Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

2019/07/22

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо өнөөдөр /2019.3.14/ Төрийн ордны “Чингис хаан” танхимд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн санал солилцох хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт МАОЭНХ-ны удирдлага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны төлөөлөл, нийт 160 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Улсын Их хурал дахь ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нээн үг хэлж уг хуулийн талаар УИХ дахь ажлын хэсгийн байр суурийг танилцуулав.
Мөн энэ үеэр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг ХНХЯ-ын сайд С.Чинзориг,“ Ажил олгогч нарын байр суурийг МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны байр суурийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар тус тус танилцуулж бусад оролцогчдын саналыг сонсч хэлэлцүүлэг өрнүүллээ.