Нэвтрэх
Зургийн сан
Видео
Сурталчилгаа
| Designed by: |
| ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН АСУУДЛААР МҮЭХ, МАОЭНХ, МХЭАХНҮХ-НЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ, САНАЛ |
|
|
|
| 2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 11:02 |
|
Улс орныг хамарсан санхүү эдийн засгийн хямралын нөлөөллөөс эрчим хүчний салбарын санхүүгийн байдал доройтож алдагдалтай ажиллаж байна. Тухайлбал 2008 онд салбарын дүнгээр балансын алдагдап 24,4 тэрбум төгрөгт хүрч 2007 онтой харьцуулахад 6 дахин өсөж 2009 оны эхний 3 улирлын дүнгээр 64.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эрчим хүчний компаниуд орлогын байнгын дутагдалд орж 2009 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 32,5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болсон байна. Хөрөнгийн дутагдалаас болж зайлшгүй хийх шаардлагатай их болон урсгал засварын ажлыг графикт хугацаанд хийж чадахгүй байгаа нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар улс орны эдийн засгийн суурь салбар болох эрчим хүчний салбарын техник технологи ихээхэн хуучирч аваарийн байдалд үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газар үнийн өсөлт түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг тооцон шалгаж үзсэний үндсэн дээр цахилгааны үнийг 24,1%, дулааны үнийг 20.4% нэмэгдүүлэх бодит шаардлага байна гэсэн дүгнэлт гарган улсын төсвөөс эрчим хүчний компаниудад 2010 онд 15,0 тэрбум төгрөгийн дотаци олгохоор шийдвэрлэжээ. ЭХЗГ-ын Зохицуупагчдын зөвлөлөөс дулааны үнийг дунджаар 74.5% нэмэгдүүлж 2010 оны 1-р сарын 15-аас нийт хэрэглэгч иргэд, аж ахуйн нэгжид мөрдүүлэх, цахилгааны үнийг дунджаар 17,35% нэмэгдүүлж аж ахуйн нэгжид 2010 оны 1-р сарын 15-аас, иргэдэд 2010 оны 6-р сарын 1-ээс эхлэн мөрдүүлэхээр тотоол гаргасантай холбогдуулан МҮЭХ, МАОЭНХ, МХЭАХНҮХ дээрх шийдвэрийн үндэслэл, тооцоог дахин авч узэж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дарамт багатай шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлохоор нэгдсэн ажлын хэсэг, бие даасан шинжээчдийн баг томилон газар дээр нь ажиллуулж судалгаа тооцоо, нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр энэхүү дүгнэлтийг хийж цаашид авах арга хэмжээний санап боловсруулан толилуулж байна. Үүнд: Нэг. Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт Түлш, эрчим хүчний салбарт үүсээд байгаа санхүү эдийн засаг, техник технологи, бүтэц зохион байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал нь тус салбарын өртөг зардал, үнэ тарифыг бүхэлд нь нарийвчлан авч үзэж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, ард иргэдэд сөрөг нөлөө багатай байхаар үндэсний нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагад хүргэж байна. Энэ салбарт үүсээд байгаа өрийн сүлжээ, үйпдвэрлэгчдэд учраад байгаа санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэхийн тулд эрх зүйн болон татварын бодлогын шуурхай зохицуулалтыг нэн яаралтай хийх хэрэгтэй болсон байна. Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэп нэн өндөр (22.4-25.3% ДЦС-3, ДЦС-4) байгаа нь өртөг зардалд бодитой бус нөлөө үзүүлж байна Эрчим хүчний салбарын удирдлагыг бүрдүүлж байгаа Засгийн газрын төлөөлөл болох ЭБЭХЯ, Сангийн Яам, Төрийн өмчийн хороо техник, эдийн засгийн болон мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй, менежментийн оновчтой бодлогогүй байгаагаас тус салбар дампуурлын ирмэгт тулж ирсэн байна. Хоёр. Цаашид авах арга хэмжээний талаарх санал 1. Эрчим хүчний үнэ тарифын асуудлыг салбарыг техник, технологи, эдийн засгийг сайжруулах, нийт үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилттой хамтад нь иж бүрэн авч үзэж оновчтой шийдвэрлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах газрын цахилгаан, дулааны үнэ нэмсэн шийдвэрийн хэрэгжих хугацааг бүхэлд нь 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах. 2. Эрчим хүчний салбарын өртөг зардлыг хямдруулах, ашигт ажиллагааг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үндэсний нэгдмэл бодлого боловсруулах зорилго бүхий, нийгмийн түншлэгч талуудын оролцоотой Засгийн газрын өргөтгөсөн ажлын хэсгийг нэн даруй байгуулан ажиллуулж дараах асуудлыг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний дотор шийдвэрлүүлэх А. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх гэсэн нэг чиглэлийн тус тусдаа нүсэр байгууллагуудыг нэгтгэн түүний бүтэц, зохион байгуулалт, удирдлагын менежментийг боловсронгуй болгох Б. Үйлдвэр, үйлчилгээний газрын эрчим хүчний үнэ өссөн тохиолдолд тухайн байгууллагаас авдаг НӨАТ-ыг цахилгаан, дулааны үнийн өсөлтийн хувиар бууруулах В. Атомын цахилгаан станц байгуулах, нар, салхи, усны энергийг ашиглах зэргээр эрчим хүчний хямд эх үүсвэр бий болгох тооцоо судалгаа хийх Г. Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллуулж эрчим хүчний салбарын өр авлага, нэн ялангуяа төрийн өмчийн байгууллага хоорондын өр авлагын асуудлыг бүрэн шийдвэрлэх Д. Айл өрхийн шөнийн цагаар хэрэглэх цахилгааны тарифыг суурь тарифаас 50 хувь хөнгөлж сарын хэрэглээний түвшингээс хамаарсан, хэмнэлтийг дэмжих 3 шатлалт тарифыг үргэлжлүүлэн мөрдөх 3. Хуульд өөрчлөлт оруулах замаар ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийг Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны гурван талын тэгш төлөөлөл бүхий бүтэцтэй болгон эрдэмтэн судлаачдын багтайгаар ажиллуулах. Ажлын хэсэг |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 11:09 |



