Үйлчилгээ
Гишүүд, дэмжигчдэд үзүүлэх үйлчилгээ
Сургалт
Дотоод сургалт
Гадаад сургалт
GIZ-ийн менежер давтан сургах хөтөлбөр
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
AOTS-ийн хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сургалт
Нидерландын Ажил Олгогч Эздийн холбооны шугамаар зохион байгуулдаг сургалтын мэдээлэл
Олон Улсын Ажил Олгогч Эздийн Байгууллагын шцгамаар зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
Сургалтын модиулууд
Сургалтын жилийн төлөвлөгөө
Зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөрийн харилцаа
Хүний нөөцийн менежмент
Цалин, хөлс урамшууллын тогтолцоо
Ажлын байрны эрсдэлийн менежмент
Хөдөлмөрийн маргааныг зохицуулах, эвлэрүүлэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх
Ажлын байрны ачаалал тооцох аргачлал
Санхүү татварын тайлан гаргах, санхүүгийн дотоод хяналт хийх
Бизнесийн төсөл, хөтөлбөр боловсруулах
Ажил мэргэжлийн стандарт боловсруулах
Хууль эрх зүйн зөвлөгөө
Стандарт нэвтрүүлэх
Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015 , MNS ISO 9001:2016/
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо /OHSAS 18001:2007/
Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26001:2010 /MNS ISO 26001:2010/
Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2009 /MNS ISO 14001:2011/
Бизнесийн тасралтгүй байдал /ISO 22301/
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал /ISO 22000/
Хөдөлмөрийн эрүүл мэндийн хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдал /BS OHSAS 18001/
Чанарын менежмент /ISO 9001/
Эрсдлийн менежмент /ISO 31000/
Нийгмийн хариуцлага /SA8000/
Судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судлагаа
Цалин урамшууллын систем
Хөдөлмөрийн харилцааны төлөв байдал
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгаа
Ажил мэргэжлийн ангилал
Төрийн хөрөнгө санхүүгийн зарцуулалтын үр ашиг
Хувийн хэвшил дэх хүний нөөцийн удирдлага
Албан бус уурхайн талаар судалгаа
Авлига, хүнд суртал
Хууль тогтоомжийн давхардал, хийдэл
Шинэ тутам үүсэн бий болох харилцаа
Төрийн болон хувийн хэвшлийн захиалгат судалгаа
Уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн ангилал
ТХХТ-ын бэлэн байдлын үнэлгээ
Бусад хийгдсэн судалгаа
Төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
Малчин та ажил олгогч
Стратеги төлөвлөгөө
Судалгааны ажлын тайлан
Сургалтын гарын авлага
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо “БИЗНЕСИЙН  БАЙГУУЛЛАГА,  АЖ АХУЙН  НЭГЖИЙН ТҮВШИНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

“БИЗНЕСИЙН  БАЙГУУЛЛАГА,  АЖ АХУЙН  НЭГЖИЙН ТҮВШИНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

2019/07/29

 

МОНГОЛЫН  АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

 “БИЗНЕСИЙН  БАЙГУУЛЛАГА,  АЖ АХУЙН  НЭГЖИЙН ТҮВШИНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

БҮТЭЦ

  1. Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, төслийн танилцуулга,
  2. Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга, төсөл  хамтран  хэрэгжүүлэгчийн оролцоо
  3. Төслийн стратеги, зорилго-зорилт
  4. Бизнесийн  байгууллага, аж ахуйн нэгжийн түвшинд авлигаас урьдчилан  сэргийлэх удирдлагын менежментийн систем төслийн хамрах хүрээ
    1. Олон  улсын түвшин,
    2. Үндэсний түвшин,
    3. Төрийн болон ТББ-ын түвшин,
    4. Орон  нутгын  түвшин,
    5. Салбарын түвшин,
    6. Аж ахуйн нэгжийн түвшин,
  5. Бизнесийн  байгууллага, аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан  сэргийлэх удирдлагын менежментийн системын бодлогын орчин:
    • Бизнесийн байгууллагын АУСУМС-ийн бүтэц, загвар
    • Ажлын байран дахь авлигаас урьдчилан сэргийлэх  бодлогын орчин, баримт бичиг
    • Ажил олгогч,  эздийн орчин, оролцоо 
    • Ажилтны болон түүний төлөөлөлийн байгууллагын орчин, оролцоо
    • Аж ахуй нэгжид хийх хөндлөнгийн үнэлгээний бодлогын орчин
    • Хувийн  хэвшлийн төлөөллийн байгууллагын баримтлах бодлого
    • Төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд баримтлах  бодлого
  1. Бизнесийн байгууллага аж ахуйн нэгжийн АУСУМС-ийн зохион  байгуулалтын  үндсэн үйл ажиллагаа 
    1. Судалгаа,  шинжилгээ,  бичиг  баримт боловсруулах
    2. Үндэсний хэмжээнд  сурталчилан  таниулах арга хэмжээ 
    3. Төрийн  захиргааны байгууллагуудад сурталчилан таниулах  арга хэмжээ  
    4. Төрийн  үйлчилгээний байгууллагуудад сурталчилан таниулах арга хэмжээ 
    5. Орон  нутгийн захиргааны байгууллагуудад сурталчилан таниулах  арга хэмжээ  
    6. Аж ахуйн  нэгжийн  ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчдэд ойлгуулах,  хандлагыг  өөрчилөх арга хэмжээ  
    7. Ажилтнуудын  өдөр  тутмын  үйл ажиллагааны чиглэл  болгон эзэмшүүлэх  арга хэмжээ 
    8. Олон  нийтэд сурталчилан  таниулах, санал  санаачилгыг  өрнүүлэхэд  чиглэсэн  арга хэмжээ
  2. Дагалдан боловсруулах гарын авлага
  1. Ажил олгогч эздэд чиглэсэн зөвлөмж материал
  2. Топ менежерүүдэд чиглэгдсэн зөвлөмж  материал
  3. Ажилтнуудад чиглэгдсэн материал
  4. Ажилтнуудын гэр бүлд чиглэсэн материал
  5. Харилцагч нартаа чиглэсэн материал
  1. Санхүүгийн тооцоо

НЭГ: ТӨСӨЛ  ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

           ҮНДЭСЛЭЛ:

  • Өнөөгийн нөхцөл  байдал:

            Дэлхийн улс орнуудын  хөгжлийн чиг  хандлагад  нийцэн өндөр  хөгжилтэй улс орнуудын жишигт  хүрч ажиллаж,  амьдрах таатай орчин бүрдүүлэхэд гол  саад үзүүлж буй хууль  бус үйлдлийн нэг нь авлига,  эрх бүхий төрийн албан тушаалтны зүгээс үзүүлэх хүнд  суртал, мөн хувийн хэвшлийн хүрээнд оршиж буй авлигаар дамжуулж ашиг олох гэсэн сонирхол юм.

            Манай холбооноос 2008 онд 150 ажил олгогчийн дунд хийсэн түүвэр судалгааны дүнгээс үзвэл хувийн хэвшлийнхэн түүн дотроо ажил олгогчид авлигад нэг талаас хамгийн их өртөж хохирогч болдог, нөгөө талаас ашиг олох үүднээс авлигыг төрүүлэх гэсэн үйлдэл нь батлагдсан төдийгүй авлига өгөх гэсэн өчүүхэн сонирхол нь төрийн албан хаагчдын албан тушаалаа ашиглан авлига авч  ашиг олох гэсэн далд сонирхолтой нийцэн авлига оршин тогтнох үндсэн хөрс болж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Мөн дээрх судалгаанаас үзвэл хувийн хэвшлийн ажил олгогч эзэд, ажилтнуудыг авлигын боолчилолоос ангижруулж чадвал нийгэмд оршиж буй авлигыг 70 хүртэл буруулах боломжтой гэсэн байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа билээ.

Ер нь авлига, түүнтэй холбоотой үйлдэл нь зах зээлийн шилжилтын үед түгээмэл зүйл болж илрэн нийгмийн дургүйцлийг хүргэж байгаагийн зэрэгцээ бизнесийн зардлыг өсгөж, эцсийн дүндээ иргэдийн ахуй амьдралд сөрөг  нөлөө үзүүлэн ядуурлыг гүнзгийрүүлж төрийн албыг хувийн  ашиг  сонирхолд ашиглах сонирхлыг улам бүр  дэвэргэхэд хүргээд байна. Төрийн нийтлэг үйлчилгээ үзүүлдэг эрх бүхий албан тушаалтнууд  авлига авах нь хэвийн юм шиг ойлголт сэтгэхүйтэй болж төрийн  албыг гуйвуулах, мөн бизнес эрхлэгчид болоод иргэдийн дунд авлига өгөх нь зайлшгүй зүйл мэт ойлголтууд нийгэмд төлөвших шинжтэй байгаа нь анхаарал хандуулах шаардлагатай асуудал болоод байна.  Түүгээр ч үл барам боловсрол мэдлэгтэй, ёс суртахуунтай,  ёс зүйтэй, зарчимч, хууль  ёсыг  дээдлэн  хүндэлдэг иргэд  төрийн  алба хаших нь  цөөн  болсон, ямарваа нэг  зөвшөөрөл  авахын  тулд  танил  тал харах, өдөр орой хоолонд  оруулж дайлах, хэдэн төгрөг  өгөх нь  энүүхэнд гэсэн мэдээллүүд сүүлийн арав  орчим жил  хэвлэл мэдээллийн хэрэгслээр  цацагдаад  зогсохгүй зарим авлигатай холбоотой хэргүүд  олон нийтэд  ил тод  болсон. Энэ мэт бүх авлигатай холбоотой сөрөг үйлдлүүдийн цаана улс орны хөгжил хэдэн  арван  жилээр хоцрогдож бизнес эрхлэгчид, иргэдийн  сэтгэхүйд зөвхөн авлига, мөнгө өгч асуудлыг  шийддэг, танил талаараа дамжуулж өмчтэй болдог, мөнгөгүй танил талгүй бол ажил явуулхад хүндрэлтэй гэсэн ухамсарыг  төлөвшүүлэх хандлага нийгмийн ужгирсан үзэгдэл болж болзошгүйд хүрээд байна.  Энэ байдал нь ч авлигад өртөх хамгийн магадлал өндөртөй, эрсдэлтэй бизнесийнхэнийг зөвхөн л авлиагаар дамжуулан амжилттай бизнес хийж болох юм гэсэн ойлголт, буруу арга зам руу түлхэж нуугдмал  нэгэн  сүлжээ бүрэлдүүлдэхэд хүрээд байна.

Түүгээр ч үл барам томоохон хувийн хэвшлийн байгууллагын дотоодод ч авлигын елементүүд бий болж, улмаар албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшил олгох, байгууллага хоорондын тооцоог хийхэд хүртэл авлига өгч , авах замаар асуудлуудыг шийдэх сонирхол бий болоод байгаа нь судалгаагаар батлагдаж байгаа нь ихээхэн сэтгэл эмзэглүүлж байна.

            Иймд бизнесийн байгууллага, аж ахуй эрхлэгчдийг болон ажилагчдыг, мөн тэдний харилцдаг төрийн болон төрийн бус байгууллагаадтай харилцахдаа авлигаас ангид байлгах ойлголт хандлагыг хэвшүүлэн төлөвшүүлэх, авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзлэл, чадавхийг хувийн хэвшлийн бүх хүрээнд бий болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа төдийгүй “Бизнесийн  байгууллага,  аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх удирдлагын менежментийн систем”-ийг  боловсруулан нэвтрүүлэх замаар авлигын эсрэг тогтолцоог бий болгох нь зайлшгүй шаардлагатай болоод байна. 

            Ийм ч учраас “Бизнесийн  байгууллага,  аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх удирдлагын менежментийн систем”-ийг  боловсруулан нэвтрүүлэх ажлыг  Монгол улсын Авлигатай тэмцэх шууд дэмжлэгтэйгээр эхэлж хувийн хэвшлийн хүрээнд нэврүүлэхээр ажилаж байгаа хэдий ч туршлага, техникийн туслалцаа ихээхэн дутагдаж, санхүүгийн дэмжлэг шаардлагтай байгаа юм.

  • Авлига, хүнд суртлын  эсрэг  хууль эрх зүйн зохицуулалт

“Бизнесийн  байгууллага,  аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх удирдлагын менежментийн систем”-ийг  боловсруулан нэвтрүүлэхдээ  авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан  сэргийлэх арга хэмжээг хувийн хэвшлийн бүх шат, хүрээнд төлөвшүүлэх асуудлыг иж бүрэн удирдлагын менежментийн систем болгон авч үзэхийг санал болгож байгаа нь Улсын их хурлын  байнгийн хороо, Засгийн  газар,  яам агентлаг, төрийн бусад байгууллага,  төрийн  өмчийн  оролцоотой аж ахуйн  нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон 2002 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Улсын  их хурлаас баталсан Монгол  улсын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Авлигын  эсрэг  Монгол  улсын  хууль, Монгол  улсын эрүүгийн  хуулийн тусгай ангийн зүйл  хэсэг /албан  тушаалын эсрэг  гэмт  хэргийн зохицуулалт/  төрийн зарим байгууллагууд  дахь авлигын  эсрэг авч хэрэгжүүлэх зарим журмууд байгаа нь  авлигатай тэмцэхэд  хууль эрх зүйн  орчин  үндсэндээ бүрдсэн ч тэдгээрийг сайжруулах өөр хоорондын  уялдааг хангах, зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах  хэрэгцээ шаардлагатай ч нийцэж байгаа болно.

 Авлигын эсрэг  Монгол  улсын  хуулийн 6.5.2 дугаар  зүйл хувийн  хэвшлийн  байгууллага үйл ажиллагааныхаа  энд юу гэх гэсэн юм бол зүйн зарчмуудыг  тогтоож,  дагаж мөрдөх,

-мөн хуулийн 6.6 дугаар зүйл Авлиагтай тэмцэх газраас бүрэн  эрхийнхээ  дагуу гаргасан  шийдвэрийг  хүлээн  авсан  аж ахуйн  нэгж, байгууллага  түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч,  хариуг хугацаанд  нь өгөх  үүрэгтэй,

-мөн  хуулийн 18.1.4 дүгээр  зүйл төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажилагаа, гаргасан санал,  санаачилгыг  дэмжин  туслах, тэдний оролцоог  нэмэгдүүлэх зохион  байгуулалтын  арга хэмжээ авах,

-мөн хуулийн 18.1.5 дугаар зүйл авлигын  нийгмийн  хор аюулыг  олон нийтэд ухуулан  сурталчлах ажлыг  тасралтгүй явуулах, олон  нийтийн авлигын  талаархи мэдлэгийг дээшлүүлэх,  түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион  байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх зэрэг  зүйлүүдээс гадна Авлигын  эсрэг НҮБ-ын конвенцийн удиртгал хэсэгт энийгээ гүйцээлдээ 

-Авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлж тэмцэхэд иж бүрэн,  олон талт хандлага шаардлагатай гэдэгт итгэж

-Авлигыг урьдчилан  сэргийлж устгах нь бүх улсын хариуцлага мөн бөгөөд  хэрэв энэ чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгэм,  төрийн бус байгууллага, орон нутгийн сайн дурын  байгууллага зэрэг төрийн албанд үл хамаарах хувь хүн,  байгууллага байдаг бол тэдний дэмжлэг оролцоотойгоор улс орнууд хамтран ажиллах  ёстойг санан

-Төрийн  хэрэг болон төрийн  өмчийг зохистой удирдаж зохицуулах, хуулийн  өмнө шударга, хариуцлагатай,  эрх тэгш байх зарчим байгааг, түүнчлэн  шударга байх  явдлыг хангах, авлигаас татгалзах соёлыг хөгжүүлэх шаардлага байгааг  санан конвенцийн зүйл заалтуудыг оролцогч улс орнууд  хүлээн зөвшөөрч нэгдэн  орсон  бөгөөд  энэхүү  конвенцийн 12 дугаар зүйл нь Хувийн  хэвшилд  чиглэсэн  харилцаанд  хамааралтай тухай,

-12 дугаар зүйлийн 2 /a/  бизнесийн  болон бусад холбогдох мэргэжлийн  үйл ажиллагаа зөв,  эрхэм,  зохистой байдлаар явуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнес эрхлэгчид хоорондоо буюу  улсын байгууллагатай гэрээний журмаар харилцах харилцаанд бизнесийн найрсаг практикийг  хэрэглэхийг дэмжих ёс суртахууны хэм хэмжээг багтаасан холбогдох хувийн  байгууллагын шударга байх байдлыг хамгаалахад зориулсан стандарт, журмыг цаашид хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих,

-6 дугаар бүлэг: Техникийн туслалцаа ба мэдээлэл солилцоо хэсгийн 60 дугаар зүйлийн 7 –д  Оролцогч улсууд  хөгжиж буй болон шилжилтийн эдийн  засагтай улсуудын  энэхүү  Конвенцийг  хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлд нь техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд төсөл  хэрэгжүүлэх замаар санхүүгийн дэмжлэг  үзүүлэх  зорилго бүхий сайн  дурын механизмыг  бий болгох асуудлыг хэлэлцэх,

зэрэг  олон чухал  заалтуудыг  тусгасан нь  энэхүү  Конвенцид Монгол  улс нэгдэн  орсоноор авлигын  эсрэг  тууштай тэмцэх эрх зүйн  таатай орчин  бүрдсэн  ч өнөөдрийн  байдлаар хувийн  хэвшилд чиглэсэн авлигын эсрэг  системтэй-тогтвортой хэрэгжих арга  хэмжээ боловсруулан авч хэрэгжүүлэх нь  авлига-хүнд  суртал буурхад эерэг  нөлөө үзүүлэхүйц чухал асуудлын  нэг болж байна. 

  • Авлига-хүнд сурталтай тэмцэхэд хувийн  хэвшилд тулгарч буй   асуудал
  • Мэдээлэл, сургалт, сурталчилгаа

Авлига,  хүнд  сурталтай тэмцэхэд хувийн  хэвшлийн  үүрэг: 

Оролцоог  нэмэгдүүлэхэд чиглэгдсэн  богино  хугацааны арга хэмжээг ажил  олгогч эздийн байгууллага болон бусад байгууллагуудаас зохион  байгуулан хийж байгаа ч энэ нь нэгдсэн  стратегигүй,  тодорхой төлөвлөлтгүй,  өөр хоорондоо  уялдаагүй цаг зуурын  шинжийг  агуулж байгаа тул ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчид авлигатай тэмцэх, цэгцтэй ойлголт хандлага төлөвшүүлэх систем бий болгоход   хангалтгүй байна. Ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчидэд авлигын эсрэг ойлголт өгөх сургалтын болоод хууль эрх зүйн  мэдлэггүй байх  тэдэнд  энэ чиглэлийн мэдээлэл  хүргэх  механизм тогтворжоогүй, урдчилан сэргийлэх мэдээлэл  хүргэх  шинэ арга хэрэгсэлүүдийг  бий болгоход  санхүү-техникийн нөөц, боломж, туршлага хангалтгүй байгаа нь хэрэгжүүлсэн арга хэмжээ бодит үр дүнгээ өгөхгүй байна. 

  • Авлигын нийгмийн  хор аюулын талаарх ойлголт  

Ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчид, ажилтнуудад болон эрх бүхий төрийн албан тушаалтнууд түвшинд авлигын  эдийн  засаг, нийгмийн  хор  уршигын талаар  нэгдсэн  ойлголтгүй байх, бизнесийн  болон төрийн  албыг төлбөрийн  тодорхой хэрэгсэл өгөх-авах  замаар ашиглах нь хэвийн  үзэгдэл  болох төлөвтэй байна. Тус холбооны зүгээс Монгол  улсын авлигатай тэмцэх газартай хамтран 2008 онд Монгол  улсын  бүх аймаг орон нутгаар  явж бизнес эрхлэгчидтэй уулзалт-ярилцлага зохион байгуулж судалгаа авахад авлигын  эдийн  засаг,  нийгэмд  үзүүлэх  сөрөг үр дагавар, хор аюулыг хүлээн зөвшөөрч байгаа ч авлига нь  ажил бүтээх  хамгын хялбар арга гэдэгт итгэж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг юм.  Авлига өгч ажил бүтээх арга хэрэгсэл нь бүхэл бүтэн сүлжээ-тогтолцоо хэлбэрт орж улмаар  үе  улиран  уламжлагдах  хандлага харагдаж байгаа тул  хувийн хэвшлийн  манлайлалийг бий болгож хандлагыг  өөрчилөх шаардлага тавигдаж байна. 

  • Үндэсний бодлого, стратегитай уялдах нь
  • Бизнесийн байгууллага,  аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан

сэргийлэх удирдлагын менежментийн системийг бий болгож нэвтрүүлэх хууль зүйн  шаардлага энэхүү  төслийн 1.2-т  тусгагдсан  хууль эрх зүйн  шаардлагаас гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2.1-д Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн гол  зорилго нь Монгол улсад  авлигатай тэмцэх гол  нөхцлийг  бүрдүүлэх, нийгэмд  авлигыг үл тэвчих уур амьсгалыг  бий болгох, төр,  засаг, иргэний нийгэм,  хувийн  хэвшийн хамтын ажиллагааны үндсэн  дээр авлигалаас урьдчилан сэргийлэх,  улмаар түүний үүсч буй шалтгаан,  нөхцөлийг хязгаарлах,  арилгахад оршино хэмээн тусгасан 2002 оноос хойшхи нөхцөл  байдал  төдийлөн  сайжраагүй ч зарим нэг дэвшилттэй арга хэмжээнүүд  авагдаж байна.

1.4.2. Мөн Монгол  улсын  Мянганы хөгжлийн  зорилтууд /МХЗ/, Мянганы хөгжлийн   зорилтуудад суурилсан  Үндэсний хөгжлийн  цогч бодлого /ҮХЦБ/ зэрэг бодлогын  томоохон баримт  бичгүүдэд  авлигыг арилгах  асуудлыг  хөндөн  оруулсан байна.  Тухайлбал  Монгол улс нь үндэснийхээ МХЗ-уудыг тодорхойлохдоо хүний эрхийг  баталгаажуулах,  ардчилсан  засаглалыг хөгжүүлэх асуудлыг МХЗ-уудын салшгүй хэсэг болгон  шинээр  оруулсан бөгөөд МХЗ-т 22:  Авлигыг  үл  тэвчих  уур амьсгалыг нийгмийн  бүх хүрээнд  бий болгон  хэвшүүлэх хэмээн  заасан  юм. 

  • Монгол улсын  Авлигатай тэмцэх газар,  Монголын  ажил олгогч эздийн нэгдсэн  холбоо хоорондын  хамтын  ажиллагааны санамж бичигтэй уялдах нь

 Монгол улсын  Авлигатай тэмцэх,  Монголын  ажил олгогч эздийн  нэгдсэн  холбооны хамтын  ажиллагааны санамж бичгийн зорилго нь Авлигын эсрэг хууль, тогтоомж,  холбогдох дүрэм журам,  олон улсын гэрээ конвенцийг  ажил олгогч эзэд, түүний төлөөллийн байгууллагуудад  тайлбарлан сурталчлах, авлигын нийгмийн  болон эдийн  засгийн  хор уршгийг ажил олгогч эзэд, бүх шатны менежерүүдэд ухуулан таниулах, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, нийгмийн хариуцлагатай ажил олгогч эзэн болгож төлөвшүүлэхэд чиглэгдэнэ хэмээн  заасан  байна.  

ТӨСЛИЙН  ТУХАЙ :

  • Төслийн талаарх үндсэн  мэдээлэл
    • Төслийн зорилтот объект:

Төслийн  хүрээнд  сонгосон хоёр дүүрэг, гурван аймагт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчид, хувийн  хэвшлийн  аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилтнууд, дээрх аймаг, дүүргийн төрийн  бус байгууллагын төлөөлөл, төрийн  захиргааны байгууллагын  эрх бүхий албан тушаалтнууд байна.

  • Төслийн шууд үр шимийг хүртэгч:

Төслийн гол үр шимийг хүртэгч нь бизнесийн  үйл ажиллагаа явуулж буй  ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид,ажилтнууд, төрийн болоод төрийн бус байгууллага, түүний ажилтнууд байна.

 

Салбар

Бодлого  хөтөлбөртэй аж ахуйн нэгжийн тоо

Авлигын  эсрэг удирдлагын  менежментийн системийг нэвтрүүлсэн  аж ахуйн  нэгжийн тоо

Сургалт

Сурталчилгаа

Бодит тоо

Сургалт

Нэвтрүүлсэн байдал

Хэрэгжиж буй байдал

Барилга

60

 

 

Нийт аж ахуйн нэгж   

            

30

30

30

 

Төслийн  дараах дагалт арга хэмжээгээр тодорхойлох

Худалдаа – үйлчилгээ

60

30

30

30

Үйлдвэрлэл

60

30

30

30

Хөдөө,  аж ахуй

60

30

30

30

Уул уурхай

60

30

30

30

  • Төслийн үр шимийг  хүлээн  авагч

Төслийн гол  үр шимийг төрийн  захиргааны болон үйлчилгээний байгууллага, олон нийт, төрийн  бус байгууллага

 

 

Байгууллагын нэр 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Хамтын  ажиллагаа тогтоосон байгууллагын  тоо

Сурталчилгааны стратегийн баримт бичиг

Хэрэгжүүлэлт

Бодит тоо

Сургалт

Сурталчилгаа

Бодит тоо

Төрийн захиргааны байгууллага

 

 

 

Ойлголт дээшлүүлэх,  хандлага өөрчилөх арга хэмжээнүүд

 

 

 

Нарывчилсан төлөвлөгөөний хүрээнд

 

40

 

 

 

Хөтөлбөр,  төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлнэ

 

40

Төрийн  үйлчигээний байгууллага

 

40

 

40

Хувийн  хэвшил, хувийн хэвшлийн  төлөөллийн  байгууллага

 

30

 

30

Ажилтны төлөөллийн  байгууллага

30

30

  • Төслийн үргэлжлэх хугацаа:

 Төсөл  нь 2010 оноос эхлэн нийт 3 жилийн  хугацаанд үргэлжилнэ.

  • Төсөл хэрэгжих үе шат:
  • Төслийн нэгдүгээр үе:

Төслийн  хүрээнд мөрдөж хэвшүүлэх бодлогын баримт бичиг, хөтөлбөр, бусад шаардагдах багц материал болон үр шим хүртэгчидэд зориулсан гарын  авлага, сургалтын хөтөлбөр, холбогдох дүрэм журмуудыг бэлэн болгож  сонгосон аж ахуйн  нэгжүүдэд туршин, туршилтын дүнг тусган баримт бичгүүдээ эцэслэн  “АУСУМС”-ийг боловсруулж зөвшөлцөн баталж мөрдүүлэх, сургагч багш, хүмүүсийг сургаж бэлтгэх  .

 Үргэлжлэх хугацаа:  -  эхний үе шат нэг жил 12 сар,

  • Төслийн хоёрдугаар үе:

Бизнесийн байгууллага, аж ахуйн  нэгжүүдэд “АУСУМС”-ийг туршихаар сонгосон төсөл хэрэгжүүлэх аймаг, дүүрэг, салбартаа нэвтрүүлэх  арга хэмжээнүүд  зохион байгуулах, ойлголт бий болгох, чадавхи төлөвшүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, мөн явцын дунд гарсан  санал,  санаачилгууд, хүндрэл бэрхшээлүүдийг анхааралтай судлан боловсруулсан  гарын  авлага,  баримт бичиг, сургалтын материалдаа тусган сайжруулах арга хэмжээнүүд хийгднэ. Туршилтын дүнг үнэлэн, тайлагнах арга хэмжээ авна. Боловсруулсан “АУСУМС”-ийн баримт бичгээ эцэслэн үндэсний хэмжээний АСМS-ISO.36000 /АУСУМС-УСТ. 36000/ стандарт, баримт бичиг болгоно,

Хоёр дахь жил:   үргэлжлэх хугацаа  нэг жил, 12 сар.

  • Төслийн гуравдугаар үе:

Менежментийн системийг нэвтрүүлсэн  аж ахуйн  нэгжүүдийг батламжлан олон нийтэд  сурталчилан  таниулах, АУСУМС-ийг нэвтрүүлэх талаар хувийн  хэвшлийн  идэвхи санаачилага, манлайллыг бий болгож үйл ажиллагаандаа авлигын эсрэг систем, тогтвортой байдлыг  бий болгох ажлыг улс орны хэмжээнд нийт хувийн хэвшилийн хүрээнд хэрэгжилтыг зохион байгуулах, мөн бүх баримт бичгээ хэвлэн олшруулах, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах бэлтгэл хангах, цаашид энэ арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг шийдвэроэх,  :

 Үргэлжлэх  хугацаа төслийн гуравдахь жил буюу сүүлийн нэг жил

  • Төслийн нийт төсөв:

Төслийн  нийт төсвийг боловсруулахдаа төсөл  хэрэгжих үе шат, зохион  байгуулалтын хэлбэрүүд буюу үйл ажиллагааг санхүүжүүлэх мөн төслийг хэрэгжүүлэх ажилтнуудыг урамшуулах зардлуудыг нэгтгэн тооцож нийт  611 550  ам доллар байхаар тооцож байна.

  • Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр:

 “Бизнесийн  байгууллага,  аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх менежментийн систем”  төслийг хэрэгжүүлэх зохион  байгуулалт нь: 

  • Бэлтгэл ажил
  • Үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Мониторинг
  • Мониторингид суурилсан сайжруулалт
  • Төслийн дараах үндсэн  арга хэмжээний тогтворжилтын  төлөв байдал,  хувийн хэвшлийнхэн болон ажилтнуудын сэтгэл  ханамжийн  үнэлэмжийг тодорхойлох зэрэг болно.

 

  • Төсөл хэрэгжүүлэх бүтэц

“Бизнесийн  байгууллага,  аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх менежментийн систем”  төслийг

Төвийн  түвшинд:            Төслийг тавьсан зорилго, зорилт, стратегидээ хүрч бүрэн  дүүрэн  хэрэгжүүлэхэд үндэсний зохицуулагч ажиллана. Төслийн үндэсний зохицуулагч нь төслийн  өдөр тутмын  үйл ажиллагааг удирдан чиглүүлж, зохицуулж ажиллана. Төслийн явц,  хэрэгжилт,  үр дүн, үйл ажиллагааны тайлан  бичих  загварыг санхүүжүүлэгч байгууллагаас ирүүлсэн форматын  дагуу  Монгол  улсын авлигатай тэмцэх газар, санхүүжүүлэгч талд  тайлагнаж ажиллана.

Төслийн үндсэн  үйл ажиллагаа хийгдсэний дараа тайлан бичих,  дунд хугацааны тайланг 3 сар тутамд,  хагас жилийн  тайланг 6 дугаар сарын  сүүлчээр, төслийн  үйл ажиллагаа дууссаны дараа эцсийн  тайланг өгөгдсөн форматын  дагуу бичиж холбогдох байгууллага,  албан тушаалтанд  хүргүүлнэ.  Санхүүгийн  тайланг тухай бүр нь хавсралтаар  хүргүүлж байна.

Төслийн үндэсний зохицуулагчид дараах  ерөнхий шаардлага тавигдна:

  • Хууль зүйн дээд боловсролтой
  • Мэрэгжлээрэй 5-аас доошгүй жил ажилласан
  • Англи хэлний ярианы болон  бичгийн гүнзгий түвшиний мэдлэгтэй
  • Өмнө нь үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр удирдаж байсан
  • Төвийн сонин хэвлэлээр авлигын  эдийн  засанг,  нийгмийн  хор уршигийн  талаар  мэдээ-нийтлэл хэвлүүлж байсан
  • Удирдан чиглүүлэх  ур чадвартай
  • Офессийн техник хэрэгсэлүүдийг  иж бүрэн  ажиллуулж чаддаг байх
  • Интернэтийн  орчинд ажиллах  бүрэн  чадвартай
  • Компьютерийн  хэрэглээний програмуудыг  бүрэн  эзэмшсэн байх

Төслийн үндэсний зохицуулагчийн ажлын  байрны тодорхойлолтийг Монгол  улсын  Авлигатай тэмцэх газар, санхүүжүүлэгч байгууллагуудаас санал авч төсөл  хэрэгжүүлэгч байгууллага батлан хэрэгжүүлнэ. 

Төслийн зохицуулах  хороог  байгуулах хүрээнд:  Энэхүү зөвлөх хороог Үндэсний хэмжээний эздийн байгууллага толгойлох бөгөөд үг хорооны гишүүдэд Монгол  улсын  Авлигатай тэмцэх газар, Хууль зүй-дотоод хэргийн яам, Засгийн  газрын  хэрэг эрхлэх газар, Үйлдвэрчний эвлэлүүдийн байгууллага, салбарын яамд, ТББ-ын төлөөлөл бүхий төсөл  хэрэгжүүлэгч талын төлөөлөлөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Зөвлөх  хороо нь  байнгийн  бус ажиллагаатай байна. Төсөл  хэрэгжүүлэгчийн боловсруулсан  баримт  бичгүүдэд  дүн шинжилгээ хийж төслийн үйл ажиллагааны явц, улирал  бүрийн төлөвлөгөөг батлах, улирал- жилийн  эцсийн үйл ажиллагааны тайланд хяналт тавьж үнлэлт өгч байна. Төслийн менежер нь зөвлөх  хорооноос гарсан санал, төслийн үндсэн үйл ажиллагаатай холбогдуулан  өгсөн ажлын удирдамжийг төсийн хүрээнд  хэрэгжүүлэх  арга хэмжээ авч ажиллана.

Төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан менежментийн баг:

Төслийн  туслах  ажилтан: Төслийн үндэсний зохицуулагчийн шууд удирдлага дор  төслийг  амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж ажиллах туслах  ажилтнууд  байна. Төслийн туслах  ажилтны ажлын  байрны тодорхойлолтыг төслийн  үндэсний зохицуулагчийн боловсруулсан  саналыг  үндэслэн төсөл  хэрэгжүүлэгч тал батлан мөрдүүлнэ.  Төслийн туслах  ажилтанд  тавигдах ерөнхий шаардлагыг төслийн  үндэсний зохицуулагч боловсруулна.

Орон  нутгийн хүрээнд:

Сонгосон дүүргийн түвшинд:              Улаанбаатар  хотын Баянзүрх, Багануур  дүүргүүдэд төслийн үндсэн үйл ажиллагааг  хэрэгжүүлэхээр урьдчилсан  байдлаар сонголоо. 

Дүүргүүдэд  төслийн менежерүүд  ажиллах  бөгөөд  төслийн  үндэсний зохицуулагчийн шууд  удирдлаган дор  ажиллана.  Дүүргүүдэд  ажиллах  менежерүүдийн ажлын байрны тодорхойлолт, ерөнхий шаардлагыг  төслийн  үндэсний зохицуулагчын саналыг үндэслэн төсөл  хэрэгжүүлэгч тал  батлан мөрдүүлнэ.

Сонгосон аймгын түвшинд:     Монгол  улсын Баян-өлгий, Сүхбаатар, Архангай/боль, битгий өөрийнхөө нутгийг дэмжих гээд бай, ойрын аймаг аваач БӨ-дөө өөрөө очиж амьдар/ аймгуудад төслийн үндсэн  үйл ажиллагааг  хэрэгжүүлэхээр  урьдчилсан  байдлаар сонголоо.

Аймгуудад төслийн менежерүүд  ажиллах  бөгөөд  төслийн  үндэсний зохицуулагчийн шууд  удирдлаган дор  ажиллана.  Аймгуудад  ажиллах  менежерүүдийн ажлын байрны тодорхойлолт, ерөнхий шаардлагыг  төслийн  үндэсний зохицуулагчын саналыг үндэслэн төсөл  хэрэгжүүлэгч тал  батлан мөрдүүлнэ.

Төслийн үндэсний зохицуулагч болон  менежерүүд нь аймаг  орон нутгийн удирдлага,  хувийн  хэвшлийн  байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллах бөгөөд үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд төсөл  хэрэгжүүлэгч байгууллагад ирүүлэх үүрэг  хүлээхийн  зэрэгцээ хэрэгжүүлсэн  үйл ажиллагааны эцсийн үр дүнг бүрэн  хариуцан  ажиллана.

ХОЁР: ТӨСӨЛ  ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН  ТАНИЛЦУУЛГА, ТӨСӨЛ  ХАМТРАН  ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН ОРОЛЦОО

2.1       Монголын  ажил олгогч эздийн  нэгдсэн  холбооны тухай: 

Төсөл хэрэгжүүлэгч Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /цаашид Холбоо гэх/ нь 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Хувийн Үйлдвэрийн Эздийн Холбоо нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд ажил олгогч эзэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж улс орны хөгжилд  үнтэй хувь нэмэр  оруулах  чиг  үүргээ хэрэгжүүлж байна. Холбоо нь өөрийн  гишүүн болон гишүүн бус ажил олгогч эздийн  хууль ёсны эрх,  ашиг  сонирхолыг  макра, микро түвшинд төлөөлөн ажилладаг үндэсний хэмжээний байгууллаг мөн юм. Өнөөдрийн байдлаар холбоо нь 21 аймаг 120 орчим суманд салбар төлөөлөгчийн  газартай нийт 8 000 орчим  гишүүд дэмжигчидийн эрх ашгийн төлөө эрх бүхий төрийн байгууллага, Олон улсын  байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  Холбоо нь гишүүд,  дэмжигчдийнхээ нийгмийн  хариуцлагыг дээшлүүлэх, салбарын  хэмжээнд  тулгамлсан  асуудлыг  шийдвэрлэхэд оролцох,  Монгол  улсын  нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг  хангуулах, хууль тогтоомжийг  хэрэгжүүлэхэд  дэмжлэг  үзүүлэх хувийн  хэвшлийн  үндэсний хэмжээний төлөөллийн  байгууллагын  хувьд авлигалын асуудлаар сүүлийн  жилүүдэд амжилттай ажиллаж ирсэн туршлагатай билээ.

2.2       Холбооны үйл ажиллагааны зорилго:  

Өөрийн гишүүд  дэмжигчдийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг төрийн  эрх бүхий байгууллагын өмнө төлөөлөн илэрхийлэх, зөрчигдсөн  эрх-ашиг сонирхолыг  хамгаалах, төрийн  бодлого, шийдвэрт ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчдийн санал-байр суурийг тусгуулах, нийгмийн  хариуцлагатай шударга ажил олгогч эздийг  төлөвшүүлэх . . .

  • Холбооны ерөнхий бүтэц:

 2.3.1   Улаанбаатар хотод байрлах төв холбоо /үндсэн 23 ажилтантай/

  1. Гүйцэтгэх захирал
  2. Ерөнхий бодлого зохицуулалтын алба (8 ажилтантай)
  3. Хөдөлмөрийн харилцааны алба (3 ажилтантай)
  4. Бизнесийн харилцааны алба (3 ажилтантай)
  5. Сургалт, хууль зүйн алба (4 ажилтантай)
  6. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээний алба  (4 ажилтантай)
  7. Гэрээт ажил үүрэг гүйцэтгэх 60 орчим сайн дурынхан

 

  • Нийт 21 аймаг 120 орчим суманд байрлах салбар холбоод нь өөрийн  онцлогт нийцүүлэн бүтцээ тодорхойлон ажиллаж байна.

 2.4       Хамтран  ажилладаг байгууллагууд: /байнгийн идэвхитэй хамтын  ажиллагаатай байгууллагууд/

  • Дотоодод
    • Авлигатай тэмцэх газар
    • Засгийн газрын  хэрэг  эрхлэх  газар
    • Нийгмийн хамгаалал  хөдөлмөрийн яам, газар хэлтэс
    • Хууль зүй дотоод хэргийн  яам
    • Сангийн яам, газар хэлтэс
    • Хүнс хөдөө аж ахуй , хөнгөн  үйлдвэрийн  яам, газар хэлтэс
    • Боловсрол соёл шинжлэх  ухааны яам, газар хэлтэс
    • Мэргэжлийн хяналтын  ерөнхий газар, салбар хэлтсүүд
    • НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газар
  • Гадаад улс оронд
    • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага
    • Олон Улсын Эздийн байгууллага
    • Ази номхон далайн  ажил олгогч эздийн  байгууллага
    • Голландын ажил олгогч эздийн  байгууллага
  • Авлига, хүнд суртлын  эсрэг  авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:
  • “Авлигын эсрэг хувийн хэвшлийн манлайлал” нээлттэй хэлэлцүүлгийг авлига, хүнд сурталтай тэмцэхэд хувийн хэвшлийнхнийг идэвхижүүлэх зорилгоор  2002 онд Улаанбаатар  хотноо анх удаа зохион  байгуулан хийлээ. Энэхүү  арга хэмжээнээс гарсан санал  санаачилгуудыг эрх бүхий албан  тушаалтнуудад тухай бүрт нь хүргүүлж нөлөөлөн  ажилласан юм.
  • Холбоо нь 2002, 2005, 2007 онуудад Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр  Олон Улсын Хөдөлмөрийн  Байгууллагын экспертүүдийг  урьж Улаанбаатар  хот, Дорноговь, Өвөрхангай, Булган аймгуудад Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарын  бичгийн дарга  асан Коффе Аннаны санаачилсан “Даяршлийн Тунхаг  ба Глобал компакт”-ыг  сурталчилан  таниулах сургалтыг зохион  байгуулав. / Энэхүү арга хэмжээний гол  зорилго  нь  “Даяршлийн Тунхаг  ба Глобал компакт”-ын 10 дахь  зарчим болох авлигаас ангид, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хангаж бизнес эрхлэх зарчимыг орон нутгийн ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчид, олон нийтийн  төлөөллийн  байгууллагуудад таниулж хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд бүсчилсэн сургалт хэлбэртэй явагдсан юм /
  • Дэлхийн банкны засаглалыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2008 онд зохион байгуулсан “Ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид  авлигын  эсрэг” нээлттэй хэлэлцүүлэг / Энэхүү  арга хэмжээнд 125 орчим ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчид  оролцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналууд болон зарим хууль тогтоомжуудад судалгаа хийн нэгтгэж  Авлигатай тэмцэх газраар дамжуулан Монгол  Улсын Засгийн Газарт  өргөн барьж 2008 оны 05 дугаар  сарын 07-ны өдрийн  Засгийн  Газрын нэгдсэн хуралдаанаас тэмдэглэл үйлдүүлж Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-оргил, Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд Засгийн Газрын  Хэрэг эрхлэх  газрын дарга Н.Энхболд  нарт санал, хүсэлтэд  тулгуурлан тодорхой арга хэмжээ авч ажиллуулахаар үүрэг  болгуулсан /
  • Дэлхийн банкны засаглалыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “ Ажил Олгогч Эзэд, Бизнес Эрхлэгчид Авлигын Эсрэг” нээлттэй хэлэлцүүлгийг нийт 3 хот 18 аймагт  ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 780 оролцогчыг  хамруулан зохион байгуулан хийж орон нутагт авлига,  хүнд суртлын эсрэг ажил олгогч эзэд,  бизнес эрхлэгчдийн зүгээс авч хэрэгжүүлэх  арга хэмжээ болон орон нутагт авлига, хүнд суртал, саад бэрхшээл учруулж буй төрийн  албан  тушаалтны үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын тадаарх мэдээллийг  авч нэгтгэн Авлигатай тэмцэх газарт  урьдчилсан  байдлаар  хүргүүлэв.
  • Нийт 3 хот 18 аймгаас 2 хот 15 аймаг дахь “Авлигын эсрэг төрийн  бус байгууллагын сүлжээ”-г  ахлан  үйл ажтиллагааг нь тогтворжуулахын төлөө ажиллаж байна
  • Мэргэжлийн хяналтын  ерөнхий газрын  дэргэд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Авлига хүнд  сурталтай тэмцэх  орон тооны бус хөндлөнгийн зөвлөлийг  байгуулж зөвлөлийн үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөөг хоёр байгууллагын удирдлагуудаар  баталгаажуулан  хэрэгжүүлж байна.
  • Улсын Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын харъяа газар, хэлтсийн  дэргэд 2008 оны 11 дүгээр сарын 01-25-ны хооронд Авлига,  хүнд  сурталтай тэмцэх орон тооны бус хөндлөнгийн салбар зөвлөлийг нийт 3 хот, 18 аймагт байгуулж үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөлийн удирдамжыг албан  ёсоор баталгаажуулан ажиллаж байна

2.6       Төсөл хэрэгжүүлэгч:

“Бизнесийн  байгууллага,  аж ахуйн  нэгжийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх менежментийн систем” төслийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо бие даан хэрэгжүүлнэ.

2.7       Төсөл  хамтран  хэрэгжүүлэгчийн оролцоо      

            Төсөл хамтран  хэрэгжүүлэгч байгууллага болох Авлигатай Тэмцэх газар нь төлсийн үндсэн  үйл ажиллагаанд үнэлгээ,  дүгнэлт өгөх, боловсруулсан баримт, материалд мэргэжил  арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтын материал-гарын авлага боловсруулах, бодлогын  баримт бичгүүдийг  хууль эрх зүйн хувьд нийцэж байгаа эсхэд  дүгнэлт  гаргах зэрэг  чиг үүргийг  хэрэгжүүлнэ.

2.8       Санхүүгийн дэмжлэг  үзүүлэгчийн үүрэг оролцоо:

Төслийн үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах санхүүгийн эх үүсвэрийн туслалцаа үзүүлж төсөл  хэрэгжих  явцад гарсан  санал, санаачилга, хүсэлтүүдийг шийдвэрлэж буй байдалд үнэлгээ-дүгнэлт өгөх,  холбогдох эрх бүхий төрийн байгууллагад  зөвлөмж, чиглэл  өгөх, төслийн үндсэн  үйл ажиллагаа болон санхүүгийн хэрэгжилтэнд хяналт тавих 

Энд дарж үргэлжлэлийг үзнэ үү.