Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төслийн Удирдах зөвлөлийн цахим хурал амжилттай боллоо

Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төслийн Удирдах зөвлөлийн цахим хурал амжилттай боллоо

2021/03/30

Европын холбоо, Монгол улсын засгийн газар, UNDP, FAO, ILO хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Уг хурлаар төслийн хэрэгжилтийн явцыг НҮБХХ-ийн засаглал, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хариуцсан шинжээч Л.Бархас, 2021 оны төлөвлөгөөний танилцуулгыг төслийн зохицуулагч Б.Мөнхтуул, төлөвлөгөө болон хүлээгдэж буй үр дүнг НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа нар танилцуулан, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудаас санал хүлээн авч цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллахаар боллоо.