Нэвтрэх



Зургийн сан

Видео

Сурталчилгаа

Баннер


Designed by:

ДОХ-с урьдчилан сэргийлэх ажлын байрны хөтөлбөрийн ОУХБ болон АХБ-ны хамтарсан дүгнэлт PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 08:10

 

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны ДОХ-с урьдчилан сэргийлэх ажлын байрны хөтөлбөрийн ОУХБ болон АХБ-ны хамтарсан дүгнэлт

 

Техникийн даалгавар

Үндэслэл/Зорилго

2006 оны 11-р сараас хойш Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо ДОХ-н ажлын байрны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь Глобал сангийн  ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчний төслөөс санхүүждэг. Хөтөлбөр 2011 оны 11-р сард дуусах бөгөөд 5 жилийн хугацаанд нийт 400.000 ам.долларын төсөвтэй. Азийн Хөгжлийн Банкны санхүүжүүлдэг Техникийн Туслалцаа Үзүүлэх (TA) төсөл TA 7175-MON: АХБ-ны Дэд бүтцийн Төслүүд болон уул уурхайн салбарт ДОХ-с урьдчилан сэргийлэх Ажлын Байрны Хөтөлбөрт Засгийн газар MONEF-р дамжуулан оролцож байна. MONEF-ийн ажлын байрны хөтөлбөрийн хөндлөнгийн дүгнэлт нь хөтөлбөрийн хүрсэн үр дүн, судалсан хичээлийн материалууд болон одоо хэрэгжүүлж буй ДОХ-н ажлын байрны хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу хийгдсэн сайжруулалт зэргийг үнэлж дүгнэх юм. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) нь энэхүү үнэлгээнд Банкокийн товчооны ажлын байрны санаачлалгын талаарх мэргэжсэн шинжээчдийн багийг оролцуулах үүргийг авсан. АХБ ТА 7175-MON (төслийг хэрэгжүүлэх баг)-аар дамжуулан орчуулгын болон техникийн дэмжлэгийг үзүүлнэ.

Ажлын хамрах хүрээ

ОУХБ-н хийсэн хөндлөнгийн дүгнэлт нь хөтөлбөрийн үр ашгийг үнэлэхийн тулд дэмжлэг үзүүлсэн байгууллагуудтай очиж танилцан MONEF-ийн хэрэгжүүлсэн өмнөх үйл ажиллагаануудыг үнэлж дүгнэх юм. Энэхүү үнэлэлт дүгнэлт нь ДОХ-ын ажлын байрны хөтөлбөрийг өргөжүүлж, бэхжүүлэх нарийвчилсан практик зөвлөмжүүдийг гаргана. MONEF-н Ажлын Байрны Хөтөлбөр нь одоогоор 5 аймаг (Дархан, Эрдэнэт, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ), Улаанбаатар хотод хэрэгждэг. Уг дүгнэлтийг хийхэд амжилттай хийж гүйцэтгэхэд МАОЭНХ ноос холбогдох материал болон ажилчдыг бүрэн гаргаж өгнө.

Нарийвчилсан даалгаврууд

Дараах даалгавруудыг биелүүлнэ:

1. Хөтөлбөрийн гол зорилго хангагдсан эсэхийг дүгнэх ба тухайлбал дараах дүгнэлтийг хийнэ:

Үндэсний хэмжээний болон аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд ХДХВ ба ДОХ-ын бодлого сайжирсан нь

Ажлын байрны бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн хамтрагч хувийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн чадавхи дээшилсэн нь

ХДХВ ба ДОХ-ын ажлын байрны хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгуулагуудын чадавхи дээшилсэн нь

ХДХВ/ДОХ-ын талаарх ойлголтыг дээшлүүлэх, ингэхдээ шахалт дарамт болон ялгаварлан гадуурхлыг багасгах зан үйлийг ажлын байран дахь  зорилтот бүлгүүдэд тохируулан тусгасан эсэх, загварын тохиромжтой эсэх

Сонгосон байгууллагуудад ДОХ-той холбоотой ажлын байран дахь шахалт дарамт болон ялгаварлан гадуурхах явдлын бууралтын байдал

Хөтөлбөрт хамрагдсан ажилчдын дунд зан үйл, хандлага дээшилсэн байдал, эрсдлийг бууруулсан байдал

Сургалтын зардал болон чанарыг нягтлах. (сургалтын хөтөлбөр, зарцуулсан хугацаа, зорилгуудын тодорхой байдал, оролцоо г.м)

Үе тэнгийн сургагч багш нарын үйл ажиллагаа, тэдний чадавхи, тулгарч буй бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг дүгнэх

ХДХВ/ДОХ-ын ажлын байрны хөтөлбөрт зориулан гаргасан сурталчилгааны материалуудыг дүгнэх (чанар, зардал, хүлээн зөвшөөрсөн байдал, хүртээмж, ашиглагдах байдал, хэрэглээ г.м)

Ажлын Байрны Хөтөлбөрийн хяналт болон үнэлгээг дүгнэж үр дүнг тайлагнах: юуг сайжруулах шаардлагатай байна вэ?

Ажлын байрны хөтөлбөрийн ашиг тус, үр дүн нь юу вэ?

MONEF-ийн ажлын байрны хөтөлбөрийг сайжруулах багц зөвлөмжийг гаргах

2. Уул уурхайн болон дэд бүтцийн салбарт ХДХВ/ДОХ-с урьдчилан сэргийлэх Ажлын Байрны Хөтөлбөрийг цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ТА 7175-MON-д туршиж болохуйц үйл ажиллагаа болон стратегийн санал.

Монгол улсад ажлын байранд ХДХВ/ДОХ-с урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн мэдээлэлд (статистик, бодлогын орчин, эх сурвалжууд) шүүмж дүгнэлт хийх

Монгол улсад ажлын байрны хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Ажлын байран дахь ХДХВ/ДОХ санаачлагын хүлээн зөвшөөрөгдсөн, баримтанд тулгуурласан сайн жишээг хамааруулах

Монголын дэд бүтэц болон уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-с урьдчилан сэргийлэх ажлын байрны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгайлсан зөвлөмж гаргах ба үүнд хууль тогтоомж, дүрэм журам, эх сурвалжууд, байгууллагын зохицуулалт, шийдвэр гаргагчид болон ажил олгогчдод зориулсан сурталчилгааны программ, ХДХВ/ДОХ-н ажлын байрны хөтөлбөрийн тусгай стратеги, үйл ажиллагаа, мониторинг болон үнэлгээ зэрэг орно.

Хугацаа

Уг даалгаврыг 2010 оны 3-р сарын 8-23-нд гүйцэтгэх ба үүнд 2010 оны 3-р сарын 15-19-нд  газар дээр нь очиж уулзах болно.

Зардал

- ОУХБ-ын шинжээчийг ОУХБ-аас санхүүжүүлэх ба үүнд тээврийн болон томилолтын зардлууд орно.

- Доод тал нь 2 аймаг болон Улаанбаатар хотод газар дээр нь очиж уулзахад гарах дотоодын тээврийн зардлыг (машины түрээс) ТА 7175-MON гаргана.

- TA PIU шинжээчийн дүгнэлтийг  ТА 7175-MON-ийн үнээр тооцон гаргана.

Үр дүн

ОУХБ-ын шинжээч ТА 7175-MON-ий зохицуулагчийн дэмжлэгтэйгээр дээрх ажлуудын тайланг үнэлгээний ажлын сүүлийн 2 долоо хоногт гарган ОУХБ, АХБ болон ТА 7175-MON-ийн Хэрэгжүүлэгч Агентлаг болох МАОЭНХ-ны http://www.monef.mn-д хаяглан ирүүлнэ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 08:17
 

Санал асуулга

Та манай холбооны мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Статистик

Сайтанд

Манайд 2 зочид онлайн

Улаанбаатарт

Шинэ үйлчилгээ

Баннер