогтвортой байдал, гадаад дотоод орчны нөлөөллийг судлан тогтоох нь зайлшгүй шаардлагатай юм. МАОЭНХ-ноос өөрийн гишүүд дэмжигчдэд, хувийн хэвшлийн болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрөлжсөн судалгааг тогтмол хийж ирсэн. 

Судалгааны чиглэл: 

  • Цалин урамшууллын систем 
  • Хөдөлмөрийн харилцааны төлөв байдал
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгаа
  • Ажил мэргэжлийн ангилал
  • Төрийн хөрөнгө санхүүгийн зарцуулалтын үр ашиг 
  • Хувийн хэвшил дэх хүний нөөцийн удирдлага
  • Албан бус уурхайн талаар судалгаа
  • Авлига, хүнд суртал 
  • Хууль тогтоомжийн давхардал, хийдэл
  • Шинэ тутам үүсэн бий болох харилцаа
  • Төрийн болон хувийн хэвшлийн захиалгат судалгаа
  • Уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн ангилал 
  • ТХХТ-ын бэлэн байдлын үнэлгээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх 
  • Санхүү, татварын тайлан гаргах, санхүүгийн дотоод хяналт хийх
  • Бизнесийн төсөл, хөтөлбөр боловсруулах
  • Хөдөлмөрийн маргааныг зохицуулах, эвлэрүүлэх
  • Хууль, шүүх, эрх бүхий төрийн байгууллагад төлөөлөх 
  • Хүний нөөцийн менежмент 
  • Цалин, урамшуулал, нийгмийн асуудлаар

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ: 

  • И-мэйл маркетинг
  • Төрийн байгууллагуудын мэдээлэл
  • Шинэ тутам гарсан хууль тогтоомжийн тухай
  • Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 
  • Хууль эрх зүйн төрөлжсөн мэдээлэл
  • Эрх бүхий төрийн байгууллагын үзлэг, шалгалтын тухай
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл
  • Дотоод гадаад зохион байгуулагдах сургалт, семинар
  • Дотоод гадаадын үзэсгэлэн худалдаа
  • Банк, санхүү, зээлийн тухай
  • Эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан хэм хэмжээ тогтоосон актын тухай
  • Элчин сайдын яамдаас зохион байгуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа 
  • Хамтын ажиллагаа бүхий Олон улсын байгууллагуудын талаар
  • Бусад

И-МЭЙЛ МАРКЕТИНГ: 

Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар байгууллагынхаа бараа бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээний танилцуулга, зар сурталчилгааг 30,000 гаруй байгууллага, аж ахуй нэгжид, 70,000 гаруй хэрэглэгчид цахим шуудан (и-мэйл)-гаар нэгэн зэрэг хүргэх боломжтойгоос гадна төрийн байгууллагуудаас гарах бодлого шийдвэр, хууль, эрх зүйн мэдээ мэдэээлэл болон цаг үеийн асуудалтай холбогдолтой мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь авах болно. 

САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: 

энэхүү үйлчилгээ нь аж ахуйн нэгж байгууллагуудын улирлын болон жилийн эцсийн татварын тайлан балансыг гаргаж өгөхөөс гадна тэдний санхүү, татварын холбогдолтой асуудлуудад зөвөлгөө өгөх, санхүүгийн баримт бичгүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийх, бизнесийн төсөл боловсруулахад туслах, иргэн хуулийн этгээдийн боловсруулсан төслүүдэд дүн шинжилгээ хийж зөвөлгөө өгөх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулахад гадны зөвлөхүүдийн туслалцаа авахад зуучлал санхүү, татварын асуудлаарх ойлголтыг дээшлүүлж, чадавхижуулахад чиглэгдсэн цогц үйлчилгээ юм.

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭ:

Энэхүү үйлчилгээ нь Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид Хүний нөөцийн менежерийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага солилцох, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомж болон холбогдох мэдээ мэдээллээр хангах, өөр хоорондоо туршлага солилцох, хувийн хэвшлийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгууллагын хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд оршино. 

ХУУЛИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН СҮЛЖЭЭ: 

Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд хамаарал бүхий хууль тогтоомжийн төсөл, хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд нэгдсэн санал, байр сууриа илэрхийлэх ажил олгогч эздийн хууль эрх зүйн хувьд эрсдэлд учруулахгүй байхад чиглэсэн төрөлжсөн үйл ажиллагааг хуулийн зөвлөхүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ" СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: 

Аж ахйн нэгж байгууллага ХАБЭА-н МС-г нэвтрүүлснээр ХАБЭА-н асуудалд системтэй хандах хандлага буй болж үр дүнтэй удирдах боломж бүрдэнэ. ХАБЭА-н асуудлаар үүрэг хариуцлага хүлээдэггүй  нэг ч ажилтан байхгүй болж энэ асуудалд тэргүүлэх ач холбогдол өгдөг тогтолцоо төлөвшинө. 

АЖЛЫН БАЙРНЫ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: 

Ажлын байрны эрсдэлийн менежмент сургалтанд хамрагдаж зөвлөх үйлчилгээ авснаар Аюулыг илрүүлэх түүний эрсдэлд үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг олж сонгох, хэрэгжүүлэх арга барилыг эзэмшиж танай байгууллага осол, осолд дөхсөн тохиолдлыг дахин давтахгүй байх, ажлын байрны нөхцлийг сайжруулах ажилтны сэтгэл ханамжтай байдлыг хангах нөхцөл бүрдэнэ.

АЖИЛТНЫ УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Энэхүү төв нь аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан болон шинэ ажилтны мэргэжлийн болон ерөнхий ур чадварын түвшинг тогтоож тухайн ажилтанд чиглэсэн ажил олгогчийн бодлогыг тодорхойлох зорилгоор ажиллана.

БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Тус холбоо нь жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрт аж ахуй эрхлэх цогц мэдлэг олгох, тэдгээрийг сургалтын хөтөлбөрт хамруулах, бизнесийн гараагаа амжилттай эхлэхэд нь бүхий л талын тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн дэргэдээ "Бизнесийн хөгжлийг дэмжих төв"-ийг байгуулан ажиллаж байна.

Энэхүү төв нь бизнесийн шинэ санаа бүхий, гарааны хөрөнгөтэй иргэдийг сонгон шалгаруулж тус төвийнхөө сургалт болон бизнесийн зөвлөгөө мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөр бичих, банк болон  санхүүгийн байгууллагатай харилцах, зах зээлийн төлөв байдал судлах, гадаад болон дотоодын донор байгууллагуудад төсөл зуучлах, харилцаа холбоо тогтоох зэргээр ирээдүйн томоохон ажил олгогчийг төрүүлэх, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэхэд нь туслах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. 

ХБНГУ-Д МЕНЕЖЕР ДАВТАН СУРГАХ ХӨТӨЛБӨР

Монгол улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Эдийн засаг, Технологийн яамны хооронд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Менежер давтан сургах хөтөлбөрийн хүрээнд манай хөнгөн, хүнс, хөдөө, аж ахуй, барилга, хэвлэх, уул уурхай аялал жуулчлалын салбарын үйлдвэр, компанийн гүйцэтгэх захирал, менежерүүд  ХБНГУ-д очиж сургалтанд хамрагдан орчин үеийн менежментийн арга барилд суралцахын зэрэгцээ Олон улсын үзэсгэлэн яармагт оролцож судалгаа хийх, мэдээлэл авах, Германы компаниудын үйл ажиллагаатай танилцаж, зарим хэсэгтээ харилцаа холбоо тогтоон ажиллах зэргээр хөтөлбөрийн үр шимийг хүртэнэ.  

 БИЗНЕСЭЭ ЭХЭЛ, БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ, ХӨТӨЛБӨР

"Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл" (БЭБХ) хөтөлбөр нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын жижиг дунд бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын менежментийн иж бүрэн, модульчилсан сургалтын хөтөлбөр юм.

"Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл" хөтөлбөрийн зорилго: 

Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг нэмэгдүүлэх замаар жижиг дунд аж ахуйн нэгж дэх ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах. 

Хөтөлбөрийн зорилтот бүлэг:

Бизнес  санаа бүхий өөрийн хувийн бизнес эрхлэх, бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй хувь хүн, иргэд, бизнес эрхлэгчид.

Хөтөлбөр нь "Бизнесээ эхэл", "бизнесээ хөгжүүл" гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Уг хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагаа 2001 оноос эхэлсэн. МАОЭНХ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд ХХААХҮЯ, НХХЯ зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж байна. 2004 оноос эхлэн сургагч багш бэлтгэх 19 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 255 сургагч багшийг сургалт явуулах эрхтэйгээр төгсгөсөн ба сургагч багш нар нийт 5000 гаруй бизнес эхлэн эрхлэгчид ба бизнес эрхлэгчдийг сургаад байна.   

ЭРХЭМ ТА 

  • Бизнес санаатай бол
  • Бизнесээ эхлэхийг зорьж байвал
  • Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байвал
  • Өөртөө ажлын байр бий болгохыг хүсч байдал
  • Бизнесийн дадлага чадвар эзэмшихийг хүсч байвал
  • Санхүүгийн мэдлэгтэй болохыг хүсч байвал
  • Бизнес төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшхээр байвал
  • Бизнесийн дадлага чадвараа нэмэгдүүлэхээр байвал
  • Бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийг хүсвэл
  • Бизнесийн туршлагаас суралцмаар байвал
  • Санхүүгийн үйлчилгээ авмаар байвал бидэнд хандаж Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл сургалтанд хамрагдаарай. 

ОУХБ-ЫН "БИЗНЕСТЭЙ ТАНИЛЦ" ХӨТӨЛБӨР

Монгол улсын Засгийн газраас бизнесийн хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ 2009 оныг "Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил" болгон зарласан билээ. 

2003 оноос эхлэн ОУХБ-ын "Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл" хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн ба өнөөг хүртэл хэрэгжих явцад хүүхэд, залуучуудад бизнесийн соёл, боловсролыг олгох замаар бизнес эрхлэгчдийг төрүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь тодорхой болсон. 

Жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих арга хэмжээний хүрээнд бизнесийн тухай мэдлэг, боловсролыг хүн амд системтэй олгох зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Үйлдвэр, худалдааны (хуучнаар), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны ерөнхийлөгчийн 2007 оны 06 дугаар сарын 13-нд хамтран гаргасан тушаалаар ОУХБ-ын хүүхэд залуучуудын бизнесийн боловсролд зориулсан "Бизнестэй танилц" хөтөлбөрөөр Монголд туршилтын сургалт явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү тушаалд 2008-2009 оны шинэ хичээлийн жилээс эхлэн нийт ерөнхий боловсролын дунд сургууль, бүх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежийн төгсөх ангийн суралцагсдад уг хөтөлбөрөөр сургалт явуулахаар заасан.

НИЙГМИЙН АУДИТ - НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгмийн аудит гэдэг нь Компани нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж байгаад гуравдагч этгээд хөндлөнгөөс үнэлгээ өгч, сонирхсон талуудад болон эздүүдэд өөрийн ажлын байр, ажилчдын эрх, ажлын байрны нөхцөл болон удирдлагын системийн талаар баримтлах шаардлагуудад нийцсэн мэдээллийг сайн дурын үндсэн дээр гарган өгдөг бөгөөд үүгээрээ тухайн компанийн дутагдалтай тал болон сайжруулах асуудлыг тодруулан өгч өөрчлөлт хийх боломжийг олгодог систем юм.

ЗОРИЛГО БА ХАМРАХ ХҮРЭЭ

Нийгмийн аудит нь байгаль орчин болон компанийн түвшинд бүх ажилчдад, тухайн компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг хамгаалах, тодорхой эрх мэдлийг олгохыг зорьдог бөгөөд олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжуудад нийцүүлэн гаргасан байдаг. Нийгмийн аудит нь нийгмийн хариуцлагын шаардлагуудыг тодорхойлдог бөгөөд компаниудад дараах боломжуудыг олгодог. Үүнд: 

А. Хяналт тавих, нөлөөлж болохуйц асуудлуудыг зохицуулах зорилгоор бодлого, журам боловсруулах түүнийгээ хянах, хүчин төгөлдөр болгох

Б. Сонирхогч талуудад тухайн бодлого болон журам нь дээр дурдсан стандартуудын шаардлагуудтай нийцэж байгааг таниулах

В. Нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж байгааг олон нийтэд сурталчлах ингэснээрээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг өөртөө татах боломжийг нээх

Г. Хэрэглэгчдээс "Нийгмийн лиценз"-ээ авах

Дээрх шаардлагууд нь газар зүйн байрлал, салбар, болон компаний хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг харгалзахгүйгээр үйлчилдэг. 

Дараах олон улсын зарчмуудыг тухайн компани хүндлэн өөрийн үйл ажиллагаандаа баримтлах шаардлагатай: 

  • Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 29, 105 дугаар конвенц 
  • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний тухай ОУХБ-ын 87 дугаар конвенц
  • Хамтын гэрээ хэлэлцээр хийх эрхийн тухай 98 дугаар конвенц
  • Ялгаварлан гадуурхалтын эсрэг болон эрэгтэй, эмэгтэй ажилчдын тэгш хөлсийн тухай 100, 111 дүгээр конвенц
  • Ажилчдын төлөөллийн тухай 135 дугаар конвенц
  • Хөдөлмөрийн доод насны хязгаарын тухай 198 дугаар конвенц болон 146 дугаар зөвлөмж
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенц болон 164 дугаар зөвлөмж 
  • Гэрийн ажиллагсдын тухай 177 дугаар конвенц
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц
  • Хүний эрхийн тухай дэлхийн нийтийн деклераци
  • Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтын эсрэг НҮБ-ын конвенц 

ХҮҮХДҮҮДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРҮҮДИЙГ УСТГАХАД АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙГ

ҮҮРЭГ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ 

Хөгжлийн ямар ч түвшин, нөхцөлд байгаагаас үл хамааран хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгахад ажил олгогч эздийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийг аажмаар устгахад хувь нэмэр оруулах зорилгоор тус Холбоо ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр /АЙПЕК/-ийн хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах чиглэлээр 2003 оноос эхлэн ажиллаж байна. 

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгахад ажил олгогч эзэд нийгмийн хариуцлагыг ухамсарлан, хувь нэмрээ оруулан ажиллахад шаардлагатай бүх мэдээлэл, сурталчилгаа, судалгаа, аргачлал, сургалтын хөтөлбөр, гарын авлага, бусад материалаар хангаж, бүх талаар туслалцаа үзүүлж байна.

 

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо 2022 он