Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ААНБ, ЖДҮ нарт гамшгийн сургагч багш бэлтгэх ажиллагааг ОБЕГ-тай хамтран эхлүүллээ

ААНБ, ЖДҮ нарт гамшгийн сургагч багш бэлтгэх ажиллагааг ОБЕГ-тай хамтран эхлүүллээ

2019/07/22

МАОЭНХ болон ОБЕГ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Аж ахуйн нэгж байгууллага, ЖДҮ-ийн гамшгийн удирдлагын тогтолцоо ба бизнесийн тогтвортой ажиллагааны талаар өмнөх 3 жилд байгуулсан санамж бичгийг дүгнэж төрийн байгууллагуудаас анх удаа ОБЕГ-ыг тогтвортой ажиллагаатай байгууллагын \"ААА\" батламж, алтан гэрэгэг гардуулав. Өнгөрсөн хугацаанд МАОЭНХ болон ОБЕГ-ын хооронд гамшгийн удирдлагын тогтолцоо ба бизнесийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөөг олон улсын аргачлалаар гарын авлага боловсруулан мөрдүүлж эхэлсэн бөгөөд 2019-оноос гамшиг гарах эрсдэл өндөртэй салбар болох уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилэгээний салбар дахь ААНБ, ЖДҮ нарт гамшгийн сургагч багш бэлтгэх ажиллагааг ОБЕГ-тай хамтран эхлүүлэх болно.