Үйлчилгээ
Гишүүд, дэмжигчдэд үзүүлэх үйлчилгээ
Сургалт
Дотоод сургалт
Гадаад сургалт
GIZ-ийн менежер давтан сургах хөтөлбөр
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
AOTS-ийн хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сургалт
Нидерландын Ажил Олгогч Эздийн холбооны шугамаар зохион байгуулдаг сургалтын мэдээлэл
Олон Улсын Ажил Олгогч Эздийн Байгууллагын шцгамаар зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
Сургалтын модиулууд
Сургалтын жилийн төлөвлөгөө
Зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөрийн харилцаа
Хүний нөөцийн менежмент
Цалин, хөлс урамшууллын тогтолцоо
Ажлын байрны эрсдэлийн менежмент
Хөдөлмөрийн маргааныг зохицуулах, эвлэрүүлэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх
Ажлын байрны ачаалал тооцох аргачлал
Санхүү татварын тайлан гаргах, санхүүгийн дотоод хяналт хийх
Бизнесийн төсөл, хөтөлбөр боловсруулах
Ажил мэргэжлийн стандарт боловсруулах
Хууль эрх зүйн зөвлөгөө
Стандарт нэвтрүүлэх
Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015 , MNS ISO 9001:2016/
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо /OHSAS 18001:2007/
Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26001:2010 /MNS ISO 26001:2010/
Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2009 /MNS ISO 14001:2011/
Бизнесийн тасралтгүй байдал /ISO 22301/
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал /ISO 22000/
Хөдөлмөрийн эрүүл мэндийн хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдал /BS OHSAS 18001/
Чанарын менежмент /ISO 9001/
Эрсдлийн менежмент /ISO 31000/
Нийгмийн хариуцлага /SA8000/
Судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судлагаа
Цалин урамшууллын систем
Хөдөлмөрийн харилцааны төлөв байдал
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгаа
Ажил мэргэжлийн ангилал
Төрийн хөрөнгө санхүүгийн зарцуулалтын үр ашиг
Хувийн хэвшил дэх хүний нөөцийн удирдлага
Албан бус уурхайн талаар судалгаа
Авлига, хүнд суртал
Хууль тогтоомжийн давхардал, хийдэл
Шинэ тутам үүсэн бий болох харилцаа
Төрийн болон хувийн хэвшлийн захиалгат судалгаа
Уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн ангилал
ТХХТ-ын бэлэн байдлын үнэлгээ
Бусад хийгдсэн судалгаа
Төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
Малчин та ажил олгогч
Стратеги төлөвлөгөө
Судалгааны ажлын тайлан
Сургалтын гарын авлага
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо АЖЛЫН БАЙРАНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГОГ БАТЛАХ ТУХАЙ

АЖЛЫН БАЙРАНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГОГ БАТЛАХ ТУХАЙ

2019/07/29

...........................ХК (ХХК) - НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН

ТУШААЛ

 

 201.......оны ........дугаар сарын ........өдөр                                               Дугаар ......                                         Улаанбаатар хот

Ажлын байранд Авлигаас урьдчилан сэргийлэх

талаар баримтлах бодлого батлах тухай

 

Монгол Улсын Авлигын тухай хуулийн 6.5.2, 18.1.5 заалт, Монгол улсын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, ................. ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын .... заалтуудыг үндэслэн  ТУШААХ нь:

  1. ..............................ХХК-ний “Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх талаар баримтлах бодлого”-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
  2. ............................ХХК-ний “Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан байгууллагын хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, уг хорооны ажиллах журмыг гуравдугаар хавсралтаар, гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
  3. ..............................ХХК-ний “Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх талаар баримтлах бодлого” /цаашид Бодлого гэх/ -ыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ................................ХХК-ний уг асуудал хариуцсан хороонд даалгасугай:

                        3.1. Бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг сар бүр гарган батлуулж байх;

                        3.2. Бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх.

                        3.3. Бодлогын хэрэгжилтийг гарган улирал тутам захирлын зөвлөлд танилцуулж байх;

  1. Бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийт ажилтан албан хаагчдын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг боловсруулан Гүйцэтгэх захирлын тушаал гаргуулах арга хэмжээ авч ажиллахыг Хүний нөөцийн газрын захирал /................................ -нд даалгасугай.

........................ХХК-НИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ       ...................

 

 Гүйцэтгэх захирлын  ........оны ..... дүгээр сарын ........-ны өдрийн ........ тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

 ...............................ХХК-ний “АЖЛЫН БАЙРАНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”

 Монгол Улсын Авлигын тухай хууль, Монгол улсын авлигын эсрэг үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг ажлын байранд хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг авлигаас ангид байлгахад энэхүү бодлогын зорилго оршино.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх талаар баримтлах .........................ХХК-ийн бодлого /цаашид “бодлого” гэх/  нь ажлын байранд авлигат өртөхгүй байх, авлигаас ангид байх талаарх байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа, үүрэг, хариуцлага, тогтолцоог бий болгоход чиглэсэн удирдлагын менежментийн нэгдсэн бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.

1.2. Энэхүү бодлого нь авлигын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага түүний бүх шатны удирдлага, ажилтан, эзэн, ажил олгогч, удирдах менежментийн алба, хүн бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлон, ХДХВ-ийн тархалтыг хязгаарлахад чиглэсэн олон талын үйлчилгээ, үйл ажиллагааг хөдөлмөрийн хамт олны дунд болоод хувь хүнд хүргэх бүх түвшинг хамарсан  цогц үйл ажиллагаа болно.

1.3. Бодлогын зорилт нь:

                        1.3.1. Авлигаас ангид байснаар эдийн засгийн өгөөжийг өсгөх замаар бүтээх баялгийг нэмэгдүүлэн улс орныхоо эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх;       

                 1.3.2. Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх таатай орчныг бүрдүүлэх,  байгууллагын хэмжээнд хөтөлбөртэй болох, үйл ажиллагаа хариуцсан хороо ажиллуулах, ажилтан албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох;

                1.3.3. Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг байгууллагын удирдлагын менежментийн салшгүй хэсэг болгон хэвшүүлж, тогтмол хэрэгжих үйл ажиллагаа болгон хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах замаар түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

1.4. Бодлогыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлж, улирлаар дүгнэнэ.

Хоёр. Бодлогын зарчим, чиглэл

2.1. Бодлогыг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

                        2.1.1. Эдийн засгийн өсөлтийг  хангах;

                        2.1.2. Олон нийтийн эрх ашигт нийцсэн байх;

                        2.1.3. Шударга ёс, хуулиа дээдлэх;

                        2.1.4. Ил тод, нээлттэй байдлыг хангасан байх;

                        2.1.5. Авлигаас урьдчилан сэргийлэх;

                        2.1.6. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх;

2.2. Бодлогын хүрээний үйл ажиллагаа, арга хэмжээ, удирдлагын тогтолцоо  өмнөх түвшнээс сайжирч, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцсон хүмүүс, оролцогчийг дэмжин урамшуулах систем тогтсон  байна.

2.3. Бодлогод оролцогч талуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд өгөх үнэлэлт дүгнэлтийн шалгуур үзүүлэлтийг батлан гаргаж, тогтмол тайлагнадаг байна.

2.4. Бодлогыг хэрэгжүүлэх арга, хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, удирдлагаас гаргасан шийдвэр, хэрэгжилтийн үр дүнг хамт олонд ил тод, нээлттэй байна.

2.5. Бодлогын хэрэгжилтэд ажилтан, албан хаагч, удирдлага, тэдний төлөөлөл гэх мэт бүх талын оролцох бололцоог тэргүүн ээлжинд дэмжих замаар тэдгээрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулан чадавхижуулах бодлого баримтална.

2.6. Бодлого нь байгууллагын үр ашиг бүтээмжийг дээшлүүлэх, ажилтны чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат

 3.1. Бодлогыг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:         

            3.1.1.  Баримтлах бодлогыг тодорхойлон боловсруулан батлах;

            3.1.2.  Бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;

            3.1.3. Хэрэгжилтийг зөвхөн захиргаа биш олон талын оролцоотой хийхээр төлөвлөн тооцох;

            3.1.4.  Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

            3.1.5.  Бодлогыг тогтвортой хэвийн үйл ажиллагаа болгон хэвшүүлэх.

            3.1.6.  Бодлогын үнэлгээ, дүгнэлт

Дөрөв. Бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хэлбэр

4.1. Бодлогыг байгууллагын дараахь менежментэд суулгах буюу нэмэлт өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлнэ:

            4.1.1. Хүний нөөцийн бодлого, удирдлага менежментэд;

            4.1.2. Төлөвлөлт, санхүүгийн менежментийн системд гэх мэтээр;         

4.2. Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг байгууллагын захирал батлан, асуудал хариуцсан хорооны саналаар тодотгол оруулна.

     Тав. Бодлогод оролцогч талууд

5.1. Дараахь төрийн  байгууллага  бодлогод оролцоно:                      

                        5.1.1. Монгол Улсын Засгийн газар;

                        5.1.2. Монгол Улсын яам;

                        5.1.3. Засгийн газрын агентлаг;

                        5.1.4. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

                        5.1.5. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар;

                        5.1.6. Төрийн бус байгууллагууд.

5.2. Бодлогод удирдлагыг төлөөлж дараахь этгээд оролцоно:

                        5.2.1. Компанийн удирдлага, эзэн, ажил олгогч;

                        5.2.2. Менежерүүд, албан хаагчид;

                        5.2.3. Нэгж хэсгийн дарга, техникийн ажилтнууд;

                        5.2.4. Хорооны гишүүд.

5.3. Бодлогод ажилтныг төлөөлж дараахь этгээд оролцоно:

                        5.3.1. Бүх шатны ажилтнууд,

                        5.3.2. Ажилтны төлөөллийн байгууллагын сонгуультнууд,

                        5.3.3. Ажилтны төлөөллийн байгууллага

5.4. Бодлогыг хэрэгжүүлэхийн тулд дараахь арга хэмжээнүүдийг авна:

                        5.4.1. Аж ахуйн нэгж, байгууллага дээр “Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх” бодлогоо хэрэгжүүлэх хөтөлбөртэй байна.

                  5.4.2. Аж ахуйн нэгж, байгууллага дээр авлигаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг шинээр батлах болон зарим мөрдөж буй журамд нэмэлт оруулах тухай аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчийн тушаалыг гаргана.

                       5.4.3. Сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг ажлын байр болон холбогдох хүмүүст хүргэх чиглэлээр холбогдох хөтөлбөрөө батлан ажиллана.

                  5.4.4. Ажил олгогч болон компанийн шийдвэр гаргагчдад зориулсан Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрийн талаарх сурталчилгааны материал бэлдэж тараах, тогтмол үйл ажиллагаатай тусгай зориулалтын танхим, булан бий болгох ажлыг зохион байгуулах.

                       5.4.5. Ажлын байран дээр хамт олныг хамарсан авлигын эсрэг кампанит ажлыг тогтмол зохион байгуулна.

                       5.4.6. Бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг нийгмийн түншлэлийн зарчмаар зохион байгуулна.

5.5. Бодлогыг хэрэгжүүлэгчээр оролцох бүх талуудын оролцоо, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны чиглэлийг асуудал хариуцсан хорооны шийдвэрээр батлан мөрдүүлэх арга хэмжээ авна.

Зургаа. Бодлого хэрэгжих эрх зүйн орчин

6.1. Эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

                       6.1.1. Байгууллагын захирлын шийдвэр  гаргана;

                       6.1.2. Бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой журам болон бусад дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулах;

                       6.1.3. Бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны биелэлт, үр дүнгийн байдалд мониторинг, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах;

Долоо. Бодлогын удирдлага, зохион байгуулалт

7.1. Бодлогыг хэрэгжүүлэх ажлыг байгууллагын асуудал эрхэлсэн хороо хариуцан зохион байгуулна.

7.2. Байгууллагын асуудал эрхэлсэн хорооны бүтэц, зохион байгуулалтыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилон батална.

 Гүйцэтгэх захирлын  ........оны ..... дүгээр сарын ........-ны өдрийн ........ тоот

тушаалын хоёрдугаар хавсралт

 ..............................ХХК-ний “АЖЛЫН БАЙРАНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН”

      1.Хорооны дарга           - Үйлдвэрийн дарга

     2. Хорооны нарийн

                 бичгийн дарга              - Хүний нөөцийн газрын дарга

  1. Хорооны гишүүд - хүний нөөцийн хэлтсийн ажилтан 

                                                            - нийгмийн ажилтан

                                                            - санхүүгийн ажилтан

                                                            - үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл

                                                            - сургалтын нэгжийн ажилтан 

                                   Гүйцэтгэх захирлын  ........оны ..... дүгээр сарын ........-ны өдрийн ........ тоот

тушаалын гуравдугаар хавсралт

...................................ХХК-ний “АЖЛЫН БАЙРАНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ”

  1. Хорооны ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, шийдвэр гаргах эрх мэдэл, хариуцлага, үйл ажиллагааны журмыг байгууллагын дарга, захирлын тушаалаар батлах;
  2. Үндэсний хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр түүний аж ахуйн нэгжүүд дэх хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийх;
  3. Ажиллагчдын дунд суурь судалгаа явуулж, компанийн хэрэгцээг тодорхойлох, ажлын байран дахь авлигын асуудал ямар түвшинд байгааг тодорхойлох;
  4. Боловсруулан гаргасан байгууллагын бодлого хөтөлбөрийг батлахаасаа өмнө бүх ажилчдаар дахин хэлэлцүүлж санал авч, холбогдох саналыг тусгасны дараа бодлогын баримт бичгээ батлах;
  5. Компаниас гадна санхүүжилтийн эх үүсвэр хайж олох замаар төсөв бүрдүүлэх, шаардлагатай бол тухайн орон нутгийн нөөцийг тодорхойлох;
  6. Бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх хугацааг заасан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;
  7. Бодлого ба үйл ажиллагааны төлөвлөгөөг мэдээллийн самбар, тусгай уулзалт, зөвлөгөөн, сургалтууд ашиглан түгээх, танилцуулах;
  8. Бодлогын үр нөлөөг ажиглан хянах (мониторинг);
  9. Компанийн стратегийн баримт бичигт Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын байрны бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, хэрэгжилтэнд хяналт тавих механизмыг нэмэлтээр оруулж өгөх;
  10. Төлөвлөгөөг бүх ажилчдаар хэлэлцүүлж, оролцооны хэлбэрээр боловсруулсан төлөвлөгөөг батлах
  11. Төлөвлөгөөг нүдэнд харагдахуйц газар байрлуулах
  12. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг дотоодын болон гадны гэсэн 2 үндсэн хэлбэрээр явуулах
  13. Хяналт, шинжилгээ, үнэлгээний багийн гаргасан дүгнэлтийг бүх ажилчдад танилцуулж, төлөвлөгөөнд дахин өөрчлөлт оруулж батлах

Гүйцэтгэх захирлын  ........оны ..... дүгээр сарын ........-ны өдрийн ........ тоот

тушаалын дөрөвдүгээр хавсралт

.......................................ХХК-ний “АЖЛЫН БАЙРАНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ”

 

Дэс

дугаар

Хорооны гишүүний албан тушаал

Хариуцан гүйцэтгэх ажил үүрэг

Хяналт тавих ажилтан

 

1.

 

 

Хорооны дарга

1. Хорооны үйл ажиллагаанд хяналт тавих

Компанийн гүйцэтгэх захирал

2.

 

Хүний нөөцийн хэлтсийн ажилтан 

1. Ажлын байранд Авлигаас урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх

2. Бодлого хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан ажиллах

3. Ажилчдыг авлигаас ангид байлгах уян хатан бодлого баримталж ажиллах

Хорооны нарийн бичгийн дарга

3.

Нийгмийн ажилтан

1. Ажилтнуудын дунд авлигын урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгөх ухуулга, сурталчилгааны ажлыг байнга хийх

Хорооны нарийн бичгийн дарга

4.

Санхүүгийн ажилтан

1. Байгууллагын санхүүгийн төлөвлөгөөнд ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг төлөвлөж өгч байх

2. Зарцуулалтад хяналт тавьж байх

Хорооны дарга

5.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл

1. Компанийн зүгээс зохион байгуулж буй авлигаас урьдчилан сэргийлэх талаарх арга хэмжээнд ажилчдыг уриалан идэвхитэй оролцох

2. Хорооны зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнд ажилчдыг татан оролцуулах

3. Ажилчдад авлигаас урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгааг хангалттай явуулах

4. Ажлын байранд авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрийг компани дээрээ хэрэгжүүлэхийн төлөө ажил олгогч эзэдтэй хамтран ажиллах 

Хорооны нарийн бичгийн дарга

6.

Сургалтын нэгжийн ажилтан

 

1.Ажилчдын дунд авлигаас урьдчилан сэргийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах

2. Ажилтнуудын дунд авлигаас урьдчилан сэргийлэх талаар төрөл бүрийн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах

3. Шийдвэр гаргагч түвшний ажилтнуудад зориулсан ажлын байрны бодлого, хөтөлбөрийн талаар ойлголт өгөх сургалтуудыг байнга зохион байгуулах 

Хорооны  нарийн бичгийн дарга

7.

Хорооны нарийн бичгийн

дарга

1. Хорооны үйл ажиллагааг идэвхижүүлэх

2. Хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг гаргаж гүйцэтгэх захирлаар батлуулах

3. Хорооны гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих

Хорооны  дарга