Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд төр, нийгмийн түншлэлүүдийн хамтын ажиллагаа сэдэвт баруун бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд төр, нийгмийн түншлэлүүдийн хамтын ажиллагаа сэдэвт баруун бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

2022/05/02
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийн хүрээнд "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд төр, нийгмийн түншлэлүүдийн хамтын ажиллагаа" баруун бүсийн зөвлөлдөх уулзалт 2022 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд амжилттай зохион байгуулагдаж байна.
 
Уг сургалтанд Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн АОЭХ-ны тэргүүн, гүйцэтгэх захирал болон УЗ-ийн гишүүд хамрагдаж байна.
Малчдын хууль эрх зүйн ойлголт, нийгмийн хамгаалал, ХАБЭА, нэмүү өртгийн сүлжээгээр дамжуулан орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр малчин-ажил олгогч нарыг чадавхжуулах ажлыг аймаг бүр дээрээ идэвхтэй, санаачлагатай зохион байгуулж, нийгмийн түншлэлийн бусад 5 байгууллагатай нягт хамтран ажиллаж, нийт малчин-ажил олгогч нарыг чадавхжуулах ажлыг хамтран зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье