Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар

МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар

2019/07/22

БНСВ улс болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоогдсоны 65 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Тиймээс түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих асуудлаар үр өгөөжтэй, бодитой ажил санаачлан хэрэгжүүлэх талаар МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, БНСВ улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг-тэй 2019 оны 3 сарын 20-ны өдөр уулзаж санал солилцлоо.