Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Европын Холбооны төсвийн санхүүжилтийн дэмжлэгийн хүрээнд МУ-ын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих техник туслалцааны төсөл

Европын Холбооны төсвийн санхүүжилтийн дэмжлэгийн хүрээнд МУ-ын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих техник туслалцааны төсөл

2019/08/28

НҮБ-ын байранд Европын Холбооны төсвийн санхүүжилтийн дэмжлэгийн хүрээнд МУ-ын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих техник туслалцааны төслийн агуулгыг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө.

Энэхүү техник туслалцааны төсөл нь төрийн санхүүжилтийн удирдлага, төсвийн хяналт ил тод байдлыг хангах шинэчлэл, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, уг салбарын статистик, хөдөлмөрлөх эрхийн олон улсын стандартыг хангах зэрэгт голлон анхаарч 2020-2024 онд хэрэгжих юм.

Энэхүү уулзалтад УИХ, СЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, Үндэсний Аудитын Газар, Үндэсний Хөгжлийн Газар, ИНБууд, НҮБХХ, ЕХ, ОУХБ, НҮБын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага болон бусад ОУ-н байгууллагуудын төлөөлөл оролцсон ба Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Монголын Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг -Young Employers Association Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association болон Decent work for YOUTH төлөөлөл оролцож хэлэлцүүлэгт саналаа орууллаа.