Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөлтэй уулзаж хамтран ажиллахаар санал солилцлоо

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөлтэй уулзаж хамтран ажиллахаар санал солилцлоо

2019/10/07
              "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирагаа хүний нөөцийн газрын төлөөлөл Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны удирдлагатай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар уулзаж дараах үйл ажиллагаа хамтран зохион байгуулахаар боллоо.
 
     Үүнд:
  • ААНБ-ыг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Бизнесийн Тогтвортой Ажиллагааны Төлөвлөгөө Боловсруулах цогц сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдыг хамруулан зохион байгуулах
  • Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц болон санхүүгийн ажилчдаас бүрдсэн багийг Япон улсад холбогдох сургалтанд хамруулах
  • МАОЭНХолбооны дэргэдэх Ажил Мэргэжлийн Стандарт төвтэй хамтран Эрдэнэт үйлдвэр дээр ажил мэргэжлийн дүн шинжилгээ хийж зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлсны асуудлаар МАОЭНХолбооны дэргэдэх Ажил Мэргэжлийн Стандарт төвтэй хамтран зөвлөгөө өгөх 
  • Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа Хөдөлмөрын аюулгүй ажиллагаа эрүүл ахуй болон Олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах
  • Ажилчдын хөгжилийн асуудлаар хамтран ажиллах
  • ISO 26000 стандарт Нийгмийн хариуцлагын удирдамжын талаар хамтран ажиллах
  • ХБНГУ-д зохион байгуулагддаг Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан сургалтанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлах түвшний ажилчдаас бүрдсэн багийг бизнесийн сургалт хөтөлбөрт хамруулах