Нэвтрэх
Зургийн сан
Видео
Сурталчилгаа
| Designed by: |
| Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай |
|
|
|
| 2010 оны 1-р сарын 25, Даваа гариг, 07:18 |
|
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт орох болсонтой уялдуулан дээрх хуулиудийн төслийг хувийн хэвшлийн ажил олгогч эзэд, хуулийн зөвлөх, эрх бүхий албан тушаалтнуудаар хэлэлцүүлэх уулзалтанд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Үндэслэл: Улсын Их Хурлын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 126-д стандартчилал, тохирлын үнэлгээтэй холбогдсон харилцааг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд хувийн хэвшил өөрийн байр суурийг илэрхийлэн тусгах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчилэн 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Стандарт ба шударга бизнесийн хөгжил” нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид энэхүү хууль, эрх зүйн актыг шинэчлэх талаар санал, санаачлага гаргасан бөгөөд 2010 оныг Монгол улсын Засгийн газраас “Бизнесийн хөгжлийн шинэчлэлийн жил” болгон зарласантай уялдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Зорилго: Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн хүрээнд заавал мөрдөх стандартын тоог цөөрүүлэх, стандартын нөлөөгөөр худалдаанд учруулах техникийн саад бэрхшээлийг арилгахтай холбогдсон үүрэг хүлээсэн бөгөөд Монгол улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн хөгжлийн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан стандартаас үүдсэн аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэх механизмийг хууль тогтоомжуудад суулгахад чиглэгдэнэ. Уулзалт: 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09.00 цагаас Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хурлын зааланд /2 давхар 208 тоот/ Бүртгэл: 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19.00 цаг хүртэл 326513, 318896, 314579, 326445, 1941 дугаарын утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгэнэ. Жич: Оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хуулийн төслийг урьдчилан хүргүүлнэ. /төлбөргүй/ Хөтөлбөр 9:00-9:30 Бүртгэл: МАОЭНХ-ны хариуцсан ажилтан 9:30-9:40 Нээлт: МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр 9:40-9:40 Хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийн танилцуулага: Стандартчилал, хэмжил зүйн газрын дэд дарга Г.Энхтайван 10:00-12:00 Хэлэлцүүлэг: |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 25, Даваа гариг, 07:27 |



