Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо
Гишүүнчлэл
Гишүүнчлэлийн мэдээлэл
Элсэх журам
Гишүүний анкет
Гишүүнээр бүртгүүлэх
Шагнал
Санал асуулга
Ажил олгогч, эзний мэдээлэл

Алтан тэмдэг

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБООНЫ
ДЭЭД ШАГНАЛ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ “АЛТАН ТЭМДЭГ”,”МӨНГӨН ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 МАОЭНХ-ны шагнал нь Монгол улсад үйл  ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгчид, компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, ажилгүйдлийн багасгах, Монгол улсын нийгэм, эдийн засаг, хувийн  хэвшлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын ажил олгогч эздийг урамшуулан алдаршуулах, шагналаар шагнахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Шагнал олгох болзол

2.1 Улс орны нийгэм, эдийн çàñгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан

2.2 Шилдэг технологи, шинэ бүтээгдэхүүн санаачилж импортыг орлох бүтээгдэхүүн  үйлдвэрлэсэн,

2.3 Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжиж ажлын байр нэмэгдүүлсэн

2.4 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлсэн, ОУ-ын болон Монгол улсын стандарууд, нийгмийн хариуцлагыг байгууллага аж ахуйн нэгж  дээрээ мөрдөж хэрэгжүүлсэн,

2.5 Байгуулагдсан цагаас хойш арваас дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан

2.6 “Алтан тэмдэг”-ээр шагнагдах бол ажиллагсдын тоо нь 100-аас дээш байх,

2.7  Бусад тодорхой амжилт гаргасан

Гурав. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

3.1 Энэ журмын хоёрдугаар бүлэгт заасан болзлыг бүрэн хангасан, гишүүн байгууллагууд МАОЭНХ-ны Бизнесийн харилцаа, гишүүнчлэлийн хэлтэст дараахь материалыг бүрдүүлэн ирүүлнэ.

3.1.1 Шагналд нэр дэвшсэн Ажил олгогчийн ажлын амжилт, үр бүтээл, оруулсан хувь нэмрийг үнэн зөв, тодорхой бичих ба холбогдох баримт бичгийг хавсаргасан байна.