Нэвтрэх



Зургийн сан

Видео

Сурталчилгаа

Баннер


Designed by:

СХЗГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажиллана PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 15, Баасан гариг, 10:14

 

Стандартчилал, хэмжил зүйн газар /СХЗГ/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/ 2010 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө гарын үсэг зурлаа.

Өнгөрөгч онд тус байгууллагууд хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. Энэхүү гэрээний зорилго нь стандарт, стандарттай холбогдсон хууль, тогтоомжуудыг ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдэд сурталчилан таниулахад орших юм байна.

Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр СХЗГ-аас гаргасан дүрэм, журам, заавруудыг МАОЭНХ-ны гишүүн болон гишүүн бус ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдэд сурталчилан таниулж, нэгдсэн ойлголттой болгож чадавхжуулахын зэрэгцээ стандартуудыг зөв хэрэгжүүлэх, зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн шинэ нэр төрлийн стандартуудыг батлан гаргахад хувийн хэвшлийн ажил олгогч эздийн санал, байр суурийг тусгах, стандартуудын хэрэгжилтэд судалгаа шинжилгээ хийх зэрэг ач холбогдолтай юм.

Г.Одгарав /эх сурвалж: http://news.gogo.mn/r/64807/

 


 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 15, Баасан гариг, 10:21
 

Санал асуулга

Та манай холбооны мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Статистик

Сайтанд

Манайд 21 зочид ба 1 гишүүн онлайн

Улаанбаатарт

Шинэ үйлчилгээ

Баннер