Нэвтрэх



Зургийн сан

Видео

Сурталчилгаа

Баннер


Designed by:

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 03, Лхагва гариг, 03:36

 

2010 - БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНАА

Хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засгийн тэргүүлэх, хөдөлгөгч хүч болж ачааны хүндийг нэр төртэй үүрч байгаад Монгол улсын Засгийн газар нэн талархаж байдаг билээ. Энэ ч үүднээс хувийн хэвшлээс гарсан санал санаачлагыг дэмжин 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгон зарлаж энэ жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний энэхүү төлөвлөгөөг Та бүхний, бизнесийнхний санал, зөвлөмжид үндэслэн батлан гаргалаа.

 

Одоо энэ төлөвлөгөөг бүрэн дүүрэн, амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд ч, хувийн хэвшлийнхэн ч санаачлагатай хандан үр дүнтэй, бодитой, бутээлч ажил үйлс болгох үлдлээ. УИХ-ын 2009 оны хаврын чуулганаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлан гаргасан бол хэдхэн хоногийн өмнө Концессын тухай хуулийг мөн гаргалаа. Эдгээр хуулъ, тогтоолууд нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмын үндсийг тавьж өгсөн чухал бичиг баримтууд болсон бөгөөд цаашдын бидний хамтын ажиллагааны тулгын чулуу болох юм.

Өөрчлөлт, шинэчлэл маш эрчимтэй явагдаж байгаа, дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал ерөнхийдөө дуусч эдийн засгийн өсөлт, хөгжил ихэнх улс орнуудад ажиглагдаж эхэлж байгаа өнөө үед монгол улсын бизнес, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараанд тулж ирээд байна. Уул уурхайн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулан дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, "Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг”-т шилжих, байгаль орчноо хамгаалах. үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх, нийгмийн олон асуудлыг хамтын хүч, оюун ухаанаар зөв зохистой шийдэх гээд маш олон асуудлууд биднийг хүлээж байна. Энэ бүхний эхлэлийг зөв тавих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах, хувийн хэвшлийн үүрэг хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлэх зэрэгт энэхүү төлөвлөгөө чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол улсын Засгийн газраас төрийи зарим чиг үүргийг хувийн хэвшил, иргэний нийгэмд шилжүүлэх байр суурь баримталж байгаа бөгөөд энэ чиглэлд хамтран тодорхой судалгаа хийж, бусад улс орны жишээ туршлагаас судалж өөрийн орны онцлог нөхцөл байдалд нийцүүлэн шилжүүлж болох чиг үүргүүдийг нарийвчлан гарган хэрэгжүүлж эхлэх нь Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн нэг гол зорилт болж байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэн үйл ажиллагааг нь нээлттэй болгох, иргэд, бизнесийнхэнд түргэн шуурхай үйлчилдэг болгох, авилгал, хүнд суртлыг багасгах зэрэгт ч энэхүү төлөвлөгөө тодорхой хувь нэмэр, нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сар шинэ гарч билгийн тооллын шинэ жил эхлэхийн өмнөхөн энэхүү төлөвлөгөө хэвлэгдэн гарч буйд билэгшээж ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж Бизнесийн орчны шинэтгэлийн жил амжилттай хэрэгжих болтутай хэмээн нийт бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн Та бүхэнд ерөөж байна.

Монгол улсын Ерөнхий Сайд:             С.БАТБОЛД

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ. 2010BEER.pdf

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 03, Лхагва гариг, 03:45
 

Санал асуулга

Та манай холбооны мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Статистик

Сайтанд

Манайд 2 зочид онлайн

Улаанбаатарт

Шинэ үйлчилгээ

Баннер