Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт”-хөтөлбөрийг 2023 он хүртэл үргэлжлүүлэх гэрээ зурагдлаа

Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт”-хөтөлбөрийг 2023 он хүртэл үргэлжлүүлэх гэрээ зурагдлаа

2019/09/04

Монголын хувийн хэвшил дэх ААН-ийн чадварлаг менежерүүдийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газрын тэтгэлгээр Герман улсад “Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт”-хөтөлбөрт 2009 оноос хойш амжилттай хамруулж байгаа билээ.

Энэхүү бизнесийн сургалт, хөтөлбөрийг Монголын талаас “Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо” (МАОЭНХ), ХБНГУ-ын талаас “GIZ” байгууллагууд хамтран зохион байгуулдаг.

Уг сургалт, хөтөлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл үргэлжлүүлэх гэрээнд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга ноён Хейнз Хатмейр болон Монгол улсын ГХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд нар гарын үсэг зурлаа.