|
|
|
Турк-Дэлхийн улсуудын Худалдааны Гүүр 2010 |
|
|
|
|
2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 06:50 |
|
Та бүхнийг Турк-Дэлхийн улсуудын Худалдааны Гүүр 2010 арга хэмжээнд оролцохыг урьж байна. Тус арга хэмжээ нь 2010 оны 6-р сарын 13-20-ны өдрүүдэд Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдах бөгөөд 30 орны асуудал харицсан сайд, 80 гаруй сэтгүүлчид оролцохын зэрэгцээ 150 орны 2200 гаруй бизнес эрхлэгчид хамрагдахаас 1200 орчим нь Туркийн бизнес эрхлэгчид байна. Үзэсгэлэнд оролцогч нь бизнес эрхлэгчидтэй хоёр талын гэрээ хэлэлцээрүүд байгуулах боломжтой юм.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 06:56 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Орон нутгийн эздийн холбоодын тэргүүн нартай уулзлаа |
|
|
|
|
2010 оны 5-р сарын 31, Даваа гариг, 03:27 |
|
2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр НХХЯ-ны хурлын зааланд 14:00 цагаас орон нутгийн эздийн холбоодын тэргүүн нартай уулзах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг нээж Холбооны ерөнхийлөгч Л. Нямсамбуу үг хэлж, төв Холбооны 2010 онд голлож хийсэн ажлуудын талаар товч танилцуулж, мөн бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хийгдэж байгаа ажил, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэх асуудал дээр ажил олгогч эздийн байгууллагын байр суурь, татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын талаар эздийн байгууллагын байр суурь гэх мэт асуудлуудын талаар ярьж мэдээлэл өгсөн.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 07:23 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 09:54 |
|
Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа “АЖЛЫН БАЙР-2010” сэдэвт Хөдөлмөрийн нэгдсэн үзэсгэлэн яармаг 2010 оны 5 дугаар сарын 26-нд “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд амжилтай явагдаж өндрөлөлөө.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 09:59 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Хүний нөөцийн менежментийн сургалт боллоо |
|
|
|
|
2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 09:45 |
|
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулж буй аж ахуйн нэгжийн хүний нөөцийн менежерүүдэд байгууллагын хүний нөөцийн хөгжил, ажилтны ур чадвар, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтын чадавхи олгох зорилго бүхий “ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” шаталсан сургалтын нэгдүгээр шатны сургалт 2010 оны 05 дугаар 17-оос 27-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 07:21 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|
|
Хуудас 24-с 6 |