Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Бадрахбаяр болон бусад албаны хүмүүстэй нийгмийн түншлэлийн талуудын төлөөлөл уулзаж, санал бодлоо солилцлоо

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Бадрахбаяр болон бусад албаны хүмүүстэй нийгмийн түншлэлийн талуудын төлөөлөл уулзаж, санал бодлоо солилцлоо

2020/04/09

КОВИД-19 тархалтын үед ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Бадрахбаяр болон бусад албаны хүмүүстэй нийгмийн түншлэлийн талуудын төлөөлөл уулзаж, санал бодлоо солилцлоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн шугамаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийн сангийн бүрдүүлэлтийн талаар анхаарч ажиллах асуудлуудыг ярилцав. Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт зохион байгуулж буй ажлын үр дүнг сайжруулахад орон нутгийн эзэд, ҮЭ-ийн байгууллага, нийгмийн түншүүдийн талаас идэвхитэй дэмжлэг үзүүлэх тухай талууд хэлэлцэж тохиролцов.