Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Судалгаанд идэвхитэй оролцоно уу

Судалгаанд идэвхитэй оролцоно уу

2020/03/19

Эрхэм хүндэт ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдээ

Kоронавирусийн халдвар (COVID-19) пандемик буюу цар тахлын хэмжээнд хүрч, үүний улмаас манай улсын эдийн засаг, аж ахуйн нэгж, байгууллага, жижиг дунд үйлдвэрүүд, үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээлүүд учирч байна. Төр засгийн зүгээс бизнесийг дэмжсэн олон арга хэмжээ авч байгаа хэдий ч хүндрэл бэрхшээлүүд 4,5 дугаар саруудад үргэлжлэх төлөвтэй байна.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаагаа дахин сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Та бүхний өмнө тохиолдож буй саад бэрхшээлүүдийг даван туулах арга замыг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх талаарх санал хүсэлтүүдийг нэгтгэн Засгийн газар болон шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн, дэмжүүлэх зорилготой энэхүү санал асуулгыг зохион байгуулж байна.

Иймд та бүхэн бидний санал асуулгад өөрийн байгууллагад тулгамдаж буй асуудал болон шийдвэрлүүлэх арга зам, саналаа дэлгэрэнгүй бичиж буцаан илгээж идэвхитэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Энд дарж судалгаа бөглөнө үү.


Холбоо барих:
Утас: 11-314579, 11-318896, 11-326513
И-мэйл: monef@magicnet.mn
web: www.monef.mn

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр