Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
GSP+3 төсөл” Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд нээлтээ хийлээ.

GSP+3 төсөл” Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд нээлтээ хийлээ.

2019/07/22

Европын холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) буюу Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагууд, ЖДҮ-үүд 7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат” буюу “GSP+3 төсөл” Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд нээлтээ хийлээ.
Нээлтэд ОУХБ-ын Хятад, Монгол улсыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье Мюлдер, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийэ холбооны ЕНБД Г.Адъяа, ХНХЯ, МХЕГ, ХЗДХЯ-ны төлөөллүүд оролцсон юм. 
Уг төслийн хүрээнд ОУХБ-ын суурь конвенциудын хэрэгжилтийн тайланг гаргах үндэсний чадавхийг бэхжүүлж, Монгол улсын хууль тогтоомжийг албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлэх, Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдод ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн тухай конвенцийн 29 дүгээр протоколыг таниулж, нэгдэн орох боломжийг судлах зорилготой.
Энэхүү төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэнэ.