Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-г байгуулж, ашиглалтад орууллаа

Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-г байгуулж, ашиглалтад орууллаа

2022/05/02
Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-г байгуулж, ашиглалтад орууллаа.
Уг лабораторийн нээлтийн ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, нээлтэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Х.Буянжаргал, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон бусад албаны хүмүүс оролцож үг хэлэв.
Тус лаборатори нь хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал болон төрөл бүрийн туршилтыг хийж болохуйц олон үйлдэлд систем бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд өндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчинг бүрдүүлсэн байна.