Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Хамтран ажиллах санамж бичиг зурав (MONEF, MONEF-YOUTH, YMPA)

Хамтран ажиллах санамж бичиг зурав (MONEF, MONEF-YOUTH, YMPA)

2019/09/30

        Монгол улсын тогтвортой хөгжлийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж хэвшүүлэх тухай Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /MONEF/ болон Монголын Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг -Young Employers Association /MONEF-YOUTH/, Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association /YMPA/ хоорондын хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал Х. Ганбаатар, Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг /MONEF-YOUTH/ болон Монголын Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн /YMPA/ Тэргүүн Ч. Балжинням нар зурлаа.

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хамтран судалж, зөрүүг багасгах, ирээдүйн хөдөлмөр эрхлэлттэй уялдуулж эрэлттэй мэргэжил, ур чадварыг тодорхойлж, Тогтвортой Хөгжлийн Зорилт - ТХЗ 4, 8, 17 –д хувь нэмэр оруулах “Ажил Олгогч ба Залуусыг холбох – Ажлын Байранд Дадлагажуулах - Интерншип хөтөлбөр” -ийн хүрээнд ажил олгогч, ажил хайгч хоёрыг холбож өгөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж,
Богино ба дунд хугацааны буюу ойрын 3 жилд шинээр нээх ажлын байрны эрэлт хэрэгцээг мэргэжил, мэргэшил, ур чадвараар төлөвлөж, холбогдох сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж ажил олгогчид, залуу ажил олгогчид, залуу мэргэжилтнүүд болон ажил хайгч залууст нэгдсэн ойлголт өгөх, хамтын ажиллагааг өргөжүүлж хэвшүүлэх, цаашид хамтран холбооны цар хүрээг ирээдүйн залгамж халаа залуучуудын дунд тэлж НҮБ болон олон улсын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах, Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж хэвшүүлэх зорилгоор Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /MONEF/ болон Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг /MONEF-YOUTH/, Монголын Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг /YMPA/ харилцан тохиролцож энэхүү санамж бичгийг байгуулав.