Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
МАОЭНХ-ны Япон улс дахь зөвлөх ноён Яно Хиринори тэргүүтэй Шизоука мужийн бизнес эрхлэгчдээс бүрдсэн нийт 37 төлөөлөгч ажил хэргийн шугамаар Монгол улсад хүрэлцэн ирлээ.

МАОЭНХ-ны Япон улс дахь зөвлөх ноён Яно Хиринори тэргүүтэй Шизоука мужийн бизнес эрхлэгчдээс бүрдсэн нийт 37 төлөөлөгч ажил хэргийн шугамаар Монгол улсад хүрэлцэн ирлээ.

2019/10/09
      Япоп улсын Шизоука мужийн захирагчийн зөвлөх, мэргэжлийн сумо бөхийн холбооны хяналтын хорооны дарга бөгөөд МАОЭНХ-ны Япон улс дахь зөвлөх ноён Яно Хиринори тэргүүтэй Шизоука мужийн бизнес эрхлэгчдээс бүрдсэн нийт 37 төлөөлөгч ажил хэргийн шугамаар Монгол улсад хүрэлцэн ирлээ.
 
Монгол улсаас ажиллах хүч болон дадлагажигч ажилтан авах талаар зөвлөлдөж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцохоор УИХ, Засгийн газрын гишүүн бөгөөд ХНХЯ-ны сайд С.Чинзориг, ХХААХҮЯ-ийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн нарын албаны хүмүүстэй уулзлаа. Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох зорилгоор бизнес форум зохион байгуулж хоёр орны худалдааг дэмжих талаар санал санаачлагатай ажиллаа.