Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
“Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаар хувийн хэвшлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх арга зам” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

“Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаар хувийн хэвшлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх арга зам” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

2019/07/22

2018 оны 9 сарын 24-26 ны өдрүүдэд МАОЭНХ болон Нидерланд улсын ажил олгогч эздийн асуудал хариуцсан хөтөлбөрийн баг хамтран “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаар хувийн хэвшлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх арга зам” сэдэвт семинарыг зохион байгууллаа. 


Семинарын зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд аж ахуйн нэгж байгууллага болон холбогдох сургуулуудын хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байлаа. 


Энэхүү семинарт ажил олгогч эздийг төлөөлж Монголын махны холбооны тэргүүн Б.Очирбат, Барилгын үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ТУЗ-ын дарга Б.Жүгдэр болон барилга, махны салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл идэвхитэй оролцлоо.