Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

2019/07/22

\"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” энэ сарын 20-нд Төрийн ордонд боллоо.

Чуулганд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, БНСУ, Япон улсын төлөөлөгчид, МҮЭХ, МАОЭНХ болон салбарын яамд, 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа оюутнууд зэрэг нийт 800 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн чуулганаар ХАБЭА-н тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, өнөөгийн байдал, анхаарах асуудал, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, ослоос урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.
#ХАБЭА-н төрийн бодлого нь иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.